Утааны гамшиг онц байдал зарлах хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан Ерөнхий сайдад санал хүргүүлэв


Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол онц байдал зарлах хэмжээний гамшгийн байдалд хүрсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал хүргүүлсэн байна.

 

Тэрээр санал хүргүүлсэн албан бичигтээ, "...Өнгөрсөн хугацаанд үе үеийн Улсын Их Хурал, Засгийн Газар, Ерөнхийлөгчид агаарын бохирдол, утааны асуудалд анхаарал хандуулж  байсан ч харамсалтай нь дорвитой үр дүнд хүрч чадсангүй. Өнөөдөр Улаанбаатар хотын утаа нэн аюултай, онц байдал зарлах хэмжээний гамшгийн байдалд хүрч, ард иргэдийн эрүүл мэнд, амь насанд ноцтой заналхийлэх боллоо. Тиймээс өнөөгийн Улсын Их Хурал, Засгийн Газар Үндсэн хуульд заасан иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрэн хангаж, агаарын бохирдолтой шийдвэртэй тэмцэх цаг болжээ..." гэсэн байна.

 

Тэрээр юун түрүүнд 2017-оны 3 дугаар сард Монгол Улсын Засгийн Газраас баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т туссан утааг мэдэгдэхүйц бууруулахад үр дүнтэй, эн тэргүүнд хийх ажлуудыг сонгон авч цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэхийг хүсчээ.

 

Мөн нэн яаралтай болон урт хугацаандаа хэрэгжүүлэх шаардлагатай байгаа зарим арга хэмжээ, үйл ажиллагааны талаарх өөрийн саналаа Засгийн газарт хүргүүлсэн байна. Тухайлбал бага насны хүүхэд, ахмад настан, жирэмсэн эхчүүд болон цагдаа, ТҮК-ийн ажилчид гэх мэт өндөр эрсдэлтэй орчин нөхцөлд ажиллаж буй иргэддээ үнэгүй амны хаалт тараах, дөрвөн есийг дуустал гэр хорооллын айлуудын цахилгааны төлбөрийг 24 цагаар тэглэж, төр төлбөрийг нь 100 хувь даах, гэр хорооллын өрхүүдэд цахилгаан халаагуур хөнгөлөлттэй үнээр олгох,,жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй ээжүүдийг хотоос, утаанаас зайдуу амралтад амрахад онцгой хөнгөлөлт үзүүлэх, олон улсын болон БНХАУ-ын Бээжин хот утаатай тэмцсэн туршлагыг яаралтай нэвтрүүлэх талаар саналаа илэрхийлсэн байна.

 

Түүнчлэн ойрын жилүүд болон урт хугацаанд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар саналдаа дурджээ. Тухайлбал алслагдсан бүс нутаг, дагуул хотуудыг хөгжүүлэх, бүсийн хөнгөлөлт болон татварын бодлогоор дэмжиж,  хүн бүр төрж өссөн нутагтаа сайхан амьдрах боломж бүрдүүлэхэд анхаарах ёстой гэсэн байна.

 

Мөн шинэ залуу боловсон хүчин, мэргэжилтнүүдийг хөдөө орон нутагт ажиллах бололцоогоор хангах, дэмжлэг үзүүлэх, урамшуулах, Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахын тулд хөндлөн, тууш, тойрог хурдны замууд байгуулах, нүүрсийг бүрэн шаталттай болгох технологийн хамгийн зөв шийдэл олох, нүүрснээс бусад дулаан ялгаруулах байгальд ээлтэй хэрэглээг нэмэгдүүлэхийг уриалжээ.

 

Үүний зэрэгцээ олон жил ярьсан ч өнөөг болтол бодит биелэлээ олоогүй 5-р цахилгаан станцыг яаралтай барьж, ашиглалтад оруулах, гэр хорооллын айл өрхүүдийг төвлөрсөн шугамд холбогдсон, хямд үнэтэй, хувийн орон сууцтай болгох хөтөлбөр хэрэгжүүлэх, цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж, татварыг 100 хувь чөлөөлөх зэрэг ажлыг богино хугацаанд нарийн төлөвлөж, зөв зохион байгуулж хэрэгжүүлэхийг санал болгосон байна.

 

С.Бямбацогт гишүүн дээрх саналдаа "...Эрхэм Ерөнхий сайд таны тэргүүлсэн энэ Засгийн газар агаарын бохирдол хэмээх аймшигт гамшгийг үндсээр нь таслан зогсоож, улс үндэстнээ утаанаас хамгаалах "Авралын Засгийн газар" байж чадна гэдэгт бүрэн найдаж байна...." гээд дээрх гарц шийдэл, иргэдээс гаргаж буй санал санаачилгуудыг дэмжиж, утааны эсрэг улсаараа тэмцэх их ажлын түүчээ нь байхыг Монгол Улсын Ерөнхий сайдаас хүссэн байна. 

Эх сурвалж http://www.info.mn

Утааны гамшиг онц байдал зарлах хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан Ерөнхий сайдад санал хүргүүлэв
Утааны гамшиг онц байдал зарлах хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан Ерөнхий сайдад санал хүргүүлэв

Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [69.140.225.147] · 2018/01/02

    Хүргүүлсэн санлынхаа эцсийг нь үзээрэй хөөцөлд шийдүүл


  • Зочин · [69.140.225.147] · 2018/01/02

    Цэвэр бохирийн шугамаа татчих холболт хийхэд нь саад тээг бага тавь тогоо хөнгөлчих арийг нь ард түмэн өөрсдөө мэднэ үүнийг яаралтай хийчих


  • Зочин · [69.140.225.147] · 2018/01/02

    Дарга нар 9-15 наас дулаанаа авчихаад гэр хорооллын иргэдэд 11-1 нээс шөнийн тогоо хөнгөлсөн нэр зүүж байна тэр хүмүүс чинь адилхан даарна утаа үйлдвэрлэнэ эмзэг асуудлыг даймжруулж байгаад мөнгийг нь зохидгоо болиочээ


  • Зочин · [69.140.225.147] · 2018/01/02

    Үнэхээр анхаарч үзмээр санал байна хотын дарга юм боддог болов уу тэр хүний л хийх хэрэгжүүлэх ажил баймаар худлаа шоудаад л явах юм Бат үүл шиг баяжих гээд байна уу


  • Ок · [122.201.21.62] · 2018/01/01

    Бямбацогтоо чи сайд болонгуутаа олон юм ярихаа больчихно.Сайд биш болохоороо их олон юм ярих юм.Миний санаж байгаагаар өмнөх засгийн үед давхар дээл нөмрөөд л талбай дээр уулж унжаад байсан.Сонгуульд ялангуутаа мартаад өөрөө бараг 3 давхар дээл өмсөөд амаа үдүүлчихсэн иймд чамайг ард түмэн шударга биш нөхөр байна гэж дүгнээд байгаа.Эр хүний ноён нуруутай бай.Уул нь сайд байхдаа ингэж гоё донгодсон бол.???????


  • gtr · [119.81.230.148] · 2017/12/31

    МОНГОЛ Монголчуудын сайхан өдөр JOSE LUIS LOAN компаний компаний гэрт худалдан авч буй зээлийг худалдаж аваарай. БИДНИЙ ТУХАЙ, БОДЛОГО ИРГЭД ЖООС ЛУЙН ЗЭСНИЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ АРГА ХЭМЖЭЭ, https: //www.joseluisloans.com, эсвэл joseluisloans@gmail.com Миний нэрийг Хулан би Улаанбаатар хотоос ирсэн  Би сүүлийн 5 сард жинхэнэ зээлийн компанийг хайж, байшин худалдаж авахаар хайж байсан Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй и-мэйлээр явуулсан: вэб сайт (https://www.joseluisloans.com/) эсвэл joseluisloans@gmail.com   Би хэзээ ч итгэдэггүй ч гэсэн, би хамгийн их гайхаж, 24 цагийн дотор зээл авсан, би итгэж чадаагүй, Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Би тэдэнд вэбсайтаар зочлох хэрэгтэй байгаа хүмүүст зөвлөгөө өгнө үү (https://www.joseluisloans.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно. Өнөөдөр тэдэнтэй холбоо бариарай (https://www.joseluisloans.com), тэдний зээлийг авах болно, тэдний жинхэнэ зээлийн саналыг jose luis зээлийн компанийг адислах болно.  Жозеф Луис зээлтэй холбоо барина уу. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан. Эсвэл тэдний whatsapp дугаар +2348028425633 вэбсайтаасаа https://www.joseluisloans.com эсвэл joseluisloans@gmail.com руу зочилно уу.


  • зочин · [59.153.112.71] · 2017/12/30

    Усан тэнэг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээ!!! Уул уурхай, түлш, эрчим хүчний салбарыг 100 хувь төрийн өмчлөлд ав!!! Тэгвэл Монголын түмэн зовлон нэг мөр арилна. Утаанд биш, уул уурхайн салбарыг 100 хувь төрийн мэдэлд авах талаар онц байдал зарлацгаа!!! Үгүй бол зайлцгаа!!!


  • зочин · [59.153.112.71] · 2017/12/30

    Усан тэнэг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээ!!! Уул уурхай, түлш, эрчим хүчний салбарыг 100 хувь төрийн өмчлөлд ав!!! Тэгвэл Монголын түмэн зовлон нэг мөр арилна. Утаанд биш, уул уурхайн салбарыг 100 хувь төрийн мэдэлд авах талаар онц байдал зарлацгаа!!! Үгүй бол зайлцгаа!!!


  • зочин · [59.153.112.71] · 2017/12/30

    Усан тэнэг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээ!!! Уул уурхайн салбарыг 100 хувь төрийн өмчлөлд аваагүй нөхцөлд Монголын муухай хэзээ ч арилахгүй.


  • Зочин · [202.179.25.242] · 2017/12/30

    ХУВИИН АМБИЦААР СЭМ ХУВИЛДАЖ НАМ ХУЛХИДАХЫГ МАН ГЭНЭ


  • зочин · [66.181.189.103] · 2017/12/29

    Утааны бус уул уурхайн байдал онц байдал зарлахад хүрсэн. Уул уурхайг 100 % төрийн мэдэлд ав. Тэгвэл Монголын түмэн зовлон арилна.


  • irgen · [124.158.92.27] · 2017/12/29

    eronhoologch nariin bogs doloodog pizda. omno ni esreg nam mortloo elbegeegiin bogsiig ih dolooson doo


  • Зочин · [103.26.192.190] · 2017/12/29

    Ерөнхийлөгч дуурайвуу ерөнхийлөгчийг дуурайвуу шоудахаа больцгоо өөрсдөө юу хийсийн нэг их харж шүүсэн улс сайд байхдаа юу ч хийхгүй бүр яриач гүй санаа ч үггүй байх лалар булайнууд оркуудын толгойлогч болох санаатай


  • zochin · [202.170.80.25] · 2017/12/28

    Та сайхан санаа дэвшүүлжээ, шоугүйгээр хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж чадах бол уу.


  • zzz · [66.181.161.49] · 2017/12/28

    Худлаа бүү шоуд хөдөөгөө янзал


  • Иргэн · [202.9.42.165] · 2017/12/28

    Хэзээ нэг утаатай тэмцдэг болчихвоо, бөөн шоу, Ховд аймгийн төрийн албаар ганц тоглож байгаа гар даа


  • Zochin · [66.181.184.89] · 2017/12/28

    Utaatai temtseh utaagui Ulaanbaatar hutulburiig zavhruulsan, Shine buteen baiguulalt hutulburuu heregjuuleh talaar yuu ch higeegui baij dahin hotiin agaariin bohirdloor ner barij mungu ugaah huselmea bna uu, erhem gishuun ee. Ehleed Ta ene talaar hariutslaga huleegeed Ih hurliinhaa gishuunees sain duraaraa ogtsorchihvol yamar ve?


  • ХУРЦЫН БӨГСНИЙ АЛЧУУР · [202.179.25.145] · 2017/12/28

    САЙД БАЙХДАА САНАДАГГҮЙЭЭ ХУРЦЫН БӨГСНИЙ АЛЧУУР.