БНСУ-ын Засгийн газраас тус улсад оршин суугаа бүртгэлгүй хууль бус иргэдийг илрүүлэх хамтарсан шалгалтыг эрчимжүүлэхээр яаравчилж байна. Хамгийн сүүлийн үеийн буюу 2019.03.31өдрийн байдлаар нийт бүртгэлтэй гадаадын 2.38 сая ажилчдын 15%-ийг эзлэх хууль бус 356 095 иргэн болон нэмэгдсэн байгаа нь шууд Пёнг Чан-2018 өвлийн олимптой холбоотой хэмээн үзэж буй ажээ.
Мөн тус улсын засгийн газар “Хууль бус иргэдийг илрүүлэх зорилт болон төлөвлөгөөт ажлыг цалгардуулан шаардлагатай гэж үзсэн үедээ шалгалтыг зохион байгуулж цөөн тооны бүртгэлгүй иргэдийг илрүүлэн зөвхөн байх ёстой гэж үзсэн түвшинд тулган ажиллаж байна” гэсэн үндэслэлгүй мэдээллүүдийг эрс эсэргүүцсэн ба уг ажиллагаа идэвхтэй үргэлжилж байгаа гэжээ.
Гэвч тус улсын гадаадын иргэдийг ажиллуулах зөвшөөрлийн нас болон ажлын байрны заалтууд нь учир дутагдалтай байгаа талууд ажиглагдаад байна.
Жишээ нь: Тус улсад ажиллах эрх бүхий гадаадын ажилчид нэг удаа гэрээ хийсэн байгууллагадаа гомдол гарган ажлын байраа солих эрхтэй байдаг бөгөөд 3 сарын дотор ямар нэгэн ажлын байранд бүртгүүлэхгүй бол хууль бус иргэн болох заалттайн дээр 40 дээш настай гадаадын иргэнд ажлын байр олгохыг хориглосон зэрэг заалтууд нь хууль бус иргэдийг нэмэгдүүлэх гол шалтгаан болоод байгаа ажээ.
БНСУ-ын гадаадын хөдөлмөрчдийг ажиллуулах тухай заалтад 18-40 хүртэл насны гадаадын иргэн ажиллуулахыг зөвшөөрдөг бөгөөд 40-өөс дээш насныхан тус улсад хөдөлмөрлөнө гэвэл “харлах”-аас өөр аргагүй болдог байна.
Тус улсын Засгийн газрын мэдэгдсэнээр 2000-2017 оны хооронд нийт 34 800 гадаадын хууль бус иргэнийг албадан гаргасан тоо баримт байдаг юм байна.
WWW.MGLRADIO.COM