Ц.Нямдоржийг “нам дарж” авъя!


Ц.Нямдоржийг “галзууруулах” шахсан шөнө гарчигтай нийтлэлээ бичсэнээс  хойш бараг дөрвөн сар өнгөрч “галзуурч амжсан”-ыг нь өчигдөр л мэдлээ.

ХЗДХ-ийн сайдаар тав дахь удаагаа томилогдон ажиллаж буй Цэндийн Нямдорж 2019 оны тавдугаар сарын 8-ны өдөр ХЗБХ-ны хуралдаан дээр “Монголд шүүх гэж байхгүй болсон” гэж мэдэгдлээ. Чуулганы танхимд хэлээгүй учраас энэ үгэндээ хариуцлага хүлээнэ гэж найдаж байна. 

Тэрбээр 16 жилийн өмнө 2003 онд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбатад “Шүүхээ татан буулга” гэж захидал бичиж байснаа бахархан ярих дуртай. Түүний бичсэн бас нэг захидлыг сануулахад 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд УДШ-ийн Ерөнхиий шүүгч Ц.Зориг, Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, Тагнуулын Ерөнхий газрын дарга С.Зориг нарт ил захидал илгээсэн байдаг. УИХ-ын гишүүн, Хуульч Цэндийн Нямдоржоос хэмээн илгээсэн энэ захидал нь Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хохироосон хэргийг 19 жил мөрдөж, нэр бүхий иргэдийг баривчилснаас хойш хоёр жил маш нууцын зэрэглэлтэйгээр мөрдөн мөшгиж эцэст нь хоёр шатны шүүх “хаалттай” хуралдаж, гурван иргэнд ялын дээдийг оноосон хуулийн шийдвэртэй холбоотой байв. Захидлын агуулга нь түүнийг хамгийн сүүлд сайдаар томилогдсоноосоо хийсэн “гол ажилтай” нь яг дүйнэ. Харин төгсгөлд нь “Бүх юм цаг хугацааны болон үнэний шалгууртай байдаг. Хариуцлага нэхэх өдөр тун удахгүй ирнэ гэдгийг битгий мартаарай. Уг нь газрын ойр, гарзын бага нь дээр гэсэн үг байдаг юм шүү” гэсэн байдаг. 

Тийм ээ, цаг нь иржээ. Ц.Нямдорж тав дахь удаагаа сайд болсон. Дээр анхааруулсан хүмүүсээс хариуцлагаа нэхсэн учраас захианд дурдагдсан хүмүүсээс нэг нь ч ажилдаа үлдээгүй. “Би дээр үеийн мундаг прокуроруудтай хамт ажиллаж 10 жил хэрэг уншсан прокурор хүн. Прокурорын хоёр хуулийг санаачлан батлуулсан хүн нь мөн л би” гэж хэлдэг Ц.Нямдорж өнөөдөр салхи шиг дураараа явааг бид харж байна. 

Ц.Нямдоржийн дургүй хүрсэн учраас “Монголд шүүх байхгүй” юм байна. Үүний өмнө дээр дурьдсан “галзуурах шахсан” 2019 оны нэгдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө  Ё.Баатарбилэг гишүүний асуултад хариулах үеэрээ “Энэ М.Энх-Амгалан бид хоёр ерөөсөө санал нийлдэггүй юм” гэсэн. Үүнээс хойш яг 76 хоногийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан, Ерөнхий Прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцруулах зарлиг гаргасан билээ. 

Ерөнхий прокурор асан Г.Эрдэнэбат нь бүр нэг жилийн өмнө буюу 2018 оны тавдугаар сарын 9-ний өдөр буюу Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орохдоо хэдийнэ Ц.Нямдорж сайдаар дүнгээ тавиулаад, элдвээрээ хэлүүлчихсэн байв. Тэрбээр ердөө уг нэвтрүүлэг цацагдсаны маргааш нь хэвлэлд ““С.Зоригийг хөнөөсөн хэрэгт өмгөөлөгчийг үгүй болгож мэтгэлцэх зарчмыг үгүй хийж буй нь миний дургүйг хамгийн ихээр хүргэж байгаа юм”гээд хэлчихсэн байдаг юм.

Тэгэхээр Ц.Нямдоржид “үнсүүлсэн” болон “дургүйг хүргэсэн”, “санал нийлдэггүй” хүмүүст юу тохиолдов. Энэ нь Монгол Улсын хувь заяа, Монгол Төрийн нэр хүндийн хувьд Ц.Нямдорж гэдэг хүнээс айх шалтгаан мөн үү? 

Ц.Нямдорж сайд нэг бус удаа 2015 оны тавдугаар сард Т.Чимгээгийн хашаанд, шөнө дөлөөр нас барсан хүний цогцос хаяж айлгасан тухай ярилаа. Аймаар байсан. Энэ аймшгийн үйлдлийг хийсэн хүн хариуцлага хүлээгээгүй. Энэ үйлдлийг хийлгэсэн байж болзошгүй хүнээр ТЕГ-ын тэргүүн дэд дарга асан С.Эрдэнийг хамгийн түрүүнд шалгах болов уу гэтэл тэгсэнгүй. Харин ч тэгэхээс тэгэх гэж Б.Хурцын оронд БНСУ-д суух Элчин сайдын суудлаар “шагнах” тухай дуулдах боллоо. Арай үгүй байх. Хэрэг уншихгүйгээр дүгнэх чадвартайгаа эрдэж ярьсан эрхэм сайдын эр зоригт найдаж байна. Хүү нь өөрийн сайндаа Элчин сайдаар томилогдож байгаа гэж итгэхийг хүсч байна. Харин хүний цогцсоор сэжигтнийг айлгасан хэрэгт холбогдох хэнбугай ч Монголыг төлөөлж Элчингээр томилогдох ёсгүй.

Улсын Дээд шүүх 2014 оны дөрөвдүгээр сарын 25-нд Ц.Нямдорж сайдыг тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Баттулгаас уучлал гуйх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр хоёр жилийн дараа хамгийн эцсийн шийдвэрт хүрсэн нь энэ боловч одоог хүртэл биелүүлээгүй, Энэ тухайгаа 2013 оны зургадугаар сарын 6-нд “news.mn” сайтад“Чингэлтэй дүүргийн шүүх, хотын шүүх ямар шийдвэр гаргах вэ гэдгийг би мэдэж байсан. Би энэ үйлдлээрээ Монголын шүүх хэн болсныг ард түмэнд ойлгуулах гэж шүүхээр жаахан тоглож байгаа юм” гэж хариулснаар нийтлэгдсэн байдаг. Маш ноцтой хариулт биш гэж үү. Тэгсэн хэрнээ Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял сонсоод байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын нэг бүлээс уучлал гуйв. Тэрбээр “Би энэ хоёр хүний ар гэрийнхнээс Монгол Улсын ХЗДХ-ийн сайдын хувьд уучлал гуйж байна. Би амьдралдаа уучлал гуйж үзээгүй хүн. Одоо бол уучлал гуйж байна” гэсэн юм. Ц.Нямдорж шүүх байгууллагаар “тоглож” дуусаагүй бололтой. Харин 2019 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял сонсоод байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлсний дараа хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ нууцын зэрэглэлтэй зүйлийг ярьсан гэх үндэслэлээр ТЕГ-т шалгагдаж байгаа тухай хэвлэлүүд бичиж эхэлсэн. Хэрэв тийм бол түүнд ч гэсэн хариуцлага хүлээх өдөр ирэх учиртай. Дахин хэлэхэд өөрийнх нь хэлдгээр “газрын ойр, гарзын бага дээр” Ц.Нямдоржоос салбал дээргүй юу?! 

Б.Хурц Ц.Нямдоржийг, эсвэл Ц.Нямдорж Б.Хурцыг яах бол?

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангид цагдан хориод 15 хонож байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргажээ. Хэдийгээрхорих үндэслэлийг “С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчид гэгдэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудалд буруутгаж байгаа" гэж мэдээлж байгаа ч цаанаа ямар ч шалтгаантай байж болно. Ц.Нямдорж сайдын хувьд “Хариуцлага нэхэх өдөр тун удахгүй ирнэ гэдгийг битгий мартаарай” гэснээ хэрэгжүүлж буй бололтой. Ямар ч байсан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний хуралдааны дараа мэдээлэл хийх үеэрээ “Тагнуулын хоёр ажилтан цагдан хоригдсон. Шийдвэр гүйцэтгэх, тагнуулаас аваачиж тавигдаад энэ бүх ажиллагааг гардан зохион байгуулсан бас нэг хүн хоригдсон. Би сайдын ажлаа буцааж авангуут нэг хүн хассан байх аа. Тагнуулын хүн яахаараа шийдвэр гүйцэтгэхэд ахлах дэслэгч  цолтой байжийж хурандаа авчихсан хийж удирддаг юм бэ гээд явуулсан. Энэ чинь бүгд учиртай. Одоо энэ хүн шалгагдаж байгаа. Цаашдаа ч шалгагдана”...”Би хоригдож байгаа хоёр ялтантай уулзаж байсан. Хийгээгүй хэрэгт гэм зэмгүй хүн хилсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж хоригдож байгааг нүдээрээ үзэх гэж би тэр хоёр ялтантай очиж уулзсан” гэж хэлсэн. Тэрбээр одоо өөрийнхөө өсийг тайлж Б.Хурц “хэр дулаан” камерт хоригдож байгааг нүдээрээ очиж үзэх биз. 

Түүний эрдэж бярдаж хориулсан тагнуулын ажилтнууд нь өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд Б.Хурцын хамт хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байсан Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа О.Бархасбадь бөгөөд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ажилтан байснаа Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын даргаар очиход энгэртээ Сүхбаатарын одон, мөрөндөө хурандаа цолтойгоор Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар очсон. Ц.Нямдорж сайд “Ц.Элбэгдоржийн шүүх”-ийг муулахдаа Сүхбаатарын одон, хурандаа цол яриад байдаг нь үүнтэй холбоотой. 

Дараагийнх нь Үржнээгийн Отгонбаяр. Харин Б.Хурцын хадам дүү гэдэг нь оргүй худал. Хоригдож буй Ү.Отгонбаярын аав Үржинээ ШШГЕГ-ын дарга Б.Билэгттэй дотны нөхөд учраас энэ салбарт албан тушаалд ахиж дэвших замыг засдаг гэж салбарынхан нь ярьдаг нь ортой байж мэдэх юм. Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байгаад ШШГЕГ-т Гүйцэтгэх ажиллагааны хэлтсийн даргаар томилогдож ирсэн тэрбээр мөн л С.Зоригийн амь нас хохирсон хэрэг дээр ажиллаж байсан, нэг жилийн дотор ахлах дэслэгчээс дэд хурандаа, улмаар хурандаа цолонд хүрсэн байдаг. Эдгээр залуусыг хэдийгээр албан үүргээ биелүүлсэн ч Б.Хурцыг дагасандаа, түүнтэй хамт хэлмэгдэх вий гэж санаа зовинох хүн ч олон. 

Үнэн хэрэгтээ Б.Хурц хүний нутгийн шоронд хоригдож байхдаа Монголын ард түмнээр өрөвдүүлж чадсан ч тухайн хэрэг зөв, буруу алин болохыг тогтоогдоогүй байхад АТГ-ын дэд дарга, ТЕГ-ын даргаар огцом дэвшихдээ ямар шалгуураар гэдэг нь ил тод бус байсан. Мөн олон нийтийн өмнө хамгийн сонирхолтой сэдвүүдийг дэлгэсэн ч ярианы өнгө аяс нь УИХ-ын чуулганы танхимд төдийлөн зохимжтой бус байсан нь түүнд итгэх итгэлийг багасгасан байж мэднэ. Ямар цаг үед хэвлэлийн бага хурал зарлаж юу ярих вэ, “Цензургүй яриа” нэвтрүүлгээр юуг дэлгэж ямар эмоциор ярих вэ, улстөрчид хийгээд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хэрхэн ямар холбоосоор харилцах вэ гэдгээс нь тагнуулч гэхээсээ мэдрэмжтэй “пиарч”-ийн дүр төрх цухалздаг. Энэ нь магадгүй харилцааны урлагийг эзэмшсэн байдал, дипломатч, бизнесмэн зэрэг эрхэлж явсан ажлуудтай нь холбоотой биз ээ. Гэвч олон нийтэд түүнийг дэмждэг жинтэй хэсэг бий. Түүнийг маш сайн тагнуулч гэж итгэсэн нь ч бий. “Зандалчин” гэж үзэн ядах хэсэг ч бий болсон байхыг үгүйсгэхгүй. Хэн байснаа хэн болоод гарч ирэхийг нь шүүхийн шийдвэр харуулах учиртай. Гэтэл Ц.Нямдорж сайд “Шүүх байхгүй” гэчихлээ. Одоо Ц.Нямдорж сайд, эсвэл ҮАБЗ шийдэх юм болов уу. Гэсэн ч тэрбээр "Улсын нууцад хамаарах асуудал хөндөгдөх учраас Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг өгөх боломжгүй” гэж мэдэгдсэн нь цаанаа учиртай. Магадгүй “хуулийн өмнө пээдийх” биш, улс төрийн зорилготой хэрэг холбогдсон бол улстөрчдөөс бус тагнуулын байгууллагаа хамгаалалт болгох нь зүйтэй гэж үзсэнийх биз ээ. Үнэхээр ч Монголын улс төрд Б.Хурц гэдэг улстөрч байхгүй. Харин Б.Хурц хамгийн хонзонч улстөрчийн аманд очлоо. Гэвч хожмын өдөр цагаадаж ч мэдэх эргэлзээтэй хэрэг. Учир нь тэр С.Зоригийг хөнөөсөн хэргийг зөв шийдсэндээ дэндүү итгэлтэй байгаа нь харагддаг. Тиймээс “Б.Хурц Ц.Нямдоржийг, эсвэл Ц.Нямдорж Б.Хурцыг яах бол” гэдгийг цаг хугацаа л харуулах биз ээ.

У.Оргилмаа

Эх сурвалж: baabar.mn


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • Suhee · [202.55.191.205] · 2019/05/19

    hamaatan sadan hurgen duu nariig n shalgval taarna


  • Бор · [66.181.161.61] · 2019/05/14

    Нямдорж сайдын үйлдлүүдийг эрүүл хүний толгойгоор бодож үзвэл өөрөө захиалагч нь гэдэг нь тодорхой байна энэ хэрэг яагаад илрэхгүй удсан нь Хууль зүйн сайдаар Нямдорж 5 удаа сонгогдсонд байхыг үгүйсгэх аргагүй болоод байна. Шүүх шийдэх асуудлыг улс төржүүлж байгаа байдал нь бүр монгол улс төргүй болсон юм шиг сэтэгдэл төрүүлж байнө


  • зочин · [150.129.142.115] · 2019/05/12

    чинии бичсэн зүйлиин утгыг ойлгосонгүй ямар утаггүй юм бичдэг новш бэ хүнииг тамлан зовоож алх шахсан байхад чи хурцыг их өмөөрч бичсэн байх шив чамтай чамгүй ард түмэн хэн буруутайг мэдэж байна


  • Зочин · [202.9.43.117] · 2019/05/11

    У.Оргилмаа чиний бичсэн санал болгох гээд бичээд байгаа зүйл чинь Монгол эх орны минь НОВШИЙН МОНГОЛ болгосон цаашид улам бүр сүйрүүлэх гээд байгаа хүний нэг болгож байна.


  • Зочин · [202.9.43.117] · 2019/05/11

    Үнэхээр монгол эх оронд минь шүүх гэдэг үйл ажиллагаа байхгүй болсон. Яагаад гэвэл мөнгөнд барьцаалагдсан шүүгч үнэн зөв шийдвэр гаргахаа бүрмөсөн больсон. Тиймээс хэрэгтэн, ялтаны талд шийдвэр гаргаж байгаа болохоор шүүх гэдэг байгууллага байхын хэрэг байхгүй болж монгол эх орон минь хүмүүсийн бичээд байгаа НОВШИЙН МОНГОЛ болсон.


  • иргэн · [103.10.23.95] · 2019/05/11

    Элбэгдорож Зоригыг алсан хүнийыг хэнч хараагүй ганцхан Зориг өөрөөл харсан гэж итгэлтэй хэлээлд байгаа хүн Хүн хараагүйг нь мэдээд байгаа юм чинь Хэн алсааныг нь мэдэж байгаа юм биш үү


  • 7 · [103.10.23.95] · 2019/05/11

    Ц Нямдорож амь насаа бодоод удаан хуцаанд дуугүй явсан тэсхээн байгаад үнэнийг шууд хэлэж өнөдөр хулгайч нарын дайралтанд орож байна Нямдорожод алдаа байсан уу гэвэл байсан энэ алдаа бол олон жил МАНийн гэшүүн байсан сайн мууд нь хутгалдаж явсан алдаа би энэ алдаа бол хувь хүнд байж болох алдаа харин үүнийхээ ухаарсаан нь чухал зүүль


  • до · [103.10.23.95] · 2019/05/11

    Ц Нямдорожийн зөв Үнэндээ Монголд шүүх гэж байхгүй болсон захилаг биелүүдэг хахууль авч баяаждаг шүүхтэй болсон гэдэгийг ард иргэд мэдэж байгаа Шүүхэд заргалдахад үнэн нь биш мөнтай нь ялдаг болсон


  • Зочин · [66.181.183.218] · 2019/05/11

    Нямдоржийг нам дарж авах чинь өөрт чинь хэрэгтэй байна уу? Нямдоржийг цэвэр ариухан нэгэн биш гэдгийг олон түмэн мэднээ. Гэхдээ энэ удаагийн яриад байгаа зүйл бол одоо л таслан зогсоохгүй бол хожим сүйрэлд хүргэнэ шүү. Хятадын эрлийз Элбэгдоржийн тарьсан гайг арилгах гэж, түүнийг нь гүйцэлдүүлсэн этгээдүүдийг зогсоох гэж байгааг нь харин талархах ёстой. Шүүх нь шүүх шиг байж чадахгүй бол татан буулгахаас яахав. Захиалгаар хүн шийтгэдэг шүүхийн байхгүй болсон гэж үзэхээс өөр яахав.


  • Зочин · [66.181.183.218] · 2019/05/11

    Цагаандаа гарсан луйварчин бас хүний үнэргүй зандалч Хурц гэгчийг л өмөөрч байгаа санаатай юм болов уу даа. Энхбатын амийг хамгийн түрүүнд Хурцаас нэхэх ёстой шүү.


  • Зочин · [139.5.216.52] · 2019/05/11

    Ц.Нямдорж олон жил хуулийн байгууллагуудад өндөр алба хашлаа. Ажлыг огт сайжруулаагүйгээр барахгүй бүүр дампуурууллаа. Тэгээд их дутагдал илрүүлсэн болж жүжиглэнэ. Моэголын төрөөр бүрэн тоглож байгаа хүн.


  • зочин · [202.9.42.192] · 2019/05/11

    хурцаар зарим хүмүүс сайд хийлгэх гээд байгаа юм уу? хаашаа тэнэг лалрууд байнаа нэртэйгээр нь элбэгдоржоор сайд хийлгээд амарсайхан жаргаж үзеэ ямар байх бол бодоод үз дээ лалруудаа


  • zochin · [202.21.122.166] · 2019/05/10

    Нямдорж ахаа Хурцыг мохтол нь нам дараарай


  • зочин · [203.91.115.45] · 2019/05/10

    одоо Ц.Нямдоржтой холбоотой гэх Увс аймгаас гаралтай 4 цахилгаан станцын даргаар ажиллаж байгаад авлигын хэрэгт холбогдсон Анхбаярын хэрэг хэрэгсэгдэхгүй болно


  • Зочин · [202.179.25.194] · 2019/05/10

    Хэн худал, хэн үнэнийг ярьж байгааг нэг л шалгуураар шалгана. Эрүүдэн шүүссэн нь үнэн үү? гэдгээр. Одоо ерөнхий прокурор эсэргүүцэл бичээд эрүүдэн шүүлтийг хүлээн зөвшөөрвөл Хямдоржийг яаж я буруутгах гээд нэмэргүй. Эрүүдэн шүүлт явагдсан гэдгийг, энэ хүмүүс Зоригийг алаагүй гэдгийг ард түмэн чинь зөнгөөрөө мэдчихээд түүнийг нь Нямдорж барьж аваад байна шүү дээ. Ард түмний тэдрэмж алддаггүй юмаа. Ард түмний дотор чинь хамгийн олон нүд, олон шүүлт, хамгийн олон мэргэжлийн, хамгийн олон жилийн туршлага, сургамж байдаг тул үнэн бөгөөд хүчтэй байдаг юм. Ийм учраас л юм үзэж хашир суусан хүмүүс олныгоо л дагасан нь дээр гээд байгаа юм. Эрүүдэн шүүлтйг захиалагчийн зүгээс мөнгө хаяж үгүйсгэж байгаа нь тов тодорхой байна шүүдээ. Элбэгдорж энэ бол эрүүдэн шүүлт биш, тэд зоригийг алсан гээд мэдэгдээд байна. Ингэхлээр энэ хүн хэн алсныг түүгээр барахгүй алуурчныг хамгийн сүүлд харсаныг мэдээд байна Иймд түүнийг байцаах хэрэгтэй.


  • ZOCHIN · [180.150.80.211] · 2019/05/09

    ZA ER N BOL OLON JIL TORD ZUTGESEN ERHMUUDEES HAMGIIN SHUDARGA N L NYMDORJ SHDEE.....BUSAD N BOL BUGDEEREE HYZGAARGUI SHUNALTAI AVILGACHIDSHDEE......ELBEG ,BAYR,BAYRTCOGT ,BATUUL ,BAGABANDI,OCHIRBAT,MI.ENHBOLD ,BADAMJUNAI ,DORLIGJAV,SAIHANBILEG......ENHBAYR....GAIGUI N BYMBASUREN GUAI NYMKA HOER L BNASHDEE....


  • НОЕН НУРУУТАЙ НЬ ШҮҮ · [202.126.89.119] · 2019/05/09

    ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ДОТРООС ШУДРАГА БУС БАЙДАЛ ХУЛГАЙ ЛУЙВРЫГ ШУУД ХЭН БЭ ГЭДГИЙГ ГАНЦХАН НЯМДОРЖ Л ХЭЛЧИХДЭГ БАЙЛАА ХАРИН ШИНЭЭР ЗАЛУУЧУУД ГАРЧ ИРЭЭД ХҮЧ НЭМСЭН ДЭЭ ШАЛДАР БУЛДАР ЗҮЙЛ ЯРИАД БАЙДАГГҮЙ ХҮН ДЭЭ ОЛОН Ч ХУЛГАЙЧ НАР ТҮҮНИЙГ ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА ТЭДНИЙ НЭГ НЬ Л ДЭЭРХ НИЙТЛЭЛИИЙГ БИЧСЭН ДЭЭ БУУЖ ӨГӨХГҮЙ ХАРИН Ч АЯНГААР НИРГЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ҮНЭНЧ ШУДАРГЫН ЯЛАЛТЫН ЦАГ НЬ Ч БОЛСОН


  • Зочин · [66.181.161.105] · 2019/05/09

    Нямдорж хоёр нүүртэй төрийн хутгуур мөнөөс мөн, энэ хүний ярьж байгаа хэл үг нь яс хаясан, муучилсан, хүмүүсийг хооронд нь муудалцуулсан юм л ярих юм, гэрэл гэгээтэй юм энэ дөрвөдийн амнаас амьдад нь гарахгүй юм байна л даа


  • иргэн · [202.9.43.35] · 2019/05/09

    Үнэхээр шудрага хүн энэ улс төрчидөд байна уу???. Бүгд шахам ямар нэг хэмжээгээр улсын мөнгөрүү гар дүрсэн, улсын үйлдвэрийн газарт өөрсдийн хүмүүсийг шахсан, улсын үйлдвэрийн газарт бараа материал шахсан,тендер нэрээр, концессийн гэрээ, ЖДҮ -н гээд боломжтой бүхнээр бие биенээсээ өрсөлдөн хөрөнгөжиж, одоо тэр булайгаа илрүүлчихвий гэхээс бие биенээ хардаж, аэлаас эь холдуулах, шоронд оруулна гэж эйлгах зэрэг боломтой бүхнийг хэрэглэж байгааг бид харж л байна. Шудрага ёс хэзээ тогтох вэ? Энэ асуулт бүрхэг хэвээр. шоудах, нэр алдар хөөх хамжээнд л байна. Ард түмний итгэлийг ийм маягаар хүлээж тэдний амьдралын бүх зардлыг нэмж, цалин тэтгэврийг ОУ-ын санүүгийн байгууллагын нэр, инфляци гэж чөтгөрөөр айлгаж хир удаан тэснэ гэж харж байгаа бол. Улсын эдийн засаг сайжрахыг монголын ард түмэн өөрсдийн цалин, тэтгэврийн өсөлтөөр л тооцно. Энэ өсөхгүй бол иргэдийн амьдралд хавьтахгүй худлаа хэдэн тоо, график хэнд хэрэгтэй юм бэ. Энэ бүхэн энэ засгийн газрын ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, өгсөн итгэл. Итгэл алдарвал юу болох вэ гэж бодоод ч хэрэггүй болэо.


  • Зочин · [103.111.68.3] · 2019/05/09

    биеэ үнэлчихсэн юм биш үү


  • Шилээ · [64.119.21.46] · 2019/05/09

    Нямка үнэнийг л хэлсэн шүү дээ.


  • Зочин · [103.111.68.3] · 2019/05/09

    ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ МӨНГӨНД ОРГИЛМАА ХОРДЖЭЭ. ХХБ НЫ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ ХУРЦЫН НУУЦ НОЁН ШҮҮ ДЭЭ


  • Зочин · [103.194.176.115] · 2019/05/09

    Оргилмаа уг нь сайн сэтгүүлж байсан. Одоо хордчихсон юм шиг байнгаан. Бодвол том мөнгөөр хордуулаа биз. Бичих биш бичиж өгч байгаа өнгө аяс үнэртээд байдаг болсон. Энэ нийтлэл ч бас тийм л байна.


  • Иргэдийг аудит · [122.201.21.93] · 2019/05/09

    Нямдорж дөрвөдүүдийг Монголын төрд олноор нь гаргахын тулд юу ч хийхээс буцахгүй. Тэр зорилгодоо хөтлөгдөн Хятадуудтай холбогдсон байж болох. Тэр байнга бага ястны үзлийг дэвэргэж Монгол үндэстнийг хагалан бутаргах ажлыг зохион байгуулж, толгойлж ирсэн. Түүний тод жишээ бол Увс бүлэглэл энэ бол МАНАН- гаас ч илүү Монголыг сэмхэн идэж байгаа хачиг, хувалз өдрөөс өдөрт хөрөнгөжиж, хүчирхэгжиж байна.


  • Зочин · [66.181.161.33] · 2019/05/09

    Нэг л зүйл харагддаг Нямдорж гархаараа ТЕГ=ЫГ татан буулгах хүчгүйдүүлэх гэх мэт үйлдэл. Ерөөсөө Монгол улс тагнуулаар яадын тэгвэл юу болох бол Хятадууд Мэнгэтээр дамжуулж ганц үүнийг л хүсэж байгаа.


  • Иргэдийг аудит · [122.201.21.93] · 2019/05/09

    Хурц ямартай ч Элбэгдоржийн булайгаас илүү Нямдоржийн булайг ноилох баримттай нь мэддэг хүн тиймээс тэрний зуултад сэгсрүүлэх нь ээ! Дашрамд нь Нямдоржийн улаан фэнүүдэд хэлэхэд тэр хэзээ ч хамаагүй, таныг зууж сэгсрэхвий, тэр цагт та ухаарсан ч оройтсон байх болно.


  • Зочин · [202.55.191.194] · 2019/05/09

    хөлсний бичээч орголмаа


  • Зочин · [202.9.44.165] · 2019/05/09

    Тухайн үеийн хэрэглэсэн хуулийн заалтуудтай харьцуулж бичих байсан юм. Тэгээгүй шууд нэг талыг бариад бичсэн болохоор ойлгомжгүй хууль нийцэхгүй мэдээлэл болсон байна


  • Зочин · [202.179.25.194] · 2019/05/09

    Хурц энэ хэрэгт Элбэгдорж өөрийг нь яаж хутгасныг юу гэж зааюарласныг үнэнээр нь л өчвөл өөрт нь хэрэгтэй шүү дээ. Хурцыг Элбэгдорж яасныг АН-ын ҮЗХ-ынхон бүгд л ярьж байсан. Нуугаад хэрэг нь хүндрэхээс цаашгүй. Энэ хүзүүгүй хүн мөн ч олон сайхан залуусыг шорон шороо хоёртой хутгалаа даа. ЭНэ тарваган хүний тахал хэзээ устгагдах бол. ямарч гэсэн одоо каритийн тогтоогоод байна. Гэхдээ халдвар ихтэй, өмчилсөн залуусын амь аврагдах магадлал багатай л байна. Айхар тахал юмаа.


  • иргэн · [202.179.26.78] · 2019/05/09

    МАНАН-гийнхан мянга шударга хүний дүр эсгээд нэмэргүй. Хурц ямар захиалагчийнхаа үүрэг даалгаврыг биелэх гээд шаварт худгалдагдсанаа хэлэх цаг тун ойрхон. Харин Нямдорж бол шударга хүн. Жингийн цуваа явдгаараа явна. жингэр нохой хуцдагаараа хуцна.


  • иргэн · [66.181.167.54] · 2019/05/09

    Нмдоржиг гишүүнээс нь түтгэлзүүлж шалга хорь.Энэнд төрийн эрх мэдлийг ашиглаж хуулиас давсан шийдвэр гаргах хуулийг дэвслэх байхгүй шүү.2 ялтангийн гэрчээр нь татаж ахиж 3-ланг нь шүүх хэрэгтэй.Зоригийн хэргийг хаигийн их будлиантуулж булингартуулж байгаа хүн мөнөөс мөн.Үнэн ялна.энэ нөхөр өвгөн болсон хойноо аавын хаалга татажээ.Хууль бус үг үйлдэл нь хирээс хэтэрлээ энэ өвгөний түүний дүү нарын.


  • Зочин · [202.9.43.115] · 2019/05/09

    хурц хуц хуц


  • Зочин · [103.111.68.3] · 2019/05/09

    хол очиж мөрөөд муу МАНАН-гийн гар хөл


  • Зочин · [119.40.100.66] · 2019/05/09

    бичих юмаа олж ядах юмаа энэ орголмаа нээрэн


  • Иргэн · [103.212.116.84] · 2019/05/09

    Худлаа байлгүй дээ. Чи яаж мэдсэн байнаа


  • Зочин · [168.126.248.100] · 2019/05/09

    Нямдорж хятадын тагнуул шүү дээ