fbpx Тэтгэврийн зээлийн хүүг жилийн 12 хувь болголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 17 секунд

Тэтгэврийн зээлийн хүүг жилийн 12 хувь болголоо

Өнгөрсөн Лхагва гарагт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд С.Чинзориг сайд тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хийж буй болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулсан.

Уг танилцуулгад дурдагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монголбанк, арилжааны банкуудын хооронд Тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зорилгоор хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.

Санамж бичигт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Жавхлан нар гарын үсэг зурлаа.

Талууд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан ахмад настанд учирч байгаа санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулж, хүүг бууруулах, хугацааг уртасгахад чиглэсэн арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх үүргийг хүлээж буй юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "2017 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 381.8 мянган тэтгэвэр авагч арилжааны арван банкаар дамжуулан тэтгэврээ авч байгаа юм. Тэдний 52.2 хувь нь ХААН, 39.6 хувь нь Төрийн банкаар үлдсэн 8.2 хувь нь бусад арилжааны банкаар дамжуулан тэтгэврээ авч байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар арилжааны 10 банкнаас 230.8 мянган тэтгэвэр авагч 680.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 хүртэл сарын хугацаатайгаар авчээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийгмийн даатгалын байгууллагад ирж байгаа өргөдөл, санал хүсэлтийн дийлэнх нь тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг уртасгаж, хүүг бууруулах, тэтгэврийн тодорхой хувьд зээл олгох зэрэг байдаг.

Эдгээр асуудлыг шийдвэрлэх үүднээс ХААН банк, Төрийн банктай хамтран ажиллаж зургаан cap хүртэл хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг сарын 1.25, жилийн 15 хувиар тогтоон өнгөрсөн оны нэгдүгээр сараас хэрэгжүүлсэн боловч тэтгэвэр авагчдын ердөө 8.1 хувь нь жилийн 15 хувийн хүүтэй зээл авч бусад нь урт хугацаатай 18 хувийн хүүтэй зээлийг илүүд үзсэн байна.

Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тэтгэвэр авагчийн санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс онцгой нөхцөлтэйгөөр арилжааны банканд гэрээний дагуу эх үүсвэр байршуулж, тэтгэвэр барьцаалсан зээлийг 12 сарын хугацаатай авах бол хүүг сарын 1.0, жилийн 12.0 хувь болгон тогтоож, 2018 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр ХААН банк, Төрийн банктай харилцан тохиролцлоо" гэв.ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

Ингэхдээ сарын тэтгэврийн 70 хувьд нь зээл олгож, үлдэх 30 хувийг тэтгэвэр авагч cap бүр авахаар болж байгаа нь ахмад настан тодорхой орлоготой байх нөхцөлийг бүрдүүлж буй хэрэг хэмээн үзэж Харилцан ойлголцлын санамж бичигт тусгасан байна.

Монголбанкны хувьд тэтгэвэр барьцаалсан зээлийн дээд хугацааг арилжааны бүх банкинд адил байхаар тогтоох, тэтгэврийн тодорхой хувьд зээл олгох асуудлыг шийдвэрлэж мөрдүүлэхийн хамт тэтгэврийн зээлийн зориулалтаар арилжааны банкинд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрт заавал байлгах нөөцийг тогтоохгүй байх талаар судалж шийдвэрлэх үүргийг хүлээж буй юм.

Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар ХААН болон Төрийн банк тэтгэвэр барьцаалсан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн үйлчилгээг тэтгэвэр авагчдад түргэн шуурхай хүргэх, зээл авсан иргэдийн мэдээллийг нийгмийн даатгалын байгууллагатай cap бүр солилцохоор боллоо.

	 САДАР САМУУН ЯВДАЛТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИАС
САДАР САМУУН ЯВДАЛТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИАС
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​