Шатахууны үнэ нэмэгджээ


Бензин шатахууны үнэ дахин нэмэгдэж иргэдийг бухимдуулаад байна. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд нефть импортлогчид шатахууны үнийг литр тутамд 70-80 төгрөгөөр нэмж, зарим шатахуун түгээх станцуудын АИ 92 автобензин 1850-1860 төгрөг болжээ.

Ингэснээр шатахууны үнэ зөвхөн дөрөвдүгээр сард л гэхэд 130-140 төгрөгөөр нэмэгдчихлээ. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр шатахууны үнэ литр тутамд 45-50 төгрөгөөр нэмэгдэж  1785-1790 төгрөг болсон юм.

Энэ талаар, Ашигт малтмал газрын тосны газраас тодруулахад, "Монгол Улс ОХУ-аас 100 хувь хамааралтай буюу бүтээгдэхүүний 95 орчим хувийг импортолдог. Энэ нь гадаад зах зээлийн үнэ буюу Сингапур дах бирж дээр брент маркийн газрын тосны ханшны үнээс хамаарч шатахууны үнийн өсөлт бууралт хамаарна. ОХУ-аас сар бүрийн 25-30-ны үед манай улсад шатахууныхаа хилийн үнийг өгдөг. Тус улсаас импортолж буй шатахууны үнэ нэмэгдсэн нь үнийн өөрчлөлтөд нөлөөлж байна" гэв.


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • ИРГЭН · [64.119.26.52] · 2019/05/02

    КОЛОНКУУД ЗААВАЛ ТОМ АШИГТАЙ АЖИЛЛАХ ЁСТОЙ ЮУ? ИНГЭХЭД ЭНЭ ГАЗРЫН ТОСНЫХОН ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ.ЗҮГЭЭР Л МЭДЭЭЛЭГЧИД ҮҮ.ХОГИЙН ЮМНУУД


  • Бади · [64.119.21.112] · 2019/05/01

    өчигдөр бас цахилгаан, усны үнэ нэмэгдсэн.Манай газрын тосны үйлдвэр маань яасан бэ нөгөө очирбат ерөнхийлөгчийн сайхан амлалт хаашаа алга болсон бэ ӨӨрсдөө л баяжаад баялагаа шороотой нь гадагшаа гаргаад тэрнээсээ хувь хүртээд хамгийн тансаг үнэтэй машин хувцсаар гангараад өрсөлдөөд ард түмнээ зориудаар ядууруулж баян ядуугийн ялгааг улам их болгож өөрсдөө дундаас нь ашиг олох зорилгоор ард түмэн биднийг зөрчлийн тухай хуулиар дарамтлаж бүүр боол болгох санаатай байна уу МАН,АРДЧИЛСАН НАМЫН хулгайч нараа бид удаан тэвчихгүй шүү босно шүү төрийг чинь эргүүлэн шүү алалцана шүү харж байгаарай бүү бас. . .


  • Зочин · [103.9.89.18] · 2019/05/01

    Хүрэлсүхийн суудалдаа үлдэх гэж тоглосон жүжиг дуусч хөшиг хаагдаж бензины үнэ өмнөхөөсөө илүү нэмэгдлээ. Монголын ард түмэн улс төрчдийн шоуны тоглоом болж элгээрээ мөлхөх цаг ирж байна. Ингэж яаж ч чадахгүй хууртаж мэхлэгдэж доромжлогдож дарлуулж хүлцэнгүй арга тасарч байгаа ард түмэн Монголоос өөр хаана ч байхгүй дээ. Үүнийг хохь гэхээс өөр яахав дээ.


  • Зочин · [103.212.118.107] · 2019/05/01

    Шатахуун хомсдох, үнэ нь өснө гэдэг Монгол улс эрчим хүчний авюулгүй байдлаа хангаж чадахгүй байгаа хэрэг, бусдын гарт байна л гэсэн үг шүү дээ. Төртөй бол үүнээс гарах аргаа олох л ёстой.


  • Иргэд · [103.9.89.18] · 2019/05/01

    Дэлбэрч үхээсэй