Эдийн засаг / 2018/01/03 / 8

АН: Долоо биш есөн төрлийн татвар нэмэгдсэн



26540605_1672904259422182_467393454_o

С.САРУУЛ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.01.03/  хуралдаж, 2018 онд  хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Банкны тухай хуулиудын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийг мэдээллийг сонслоо. Энэ үеэр бүлгийн дарга Д.Эрдэнэбат “2017 онд 200 гаруй хууль тогтоомжуудыг хэлэлцэн баталсан ч  Монгол Улсын нийгэм, эдийн засагт үр өгөөж өгөх хуулийн төсөл бага байсан. Эрх баригчдын яриад байгаа эдийн засгийн өсөлт эгэл ард түмний амьдралд хүрч чадсангүй. 2017 онд татвар нэмсэн, улсын өр нэмэгдсэн, инфляц өссөн, халамж нэмэгдсэн, хүүхдийн мөнгө хасагдсан, цалин царцаасан, ажлын байр хумигдсан, импортын хэмжээ өссөн гээд маш олон сөрөг зүйлүүд гарлаа. Үүнийг ард түмэн биеэрээ амсаж, мэдэрч байгаа. 2017 онд ямар ч бүтээн байгуулалтын ажил хийгдсэнгүй. Эрх баригчдын хамгийн том, хамгийн дуулиантай ажил нь Засгийн газраа л огцруулсан асуудал байлаа. 2018 онд энэ байдлыг давтаж болохгүй. Энэ байдлаараа байвал Монголын эдийн засгийн байдал, ард түмний амьдрал илүү муудах болно. Тиймээс сөрөг хүчний хувьд 2018 он 65-ын үнэмлэхүй олонхийн үйл ажиллагааг хянах хариуцлагатай жил байх болно. Мөн 2018 онд МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн хэрэгжих эсэхийг тодорхойлох он байх болно. 2017 оны намрын чуулган хууль тогтоомжийг өргөн барих үйл ажиллагаанд дэгийн хуулийг маш олон удаа зөрчсөн. Цаашид ийнхүү дэгийн хууль зөрчих асуудалтай Ардчилсан намын бүлэг эвлэрч чадахгүй” гэв.

Сүүлийн үед ОУВС-ийн хүрээнд нэмэгдээд байгаа олон татварууд нийгмийн хамгийн эмзэг асуудал болоод байгаа. Энэ талаар тэрээр “Энэ хүрээнд долоон төрлийн татвар нэмэгдсэн гэж үздэг. Гэвч мөн чанартаа есөн төрлийн татвар нэмэгдсэн. Тодруулбал,Газар худалдаалах, ашигт малтмалын лицензийн, хадгаламжийн хүүгийн орлогын, суудлын автомашины, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, архи тамхины, импортын, шатахууны онцгой албан татвар гэсэн есөн татвар нэмэгдэж байна. Үүнээс үүдэн гарах эерэг сөрөг дагаврыг зайлшгүй тооцох ёстой. Тиймээс ч өнөөдөр бүлгийн хурлаараа хэлэлцээд, эдгээр татваруудыг нэмсэн асуудлыг эргэж нэг харах талаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Хэрвээ эдийн засаг өсч байгаа бол иргэдийн халааснаас татвар авах зайлшгүй авах шаардлага мөн эсэхийг эргэж хараад, татваруудыг цуцлах хуулийг төсөл санаачлахыг шаардах болно. Эдийн засаг өсч байхад иргэдийн цалинг царцааж байгаа нь буруу, дундаж цалинтай иргэдийн цалингаас 15 хувийн татвар авч байгаа нь эргээд, нийгмийг ядуурал руу түлхэж буй хэрэг” гэлээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Эрх барьж байгаа Засгийн газрын бодлогод улсаа хуримтлалтай болгох, иргэдээ орлоготой болгох, одоо олж байгаа орлогыг нь нэмж чадахгүй юм гэхэд бууруулахгүй байх ямар ч алхам, шийдэл алга. Тухайлбал, Төв банкны тухай хуулийн тухайд бие даасан байдал нэрийн дор эрх мэдэл нь нэмэгдсэн, арилжааны банкууд руу оролцох оролцоогоо нэмэгдүүлсэн хууль оруулж ирсэн. Монгол банкны үндсэн зорилт бол үндэсний валют төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдэж байдаг. Гэтэл өнөөдөр төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадахгүй болохоороо үндсэн зорилтоосоо ухраад үнийн тогтвортой байдлыг хангах гээд оруулаад ирсэн. Төв банкны Ерөнхийлөгч үндсэн зорилтын ажлаа хийж чадахгүй болохоороо хуулиа өөртөө зориулан өөрчилж байгаа арга хэлбэр юм. Төв банк улс төрөөс ангид байх гэдэг нь улс төрийн аль нэг намын шийдвэрийг хэрэгжүүлэхээс ангид байхыг хэлнэ. Түүнээс хууль тогтоох УИХ-аас ангид байхыг хэлэхгүй. Гэтэл Төв банкны мөнгөний бодлогыг жил бүр УИХ баталж өгдгийг болиулах гээд сууж байна. Төв банкны Ерөнхийлөгчийг УИХ томилоод, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүл гэж явуулдаг. Гэтэл төрийн мөнгөний бодлого гэдгийг “төрийн” гэдэг үгийг авч хаяад, Төв банкны мөнгөний бодлого болгох гээд сууж байна. Тиймээс Төв банкны хуулиар Төв банк бие даасан УИХ-аас ангид, арилжааны банкнуудын үйл ажиллагаа руу хэт орсон эрх мэдлийг төвлөрүүлсэн байгууллага болох гээд байна” гэв. Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг Ардчилсан намын бүлгээс хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.

Эх сурвалж: www.polit.mn



  • зочинзочин · [49.0.219.21] · 2018/01/21

    нэмсэн татвар 9 байдаг. байж хичнээн хураамж ямар хэмжээгээр нэмэгдснийг хэлээч


  • Зочин · [49.0.218.170] · 2018/01/11

    МАН худал амлаж хуурч мэхлэх замаар төрийн эрхийг хууль бусаар авч сонгуулийн хугацаанд тансаглалаа хадгалахын тулд амьдарч ядаж байгаа ард түмнийхөө тав гурван төгрөгийг татвар, торгууль гэдгээр булаах ажлыг хэрэгжүүлж эхлэв. тэгээд зогсохгүй нийтийн өмчийг зальт аргаар хувьчилж авах ажилд занданшатар манлайлан орж эхлэв. уг нь хичнээн ясли, хэдэн хүнийг ажилтай байлгасан үйлдвэрүүдийг хувьчилаад тэнд хэдэн хүн ажил амьдралаа залгуулдаг болчихов гэдгийг авч үзэхийн оронд хувьчлал нэрээр нийтийн өмчийг булаах ажилд шуурхайлж эхлэв. нэг ч үйлдвэр барьж байгуулж үзээгүй нусан буунууд одоо ашигтай ажиллаж байгаа нийтийн өмчийг булаах ажилд эрлэгдорж оройлж эхлэв хувьчлагдсан хангай зочид буудал, нэг сая гутал үйлдвэрлэдэг гутлын үйлдвэр, эсгий эсгий гутлын үйлдвэр, савхин эдлэлийн үйлдвэр хэдэн хүнийг цалинтай байлгаж байгааг шалгачихаач


  • монгол цустан · [203.169.48.146] · 2018/01/09

    монголчуудын дундаж наслалт бага шүү дээ иймд тэтгэвэрийн насыг уртасгаж байгаа нь маш буруу эрүүл шударга нийгэмтэй тав тухтай амьдрах орчинтой ард иргэдээ гэсэн улс төрийн маш зөв бодлоготой орон болсон хойноо л тэр татвараа нэммээр юм худлаа газар ашигт малтмал албан тушаалын наймаа нам хоорондын ашиг сонирхолын зөрчилөөс болж монгол улсад хууль нь гууль болж ард иргэд нь улс төрийн буруу бодлогоос болж ядуурч өвчилч улс төрийн хулгайч нарыг хараахаас өөр ажилгүй болж гүйцлээ цаашдаа монгол улс оршин тогтноход хэцүү болж байна шүү таминээ та бид сонголтоо буруу хийснээс болж ийм байдалд хүрч байна шүү ирээдүйнхээ төлөө эх оронч хүмүүсийг дэмжих цаг нь болжээ


  • Davaa · [105.112.47.40] · 2018/01/04

    гэрчлэл! гэрчлэл !! гэрчлэл !!! Монгол хүн бүхэнд сайхан өдөр. Миний нэрийг Д.Даваа Идэрхашвад Би энд Ховдоос ирсэн. Би зээлээ хайхаар хэдэн удаа хөөцөлдөж байсан. Хулгайч 1500, гэхдээ би хэзээ ч бууж өгөхгүй оролддог. Зарим компанид ажилласан цаг үргэлж надад муу мөнгө байдгийг хэлдэг байсан болохоор би амьдралдаа хэзээ ч зээл авахыг хүсэхгүй байна гэж шийдсэн болохоор би алдсан мөнгөө надад хэрэгтэй зүйлээ авсан учраас уйлж эхэлсэн. Би таныг нөхцөл байдлаас үл хамааран зээл авах хүсэлт гаргахгүй. Гэвч эхнэр маань маш их өвдөж, надад төлөх мөнгө байхгүй Эмнэлэгийн төлбөрөө төлж барагдуулахын тулд миний сайн найз надад и-мэйл хаягаар илгээнэ үү, aldenmooresloanfirm@gmail.com, тэр нэг удаа зээл хүсч, зээлийн компанид стрессгүйгээр зээл авсан гэж хэлсэн. Би тэдэнд зээл хүсч байгаа захиаг илгээсэн бөгөөд тэд хариуг нь хэдэн цагийн дотор зээлдүүлэхээр явуулсан бөгөөд би маш их баяртай байлаа. Өнөөдөр би Alden Moore компанийг шилдэг зээлийн компани болгон интернетээр санал болгож байна. Энэ нь надад зээл өгөхөөс өмнө надтай хамт ажиллахыг хүссэн зүйл юм. тэд миний өргөдлийн маягт болон үнэмлэх бөглөхийг хүссэн.  Зээл бэлэн болсон бөгөөд зээлээ хаана байршуулахыг надад өгсөн юм. Тиймээс би зээл дээр татвар төлөх үүрэгтэй байсан ч би маш их айж байсан бөгөөд би өмнө нь очиж, татварын хураамж. Би зээлээ 19000 еврогүйгээр түргэн авсан. Тэд хэдэн цагаас хойш зээлийг надад өгсөн, яг одоо би маш их баяртай, баяртай байна. Тиймээс би санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй байгаа хүмүүстээ Alden Moore компанид хандаж зөвлөгөө авахыг хүсч байна. Тиймээс зээлийн хэрэгцээ байгаа хүмүүст баярлалаа. Та хүсч байна уу Дараах и-мэйлээр холбоо барина уу: aldenmooresloanfirm@gmail.com энэ асуудлыг шийдэхээс өөр аргагүй. Тиймээс би та нарын гэрчлэлийг сонсож, Бурханд итгэж, өөртөө итгэ.


  • Dorgio · [202.21.106.128] · 2018/01/04

    xоёр хоногийн өмнө фейсбүүкт нэгэн иргэн “Та нар минь над шиг л битгий тэнэгтээрэй. 2011 онд банкнаас орон сууцны 1.35%-н хүүтэй 180 сарын хугацаатай 130 сая төгрөгийн зээл авчхаад сар бүр 2 сая төгрөг төлөөд яваад байлаа. Энэ хугацаанд 144 сая төгрөг төлжээ. Харамсалтай нь үндсэн зээлээс 24 сая л хасагдаж. Тэр үедээ л урьчилгаанд өгсөн 60 саяараа голж шилэлгүй 2 өрөө байр авчихгүй яавдаа гэж харамсаж суугаа тэнэг надаас өөр байхгүй байхдаа. Тухайн үедээ том хүүдээ байр аваад өгчихсөн гээд их юм бодоод яваад байсан чинь 60 саяын урьдчилгаа төлчихсөн сарын 2 саяын түрээстэй байранд суулгаад байсан тэнэг би байж...” гэж бичжээ. Энэ бол бодит байдал. Өнөөдөр Монгол Улсын гурван сая иргэнээс зээл авахуйц орлоготой, барьцаатай нь бүгд банкуудад дөнгөлөгдөж, үхэх ч эрхгүйгээр өдөр хоногийг өнгөрөөж байгаа. Саяхан нэгэн хэвлэлд “Банкуудад боолчлогдсон Монгол” хэмээх нийтлэл гарсан ба иргэдийн хамгийн ихээр авдаг зээлүүдийн хүүг хар аргачлалаар бодсон байхыг уншсан билээ. Эндээс харахад, Монголд хамгийн ашигтай компаниуд уул уурхайн салбарт биш хадгаламж татаж, зээл гаргадаг банк, санхүүгийн байгууллагууд ажээ. Дээрх иргэнээр жишээлэхэд л, 2011 оноос хойш Голомт банкинд зээлийн хүүд 120 сая төгрөг төлөөд үндсэн зээлээсээ 24 саяыг хасуулаад одоо 116 сая төгрөгийн өртэй үлдсэн байна. Тэгвэл зээлээ төлж дуусахад цаана нь 8-9 жилийн хугацаа, үндсэн зээл болон хүүгийн өр болох 216 сая төгрөгийг Голомт банк руу сар бүр хоёр сая төгрөгөөр цувуулан төлөх ял үлдэж таарах нь. Энэ тэгээд шударга явдал, эрх тэгш нийгмийн үйлчлэл үү. Яг одоо банкны хүүгийн тухай төр засгийн түвшинд яриад эхэлчихсэн. Гэхдээ сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр банкуудын хүүг буулгаснаар энэ салбарын “чадан ядан” урагшилж байгаа амийг тасалж буй хэрэг гэх утгатай нийтлэл, нэвтрүүлэг, рекламууд хөврөх болов. Тэгвэл энэ бол лобби, нийтийн тархийг угаах гэсэн төлбөрт хэрэгсэл гэхэд буруудахгүй. Бодит байдал дээр банкууд өөрсдийн бэл бэнчин, активаараа өрсөлдөж, Улаанбаатарт хамгийн үнэтэй барилгуудыг уралдан босгож, салбарынхаа тоогоор ана мана үзэлцэж байгаа. Зээлийн хүү буурлаа гээд банкуудын ашиг буурахгүй. Учир нь үүнийг дагаад хадгаламжийн хүү ч буурна. Харамсалтай нь төрийн толгойд гарагсад нэг бол хөрөнгөжих гэж, үгүй бол хөрөнгөө өсгөх гэж гардаг болсон тул лав УИХ-ын гишүүд дунд цөөн хүн л банкуудын хүүг буулгах талаар ярьж байна. Харин олонх нь энэ талаар нэг ч үг дуугарахгүй байгаа бол үлдсэн нь хүүг буулгахыг улайран эсэргүүцэж, хүүгийн талаар ярьсан ард түмнийг тэнэг мангараар нь дуудах аж. Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат банкуудын хүүг буулгах асуудлыг төрөөс судлах нь байж боломгүй хэрэг гэх ухааны юм ярьсан. Түүнийхээр банкуудын зээлийн хүүг буулгаснаар төрийн зохицуулалт хэт ихэснэ, ингэснээр ашиггүй шахам ажиллаж байгаа банкууд дампуурах юм байх. Тэгвэл жирийн нэг иргэнд 130 сая төгрөг зээлүүлэнгүүтээ буцаагаад буцаагаад 360 сая төгрөг болгон авдаг банкууд бараг ашиггүй ажилладаг болж таарах нь. Уг нь төрөөс энэ ажлыг шат дараатайгаар, маш их тооцоо судалгааны үндсэн дээр хийхээр ажиллаж байгаа ч энэ мэт гишүүд сөрөг байр сууриа хувийн ашигтайгаа хольж хутган, өөрсдийнх нь хувьцаа эргэлдэж буй банкуудыг өмгөөлөн зүтгэлэх ажээ. Нэг тодорхой асуудал байгаа. Юу гэвэл банкны сектор тэр чигээрээ АН-ын гарт байгаа. Тэд 2012-2016 онд банкуудыг гартаа оруулах ажлаа үндсэнд нь хийж дуусгасан.


  • Зочин · [202.9.41.87] · 2018/01/04

    тэтгэвэрын насыг зөвхөн их хуралын гишүүдэд үйлчилнэ гээд 80 нас хүртэл юмуу үхтлээ саарал ордонд байх гээд хууль баталчихгүй дээ?? жирийн ард бид та нарын хөлд чирэгдээд үхтлээ татвар хураалгаад түүнийгээ идэж чадахгүй үхэх юм бна??? нэг бол Энхболдыг ёрөнхийлөгч болгоогүй гэж шийтгэл нь юмуу??? тайван байлгах юмсан дөө?????????


  • Зочин · [202.9.41.87] · 2018/01/04

    монголчууд бид чинь МАНыг татвар нэмээд өгөөч гэж 65 суудал өгсөн шүүдээ? одоо дахиад нэм,,,,цэцэрлэгийн хүүхэдын хоолны мөнгийг эцэг эхээс авах,,,сургуулын хүүхэдыг үдын хоолыг хасах гээд авах юм та нарт зөндөөн бна??? ав ав өшөөч ав ав??? бид ядуурах гэж та нарыг сонгоно??? цаг ч дөхөж бнадаа???


  • татвар нэмэхээ болиоч ээ · [59.153.112.11] · 2018/01/03

    Татвар нэмэхийг ямар ч тооцоогүй хийхээ болиоч ээ. өөрсдөө авилгаар амьдраад болоод байдаг хүмүүс ийм тэнэг шийдвэр гаргахаа болио боль