С.Жавхлан: Тулгын гурван чулуу болж, Л.Болд, Ж.Батзандан нарын намд элсэхээр шийдлээ


УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Монголын төлөө, Монголын хөгжлийн төлөө шинэ улс төрийн хүчин байгуулж байгаагаа мэдэгдээд байсан билээ. Тэгвэл уг намд УИХ-ын гишүүн С.Жавхлан элсэж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. 

УИХ-ын гишүүн С.Жавхлан хэлэхдээ "Шударга зөв гишүүдтэйгээ нийлж хамтраач, өөрийн тань улстөрийн ганцаардлыг хажуунаас чинь харж халаглаж суух хэцүү байна гэж иргэд, хүмүүсээс санал их ирдэг байсан. Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдэг шиг маш хэцүү зүйл байдгийг мэдэрсэн. Нэг талдаа нийгмийн захиалга, нөгөө талдаа хоёр эрхэм гишүүнээс ирсэн саналыг удаан бодсоны эцэст тулгын гурван чулуу болж Монголд үнэний галыг бадраая хэмээн Шударга иргэдийн нэгдсэн эвсэлд элсэж байгаагаа мэдэгдэж байна. Цаашид бид хамтдаа олон сайхан ажлуудыг хийх болно" гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Л.Болд намаа нээж хийсэн өмнөх мэдэгдэлдээ "УИХ-ын гишүүн Ж.Батзандан бид хоёр, нам бус гишүүдийн хувьд шинээр нам байгуулж, шинэ Ардчилсан Намыг байгуулж, шинэ хөгжлийн төлөө, шинэ Монголын төлөө намыг байгуулж, ард түмэн, ардчиллын төлөө гэсэн нэг нам, нэг удирдлагад боогдож явахыг хүсэхгүй байна.

Монголын төлөө цохилох зүрхтэй хэн бүхэнд нээлттэй намыг байгуулж байна. Шударга ёсны төлөө амиа золиослох хэн бүхнийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна. Бид өнөөдрөөс Монголын хөгжлийн төлөө хамгийн тодорхой, зөв бодлогыг хэрэгжүүлэх болно. Ард түмэн газрынхаа, баялгийнхаа, төрийн эрх мэдлийн эзэн байх болно.

Хамгийн гол нь Монголын ард түмэн ирээдүйнхээ эзэн байж, ирээдүйдээ итгэлтэй байх шинэ цаг үеийн, шинэ Монголын нам байх болно" гэсэн билээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • ДЭМЖИГЧ · [192.82.65.89] · 2019/05/07

    ЖАВХЛАН ХУДЛАА ГАР ШҮҮ....САЯ Л НААДАХ МАХАН ТОЛГОЙ ЧИНЬ ТА 5-Г ЗӨВ ЮМНЫ ТӨЛӨӨ ЯВААГ УХААРЧ....УУЛ НЬ ИДЭР 9 ХҮЙТЭНД ТА НАРЫГ ГУДАМЖИНД ЖАГСАЖ БАЙХАД ЦОНХООРОО ХАРААД ШООЛЖ БСАН НӨХӨР....ИЙМ 2 НҮҮРТЭНГҮҮДЭЭС ХОЛ ЯВАХГҮЙ БОЛ НЭГ ӨДӨР БИ ЭНЭ БҮХ ЮМЫГ ЭХЛҮҮЛСЭН ГЭЭД Л ЦЭЭЖЭЭ БАЛБААД ТА ХЭДИЙГЭЭ ДООШ НЬ ХИЙГЭЭД ЭХЛЭНЭ...СУМТАЙ НӨХДӨӨР ИХ ХҮРЭЭЛҮҮЛБЭЛ ...ЯАДГИЙГ ТА 2Т ЗААГААД ЯАХАВ...ДӨНГӨЖ 3 ЧУЛУУНИЙ 1 БОЛООГҮЙ БАЙХДАА Л ЭНЭ 2 НАМАЙГ ГУЙЖ ГУВШААД ГЭЭД ТЭРҮҮХЭНДЭЭ ТОДРОХ ШАХСАН..ХАРИН ГАНЦААРАА ХАЛТАР ЦАРАЙЛСАН ГЭДГЭЭ ХЭЛСЭН...ХАЖУУГААР БАС ӨРНЫ ТУЛАМ ТА 5-Д ГАЙ БОЛНО...


  • зочин · [27.123.215.222] · 2019/05/05

    Сайн байна, болж дээ. Та гуравтаа амжилт хүсье. Та бүхний хичээл зүтгэлээр хонгилын үзүүрт гэрэл харагдаж байгаа шүү


  • ИРГЭН · [64.119.26.52] · 2019/05/03

    ӨӨРСДИЙГӨӨ ЮУ ГЭЖ БОДОО БОЛОО.ЗҮГЭЭР Л ХЭРҮҮЛЧ 3-Н ГАР. ТУЛГЫН ЧУЛУУ ГЭНЭ ШҮҮ.ЖАВХЛАНГИЙН МӨНГӨ НЬ ХЭРЭГТЭЙ БОЛОО БИЗ.


  • монгол хүнх · [66.181.185.33] · 2019/05/03

    Л.Болд бол худлаа гар шүү.


  • зочин · [66.181.160.103] · 2019/05/03

    яаж ч бодсон та гурав тулгын гурван чулуу болохгүй шүү ямар чулууг суурьтайхан тулгын чулуу болдогыг монголчууд мэднэ дээ та гурав л лав биш шүү тогоо тогтохгүй чулуунууд байж


  • Зочин · [150.129.142.66] · 2019/05/02

    ард түмэн, ардчиллын төлөө гэсэн нэг нам, нэг удирдлагад боогдож явахыг хүсэхгүй байна....... ойлгосонгүй яаж бичээд байнаа??


  • ИРГЭН · [64.119.26.52] · 2019/05/02

    ДУУЧИН Ч ГЭСЭН ХЭРГТЭЙ ЮМ БАЙГАА БИЗ.


  • иргэн · [103.26.194.175] · 2019/05/02

    yaj baigaa n ter ve? Buruu shiid baina.