Ерөнхий сайд аа, “унтаж” буй Шадар сайд Ө.Энхтүвшингээ анхаараач ээ


Сайдын суудлаар үзэл бодлоо сольж урваач шарваач гэгдэх болсон Шадар сайд Ө.Энхтүвшингийн багцад байдаг агентлаг газарт зүй бус зүйлс өдрөөс өдөрт ундарсаар байна. Тухайлбал, Ардчилсан намын гэх тодотголтой, бүр “Ардчиллын алтан хараацай” хэмээн өөрийгөө цоллуулж явдаг Стандартчилал,хэмжилзүйн газрын дэд дарга Д.Сүхбаатар зөвшөөрөлгүйгээр ажлаа таслан Монсерт гэх хувийн компанийн захирал Г.Билгүүнийг  дагаж Казахстан улсад зугаалж Төрийн албаны болон бусад хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн тухай эх сурвалжууд “Алтан хошуу” өргөж байна.

Тиймээс хариуцлагын өндөр түвшинд ажиллана хэмээн тунхаглан байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэг гишүүн Шадар сайд Ө.Энхтүвшинд энэ талаар Стандарт хэмжилзүйн газрын удирдах ажилтанууд мэдээлсэн боловч тэрбээр хариуцлага тооцолгүй өнгөрөөжээ.

Ардчилсан намын угшилтай Д.Сүхбаатар гэгч нь Онцгой байдлын ерөнхий газраас шахагдаж ирсэн ажлаа мэддэггүй нэгэн гэдгийг ажлынхан нь хэлдэг. Тийм байтал засгаас тогтоосон хууль тогтоомж дээгүүр гишгиж чаддаг дархлагдсан нэгэн бололтой. Тиймээс түүний хууль бус үйлдлүүдийн талаар агентлагийн ажилтнууд  Шадар сайд. түүний зөвлөх С. Янжинсүрэн нарт нэг бус удаа илэрхийлсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүйг бодоход Шадар сайд Ө.Энхтүвшингийн насны нар хэвийж, хариуцсан агентлаг газарт чухам юу болж байгааг ч ялгаж салгаж ойлгохоо больсон бололтой. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нэгэнтээ “Манай өвгөчүүл сайдын сураг сонсохоороо хөл нь хөнгөрөөд ордны гурав дөрвөн давхараар сэвэлзтэл гүйдэг” хэмээн түүнийг ёожилж байсан удаатай.

Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын хариуцлага сахилгыг бэхжүүлнэ дээшлүүлнэ, шударга  ёсыг тогтооно гэсэн үндсэн зарчмыг  Шадар сайд нь эсрэгээр хэрэгжүүлж байгааг юу гэж ойлгох вэ. Урваж шарвасан тэтгэврийн насанд хүрч, хаана ямар ажил явж байгааг мэдэхээ больсон ийм өвгөн сайдууд эрч хүчтэй ажиллаж байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газарт тохирохгүй гэдгийг ч иргэд олон нийт хэлж буй. Сонгуулийн салхи эргэсэн ийм эгзэгтэй цаг үед “Гүйх нохойнд гүйхгүй нохой саад болно” гэгч л энэ болж байх шиг. Тэгэхээр Ерөнхий сайдын зүгээс “унтаж” буй Шадар сайд Ө.Энхтүвшиндээ анхаарал хандуулахгүй бол Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй намын нэр хүнд цаашлаад сонгуулийн үр дүнд нөлөөлөх нь гарцаагүй харагдана. 

Э.Төрболд


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • Сонгогч · [202.179.25.193] · 2019/05/17

    Хувьсгал хийсэн гавьяагаа үнэлүүлээд хөөрхий Д.Сүхбаатар хааяа зугаалж яваг дээ, яах вэ.


  • Зочин · [202.9.43.35] · 2019/05/14

    Хариуцлага сахилга тиймч амархан өргөс авах шиг сайжрахгүй эь ойлгомтой. Гэхдээ энэ хугацаанд юу сайжрах төлөв байдал, итгэл үнэмшил иргэдэд анзаарагдавуу. Сүржин эхлээд даржин төгсгөл харагдах өнгө аяс л харагдах гээд байх шиг. Ядахнаа хэрэгт төвөгт орооцолдож бвсан этгээдүүд эргээд НЕБД-ын зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөх ч гэх шиг. Ингэж боловсон хүчнээ с онгож зөвөлгөөн авч байгаа бол цаашаа хараад найдаж итгээд байх уу энэ ард түмэн чинь. Ард түмнийхээ итгэлийг алдахгүйн төлөө өөрсдөөсөө эхлээд илүү хариуцлага үүрэх ёстой бусуу. Ерөнхий сайдаа. Таныг дэмжигчийн нэг санаа зовсондоо үүнийг бичлээ.


  • cereg · [103.229.122.166] · 2019/05/09

    Шадар сайд БХЯ, ГХЯ -ыг улс төржиж самарсан ардчилалын Цогсүрэнгийн Ганболдыг зөвлөхөөрөө авч байгааг юу гэх вэ


  • Зочин · [119.40.99.30] · 2019/05/08

    Дарь Сүхбаатар одоо өвгөрсөн дөө хөөрхий


  • төрболд · [66.181.178.99] · 2019/05/08

    Энэ мэтчилэнгийн бүлхи залгисан юм шиг хичнэээн жил бугшсан новшнуудыг зайлуулах хэрэгтэй


  • Зочин · [202.9.43.203] · 2019/05/07

    Шадар сайдаас өмнө ЕС -аа Хэнтийгээс дуудаж авчрахгүй бол тэнд сонгуулийн шоу хийгээд яваад байх хойгуур энд юм юмны үнэ нэмэгдээд ард түмэн босч магадгүй болоод байна. Тэгээд ч сонгууль болохгүй юм бишүү. Ир ир.


  • ZOCHIN · [180.150.80.211] · 2019/05/07

    SUHBAATAR N JOOHON SHUDARGA ...ELBEGIIG UNENIIG N HELSENIIHEE TOLOO HELUULJIINE .


  • шудрага иргэн · [202.179.31.34] · 2019/05/07

    Төрд түшигтэй ахмадууд байх нь зүйтэй. Хамгийн гол нь тэр хүнээ олж түүнтэй зөвлөж байвал нэн зохистой бусуу. Эс тэгвээс далай ламд мөргөж тэргүүнээ: цавчуулсан Арслан шиг болно буй за.


  • эрка · [202.21.115.126] · 2019/05/07

    Шахаад ч юу ч гарахгүй санаа хороос өөр юу ч гарахгүй хэдэн хөгшин гаруудыг дахин дахин сонгохоо одоо болимоор байна


  • Зочин · [119.40.98.162] · 2019/05/07

    Ерөнхий сайдын зүгээс “унтаж” буй Шадар сайд Ө.Энхтүвшиндээ анхаарал хандуулахгүй бол Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй намын нэр хүнд цаашлаад сонгуулийн үр дүнд нөлөөлөх нь гарцаагүй


  • Зочин · [119.40.98.162] · 2019/05/07

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нэгэнтээ “Манай өвгөчүүл сайдын сураг сонсохоороо хөл нь хөнгөрөөд ордны гурав дөрвөн давхараар сэвэлзтэл гүйдэг” хэмээн түүнийг ёожилж байсан