У.Хүрэлсүх: Бид ч энэ гамшгийг хамтдаа даваад гарч чадна гэж би итгэж байна


Түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх байр сууриа илэрхийлжээ.

Ард иргэдээ!

Та бүхнээсээ аминчлан хүсэх нэг зүйл байнаа. Өнөөдөр маш чухал өдөр.

Бид дэлхийн хамгийн аюултай хотоор цоллуулж, өвчин зовлонд шаналсан иргэд эмнэлэгт багтахгүй болж, үр хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, амь насаар төлөөс төлсөөр ирлээ. Энэ бол олон жил шийдэж чадалгүй явж ирсэн та бидний дундын зовлон болох утааны асуудал юм.

Онц ноцтой энэ гамшгийг бид зүгээр хараад сууж болохгүй гэж шийдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Тийм ч учраас Улаанбаатарт түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар оруулах, хэрэглэх, худалдаалахыг хориглосон Засгийн газрын тогтоол 2019.05.15 буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна.

 

Эрсдэлийг Засгийн газар өөрөө үүрээд гарах ёстой гэж үзэн, амласан ёсоор сайжруулсан түлшний улсын үйлдвэрээ барьж, бүтээгдэхүүнээ бэлэн болголоо. Одоо ард иргэдтэйгээ хамтран "Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг" тэмцэх цаг ирлээ.

 

Миний сэтгэл дотор иргэдээ орон сууцжуулж, байранд амьдруулах чин хүсэл эрмэлзэл байсаар байгаа. Энэ ажил үе шаттай уртын хугацаандаа хэрэгжих болно. Тэр болтол 1,5 сая хүний эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж хүлээж суух эрх та бидэнд байхгүй ээ.

Дэлхийн олон хотууд та бидний өнөөдрийн зовлонг тойрч гараагүй, даваад гарсан түүхтэй. Тэдгээрийн амжилтын гол үндэс нь ард иргэдийн оролцоо, хариуцлагатай байдалтай нь шууд холбоотой байна.

Бид ч энэ гамшгийг хамтдаа даваад гарч чадна гэж би итгэж байна.

 

Хүндэтгэсэн:

Монгол Улсын Ерөнхий Сайд Ухнаагийн Хүрэлсүх


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • зочин · [66.181.160.39] · 2019/05/16

    энэ ярьж байгаа нь зөв юм гэвч бодит амьдрал дээр бүгд худлаа болох магадлал өндөр байна даа жишээ нь энэ утаагүй сайжруулсан түлш хийх ажилд оролцохоор шийдсэн хувийн хэвшлийнхэнийг үндсэндээ орхилоо өвөлжингөө хийгээд 3 шугамтайгаар одоо зөвхөн 60 мянган тонн хийгээд байгаа гэх нь итгэл муутайл сонсогдох юм ахиад 7 шугамтай болоод 600 - аас 800 -н мянган тонн үйлдвэрлэнэ гэдэг ч асуудал ихтэй дээ одоо бол хүчээр л зүтгүүлж байгаа нь ойлгомжтой цаашид өртөг өндөрсөхгүй байх баталгаа муутай даа ер нь үе үеийн засгийн газрууд нүүрстэй холбогдож унадаг гашуун сургамж байгааг мартаж болохгүй дээ


  • majig · [202.179.24.211] · 2019/05/15

    Caid mini shudarga bish uildeltei hatuu temtsene geed, shuluun yarij baican shig canagdaj bainaa ,Odoo ter temtsel chini cularchihaj baih shig Tocon bumbiin nuruug bucniulaad baigaa kompaniin talaar , Mergejliin hynaltiinhii hahuul avcan hergiig heregcehgui bolgoj baigaa, Jiduud holbogdcon gishuudiin acuudliig tsairuulaad ongorooh boj baigaa acuudluud , bugd shudarga bish bainaa.Iim zuiliig l medeegui um shig ongoroogood baival shudarga ec togtoon gedeg hii amlalt bolood l ongorohooc gadana, tsaashdaa shudarga ec togtooh tuhai yarih ch hereggui bolnoo


  • irgen · [202.9.42.89] · 2019/05/15

    ene nuhur hudlaa tom duugarch hun zaginhaas uur yumgui boljee ogtsruulya jagsya benzin mah yaj usuj bnaa.enhbold bsan bol arai deer yum bnaa yadaj hujaa nar us sanaj mah undur uneer abaad baihgui.shal demii zagsaj enhboldiigoo ogtsruulchijee odoo harmsaj bn.ene nuhur nuguu herldeed alaltsaad bsan munhbattaigaa hamt arhi uugaad suuj bn gesn ,zuragne bga ogtsruulhad herg bno.ed nar shal hudlaa yum bn.batzandan arai deer yum bn.enend setgel aldarlaa