"Ил мэдээллийн далд уялдаа" Дата сэтгүүлзүйн цугларалтын үеэр дата сэтгүүлзүйн шилдэг бүтээлийг шалгарууллаа


Хэвлэлийн хүрээлэн Германы Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр энэ оны нэгдүгээр сараас эхлэн Open Data төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хаалт болгон "Ил мэдээллийн далд уялдаа" дата сэтгүүлзүйн цугларалт зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, мэргэжилтэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, төрийн байгууллагын удирдлага, төлөөллүүд  оролцлоо.

Open Data төслийн хүрээнд нээлттэй өгөгдлийн хэрэглээг нэмэгдүүлэх, өгөгдөл боловсруулах, сэтгүүлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг сургалт, семинар зохион байгуулсан бөгөөд үүний нэг нь Үндэсний статистикийн хорооны мэргэжилтнүүдийн “СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙ” сэдэвт сургалт байсан юм.

"Ил мэдээллийн далд уялдаа" дата сэтгүүлзүйн цугларалтын үеэр нээлттэй өгөгдөл ашиглан боловсруулсан дата сэтгүүлзүйн 4 бүтээлээс эхний хоёр байрыг шалгаруулж шагнал гардуулсан юм. Шүүгчийн бүрэлдэхүүнд Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа оролцлоо.


Энэ мэдээ таалагдаж байвал: