Ерөнхий сайд У.Хүрэлсүх оны шилдэг хүүхдүүдэд баяр хүргэж, шагнал гардууллаа


Үндэсний болон олон улс, тив, дэлхийн тавцанд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн үйлсээрээ онцгой амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлсан 2017 оны шилдэг хүүхдүүдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, шагнал гардууллаа.

Ерөнхий сайд хүүхдүүдэд хандаж,

-Монгол хүний оюуны нөөц боломж, авьяас чадвар асар их гэдгийг харуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, таниулж чадлаа. Цаашид ч нөөц боломжоо бүрэн дайчилж, шинэ нээлт, шинжлэх ухааны сорилтыг даван гарч, алсын хараатай, эрдэм боловсролтой, бүтээлч сэтгэлгээтэй, шаргуу хөдөлмөрч, зөв иргэн болон төлөвшинө гэдэгт итгэл дүүрэн байна гэлээ.

Бид бахархах түүх соёл, өв уламжлалтай ард түмэн. Энэ ч утгаараа Засгийн газар хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эергээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлж, энэ хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас үндэсний өв соёл, түүхт уламжлалаа хүүхэд, багачууддаа сурталчлан таниулах, өвлүүлэх чиглэлээр бодитой ажлуудыг хийж байна.

2018 онд “Хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж, хүүхдийн зуслан, хүүхдийн ордон, хөгжлийн төв, дотуур байр, өдөр өнжүүлэх төвүүдээр дамжуулан хүүхэд бүрт хүргэхээр зорьж байна.

Монгол Улс Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмийн бүх орчинд хориглож, хуульчилсан. Цаашид хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, үүрэг хүлээгч талуудын идэвхтэй оролцоог хангах, хүүхдэд үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно.

Бид бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ хүүхдийн язгуур эрх ашгийг дээдлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор гэр бүлд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллын тогтолцоог боловсронгуй болгохыг эрхэмлэж байна гэлээ.

  Бидний өвөг дээдэс үр хүүхдийнхээ хөгжил, төлөвшилд онцгой анхаарч ирсэн. Та бүгдийн амжилтаар эцэг эх, гэр бүлийнхэн, багш сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагчид тань бахархаж байгаа. Үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлсэн, шавь нараа чадварлаг болгон даджуулсан хүмүүст Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • ahmaduud · [66.181.187.169] · 2018/01/03

    ahmadiin tetgeveree heden huviar nemeh ve


  • nn · [119.81.230.148] · 2017/12/31

    МОНГОЛ Монголчуудын сайхан өдөр JOSE LUIS LOAN компаний компаний гэрт худалдан авч буй зээлийг худалдаж аваарай. БИДНИЙ ТУХАЙ, БОДЛОГО ИРГЭД ЖООС ЛУЙН ЗЭСНИЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ АРГА ХЭМЖЭЭ, https: //www.joseluisloans.com, эсвэл joseluisloans@gmail.com Миний нэрийг Хулан би Улаанбаатар хотоос ирсэн  Би сүүлийн 5 сард жинхэнэ зээлийн компанийг хайж, байшин худалдаж авахаар хайж байсан Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй и-мэйлээр явуулсан: вэб сайт (https://www.joseluisloans.com/) эсвэл joseluisloans@gmail.com   Би хэзээ ч итгэдэггүй ч гэсэн, би хамгийн их гайхаж, 24 цагийн дотор зээл авсан, би итгэж чадаагүй, Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Би тэдэнд вэбсайтаар зочлох хэрэгтэй байгаа хүмүүст зөвлөгөө өгнө үү (https://www.joseluisloans.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно. Өнөөдөр тэдэнтэй холбоо бариарай (https://www.joseluisloans.com), тэдний зээлийг авах болно, тэдний жинхэнэ зээлийн саналыг jose luis зээлийн компанийг адислах болно.  Жозеф Луис зээлтэй холбоо барина уу. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан. Эсвэл тэдний whatsapp дугаар +2348028425633 вэбсайтаасаа https://www.joseluisloans.com эсвэл joseluisloans@gmail.com руу зочилно уу.


  • Зочин · [112.72.15.78] · 2017/12/28

    Ерөнхий сайдаа ажлаа хийгээч ээ хийхгүй бол өөрийн санаачлагаараа огцор. Нөгөө Эрдэнэт, таван толгой,оюу толгойн асуудал гэрээ, Зоригийн хэрэгийг маргааш шийдэх гэсэн часан бэн яасан бэ.Та харин бүр Эрдэнэбатаасаа долоон дор байна уу даа


  • Зочин · [202.55.191.99] · 2017/12/28

    Орсон буур шиг байсан Ухна одоо шальчийсан сэлдий шиг болсон.