Налайх дахь үхлийн хонхорт Хятадууд санаатайгаар гурван хүний аминд хүрээд зугтав уу


Налайхын нүүрсний уурхайн орчин монголчуудын үхлийн авс болоод удаж байна. Тэнд жилийн жилд осол гарч, хүмүүс нурангид дарагдаж хорвоогоос халин одож байгаа.Улаанбаатар  Хотын төв цэвэрлэх байгууламжид дөрвөн хүн эндэж, оршуулах ёслол дуусаагүй байхад Налайх дахь нүүрсний цооногт мөн дөрвөн хүн осолд өртөж, гурав нь бурханы орондоо залрав.

Ослоос ердөө хэдхэн хоногийн өмнө мэргэжлийн хяналтын байгууллагаас Налайхад  нүүрс олборлох тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуйн нэгжид Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль, дүрэм, журам, стандартыг хэрхэн хэрэгжүүлж, мөрдөж байгааг шалгасан байлаа. Энэ шалгалтыг нийтдээ арав гаруй байцаагч  хийсэн бөгөөд шалгалтаар тусгай зөвшөөрөлтэй 9 аж ахуйн 41.3 га газар эвдэгдсэнийг тогтоожээ. Тэнд мөн Сүмбэрхудаг, Таван шүтээн, Хэлтэрэг зэрэг  компаниудын ашиглалтын талбай дахь есөн нөхөрлөлийн 80 гаруй цооногт 590 гаруй хүн нүүрс малтаж гаргах ажил хийж байсан байна. Энэ удаагийн шалгалтаар тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан атал ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа болон байгаль орчинд хор хохирол учруулсан зэрэг нэлээд зөрчил илэрчээ.

Ерөөсөө 1990-ээд оноос хойш Налайхын нүүрсний уурхайн нийт талбайд иргэд, аж ахуйн  нэгжүүд дураараа цооног гаргаад нүүрс гаргасаар тус дүүргийн гэр хорооллын айлуудад тулж ирээд байгаа бөгөөд зарим хэсэгтээ айлуудын амьдарч буй газрын доогуур хүртэл хөндийлж малтах нь хэрээс хэтэрсэн байна. Түүнчлэн тусгай зөвшөөрлийг бусдад дур мэдэн шилжүүлдэг, эсвэл Хятадуудтай ил далдуур тохиролцон цооног гарган нүүрс малтдаг болжээ. Өөрөөр хэлбэл, энд хууль бус, эмх зах замбараагүй явдал хэтэрхий газар авчээ.

Энэ сарын 20-нд Хятадын хөрөнгө оруулалттай “Эрдэнийн хөгжил” компанийн нүүрс олборлолтын цооногт дөрвөн хүн осолдож, гурав нь газар дээрээ амиа алдахаас өмнө буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн очиж шалгаад техник эдийн засгийн үндэслэл нь баталгаагүй тул энэ онд уурхай ажиллуулах зөвшөөрөл олгогдоогүй, цооног дахь бэхэлгээний багана цууралттай, нуралт үүсэх аюултай зэргийг анхааруулж, үйл ажиллагаа явуулахыг хориглон лацдаад явсан байлаа. Гэтэл тус компанийн Хятад эзэд албаар лацыг нь аваад нэг жилийн гэрээгээр ажиллаж байсан дөрвөн Монгол иргэнээр нүүрс малтуулахаар үдээс хойш ажил тарах дөхөж байхад цооног руу оруулжээ. Монгол ажилчид тийнхүү цооногт орохоос өмнө уурхайн хэсгийн ахлагч, инженерүүд нь тулгуур багана болон хөрсний шороон хэсэгт цууралттай учраас нуралт үүсэх магадлалтай гэдгийг  анхааруулсаар байтал өнөөх Хятад эзэд нь огт тоосон шинжгүй, тэдгээр дөрвөн хүнд ажлаа эхлэхийг шаардаж, хүчээр хөөж оруулсан байв. Тэгээд удалгүй 20 цагийн орчимд  377 метр гүн нуралт болж, 24-46 настай, тус бүр 2-4 хүүхэдтэй гурван хүн нь шороонд дарагдаж нас баржээ. Харин тэр орой тус компанийн арав гаруй Хятад дарга, ажилчдаас таван хүнийг нь цагдаагийнхан саатуулан шалгаж эхэлсэн боловч бусад нь, ялангуяа гол эзэд нь зутгаж алга болоод одоо болтол олдохгүй байгаа аж.

“Эрдэнийн хөгжил” компани нь хуучин Монгол эзэнтэй байсан гэдэг. Хожим нь харин Хятадууд авч хөрөнгө оруулалт хийгээд гүний уурхай ажиллуулах гэсэн боловч бэхэлгээ болон бусад техникк технологийн шаардлага хангаагүй тул 2019 онд үйл ажиллагаа явуулах ямарч боломжгүй байсан байна. Гэвч Хятад эзэд нь тийнхүү дур мэдэн мэргэжлийн хяналтынхны хориг тавьсан шийдвэрийг эсэргүүцэн, лацыг зориудаар аваад Монгол ажилчдыг уурхай руу оруулсан байлаа. Нэгэн бодлоор энэ нь тэдний санаатайгаар үйлдсэн хүн амины хэрэг гэмээр ажээ.

Ер нь Налайхын уурхайд сүүлийн арваад жилд 130 орчим хүн иймэрхүү хариуцлагагүй, дур зоргоор аашилсан гадаад, дотоодын иргэдийн буруутай үйлдлүүдээс болж золгүй байдлаар амь насаа алдсан байна. Иймд Налайх дахь үхлийн хонхор буюу социализмын үеэс ашиглаж ирсэн, сүүлийн үед хэн дуртай нь тэнд цооног ухсаныг цөмийг  хааж, дэг журам тогтоох хэрэгтэй болоод байгаа ажээ.

О.Баяр

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • иргэн · [202.9.43.176] · 2019/04/26

    Налайхын Мэргэжлийн хяналтын дарга Нийслэлийн дарга Амарсайханы найз Ганзориг байгаа цагт хэзээ ч осол зогсохгүй, энэ хүн авилгад өртсөн, мэргэжлийн биш, төрийн албаны туршлалаггүй, зүгээр л Амарсайханы бууны нохой, Нийслэлийн МХГ-ын дарга Эрдэнэчулуун ч юм хэлж чаддаггүй гэсэн, Иймд Налайхын Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргыг өөрчлөх шаардлагатай.


  • Зоч · [66.181.161.42] · 2019/04/25

    МЕХГ шалгана, лацдана тэгээд л болоо. Тэдний хийх ажил нь энэ. Ингээд болоо. Цаашаа яах нь хамаагүй


  • Зочин · [202.9.44.173] · 2019/04/25

    Налайхын уурхайг ашиглах юм бол ил аргаар ашиглах зөвшөөрлийг өгөх эсвэл бүр мөсөн хаах хэрэгтэй.


  • Монгол · [202.21.118.174] · 2019/04/25

    Манайхан новшийн өмхий амтай хужаа нарт дандаа хийлгүүлчихиймаа


  • ИРГЭН · [203.91.115.40] · 2019/04/25

    УУРХАЙ УХУУЛЖ БАЙСАН ХУЖААГ БАРЬЖ ЧАДСАН УУ.МХГ-ААС ЛАЦАДСАН ГЭСЭН БИЗДЭЭ.ГЭТЭЛ ХУУЛЬ ЖУРАМ ЗӨРЧСӨН БОЛ ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ.МАНАЙХАН ПАСПОРТ ДЭЭР НЬ ТАМГА ДАРААД ХИЛЭЭР ҮДЧИХСЭН ҮҮ