Улстөр / 2018/01/05 / 22

УИХ-ын 13 эмэгтэй гишүүнд хатан ухаан дутаад байна



Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн хямралд орлоо. Нялх балчир үрс маань танхай балмад этгээдүүдийн гарт амь үрэгдэж байна гэж бид өдөр болгон нь ярьж байна. 

Уг нь энэ бүхнийг төр засгийн хэмжээнд ярих ёстой ч дээдсүүд маань амандаа ус балгасан мэт хэдэн сарыг ардаа хийв. Үгүй ядаж эх хүний нинжин сэтгэл гаргаж төрд суугаа хэдэн түшээ эмэгтэйчүүд маань дуугарах ёстой атал тэд эрчүүдийгээ дагаад бас л бүлх залгисан мэт дуугүй суусаар л шинэ оноо угтлаа.

Өнөөдөр Зүүн өмнөд Ази, Ойрхи дорнод, төв Африк гээд олон газарт дайн болж, зарим газар нь дайны байдалтай байгаа ч эмэгтэйчүүд хэлэлцээрийн ширээний ард сууж, аливаа асуудлыг хүчирхийллийн бус, арга эвээр, аядуу зөөлнөөр шийдэхийг  хүсэх болсон.

Хүн төрөлхтнийг хүчирхийллээс  аврах хүнд бэрх ч хамгийн ирээдүйтэй энэ замыг дэлхийн хүчирхэг  эмэгтэй улстөрчид  манлайлж  явна.  Эдийн  засгийн уршигт хямралын өмнө хэд хэдэн удаа тулж ирсэн Европ тивийг  харанхуй ангалаас тойруулан  гаргах хүнд хүчир үүргийг ХБНГУ-ын канцлер Ангела Меркель өнөөдөр ч амжилттай чиглүүлэн зааж, агуу хүчирхэг гүрнийг удирдаж явна. Тэгвэл Монголын улстөрд  өнөөдөр 13 эмэгтэй гишүүн бий. Тэд өнөөдөр төрийн түшээ гэх эрхэм алдарыг хүртсэн хэрнээ охид,  бүсгүйчүүдийнхээ төлөө хийгээд ард олныхоо төлөө яг ямар ажлыг хийсэн бэ гэдэг нь бүрхэг. Харин ч эсрэгээрээ ард түмэндээ баалуулж “өнөөдрийн парламентийн эмэгтэй гишүүд арай ч дээ. Тэдэнд идэж ууж, унтахаас өөр ид шид алга”  гэх үгсийг сонсох болсон.

Уг нь Монголчууд  эрт дээрээс эмэгтэй хүний уяхан эмзэг ч, торгон нарийн ухааныг төрийн жолоо атгах их үйл хэрэгт ёстой л “сүү нь ээдтэл” дайчлан ашиглаж ирсэн баринтаг их түүхтэй ард түмэн. Эзэн Чингисийг төрүүлж өсгөсөн Өүлэн үжин, дэлхийн талыг тэгшитгэж явахад нь элч нөмөр нь болж явсан Бөртэ үжин, Есүгэн, Есүй, Хулан гээд сул асгарсан гэзэг шигээ, сад тавьсан  ухаалаг  их хатад  тэр л цагаас хөлгөн их түүхэнд мөнхөрсөөр ирсэн. 

 

Алтан ургийн их хаад болох Мөнх, Аригбөх, Хубилай, Хүлэгү нарыг төрүүлсэн сод ухаант Сорхагтани бэхи, монголын их хаадын алтан ургийг уран нарийн ухаанаараа авч үлдэн  мөнхийн гавьяа байгуулсан Мандухай цэцэн хатны үргэлжлэл болсон  тэнгэрлэг ухаант Монгол бүсгүйчүүд  төрийн жолоо атгалцах түүхэн цаг үе одоо л ирсэн ч эмэгтэй гишүүд маань  хүлцэнгүй ноомой байдлаар хандсаар байгаа нь харамсалтай.

 

Уг нь тэднийг ард түмэн сонгохдоо аль  нэг нам, улстөрийн явцуу бүлэглэл, олигархжсан улстөрчдийн хорт хуйвалдаанд  автахгүй,  улс эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдлэх  хатан ухаан монголын улстөрч бүсгүйчүүдээс л гарна хэмээн тэднийг төрийн түшээгээр сонгосон. Гэтэл тэд өөрсдийнхөө ах дүү амраг садан, найз нөхдийг боломжийн гэсэн газарт ажилд зуучлаад зогсохгүй өөрсдийг нь элдэвлэж гоочлосон хүмүүст цахим ертөнцөөр хариу тайлбар өгч суусаар байгаа нь үнэхээр өрөвдөлтөй.

 

Хэрвээ уншигчид санаж буй бол УИХ-ын  13 эмэгтэй гишүүд  маань нэгдэж албан бус “Эмэгтэй гишүүдийн бүлэг” байгуулж байсан. Тэд тус бүлгийг байгуулах болсон гол шалтгаан нь гэвэл хүүхдийн хүчирхийлэл, энэ төрлийн гэмт хэрэг олон нийтийн дунд бухимдал төрүүлсэн үйл явдал гарах болсонтой холбоотойгоор бүлэг байгуулж ажиллах шаардлагатай гэж үзэж байв. Бүлгийн даргаар нь  Д.Оюунхорол ажиллахаар болсон ч тэд өнгөрсөн хугацаанд хүчирхийллийн золиос болсон олон мянган хохирогчдтой тулж уулзах нь бүү хэл энэ хэрэг хэрхэн яаж шийдэгдэж байгаа талаар ямар ч анхаарал тавиагүй юм. Тухайлбал, шинэ оны өмнөхөн буудалд амиа алдсан 13 настай талийгаач охины аав сэтгэл сэртхийлгэмээр зүйлсийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж эмэгтэй гишүүдийг охиных нь хэрэгт анхаарлаа хандуулахыг хүсч байсан юм. Гэтэл үүнийг эмэгтэй гишүүд даанч анхаарч үзээгүй. Тухайлбал энэ талаар УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын гишүүн Ц.Оюунгэрэл манай сонинд ярилцлага өгөхдөө “Ардын намын 12 эмэгтэй гишүүн сэрэх хэрэгтэй. Эх хүний хувьд сэрээч ээ, битгий намын боол байгаач ээ. Бид эмэгтэйчүүдийн асуудал дээр хэзээ ч намын боол байгаагүй. Нам гэдэг олуулаа нийлж ажиллах хүч болохоос биш доор нь орж, боол нь болоод суух таны эзэн биш. Бид эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал дээр намын дарга болон бусад гишүүддээ нөлөөлөхийн тулд хүчтэй дуугарч, нөлөөлж чаддаг байсан. Намын нөлөөнд ороод амаа үдүүлээд суудаггүй байсан” хэмээж байв.  Ямартай ч өнөөдөр УИХ-ын 13 эмэгтэй гишүүд охид, эмэгтэйчүүдийнхээ төлөө дуугарах байтал чимээгүйхэн хумсаа нуусан муур шиг сууж байгаа нь  намынхаа  эрх ашгийн төлөө гэдгийг харуулж байна.  Ямартай ч эмэгтэй гишүүдэд маань Монгол төрийн хатан ухаан дутаад байна даа.

Эх сурвалж: Нийгмийн шуудан сонин

 



  • Зочин · [43.242.243.237] · 2018/01/09

    yadaj ahmadiin tetgeveree oligtoihon shig nemeed ogchihson bol ta nariig bas ch ovoo sh de bolj bna gehsen getel amlaltaa bieluulj tetgever nemeh talaar duugui l baitsgaah yum udahgui tsagaan sar bolloo ahmaduud chini baga sagaar huviin beltgelee hiimeer bna shu de


  • Зочин · [43.242.243.237] · 2018/01/09

    удахгүй гэртээ ач гучаа хар да


  • зочин · [49.0.219.36] · 2018/01/08

    төрийн хатан ухаан биш шуналын туламнууд гарчээ. 2 эм сайдаа сургууль цэцэрлэг чинь бөөс хуурсанд их дээд сургууль залуучууд чинь яр тэмбүүнд баригдлаа. ард түмнээ боддоггүй эмс төрийн гай байдаг юм байна


  • Zochin · [103.229.121.253] · 2018/01/08

    Ene IH-n emegtei gishuud neg l doojoogui.


  • Эрдэнэт · [202.131.243.190] · 2018/01/08

    Нарантуяа гишүүнд хэлэлгүй өөрсдөө "дээлтэй ирнэ шүү, зургаа авахуулна" гэж ярилцсан байх нь.Муухай хүүхнүүд, тэгээд ч гэрийн халат өмссөн юм шиг харагдах юм. Өнгөө олоогүй бна даа.


  • Зочин · [103.26.195.134] · 2018/01/07

    ок


  • Зочин · [103.26.195.134] · 2018/01/07

    та нарт санал өгч сонгосондоо харамсаж байна


  • иргэд · [103.26.195.134] · 2018/01/07

    тэтгэвэрийн насыг одоо нэмэх цаг нь биш хүү дээ ард түмний амьдрал хүнд байхад ингэ жболохгүй шүү дэ та нар эмэгтэйчүүд эхчүүд энэ тал дээр яагаад дуугарахгүй байна вэ та нар юу юу гэж амлаж гарч ирлээ МАН намын амлалтанд тэтгэврйин насыг нэмнэ гэж байхгүй


  • Зочин · [202.179.27.75] · 2018/01/06

    Хатан ухаан байтугай хар ухаан ч алга гэж харах боллоо.


  • irgen · [62.167.114.16] · 2018/01/06

    ed naraas avah hyn negch baihgui shdee, yarj helj baigaag ni sonsohod oligtoi hyn negch baihgui ed nar hereggui ee odoo


  • Зочин · [43.242.243.162] · 2018/01/06

    ok


  • Зочин · [43.242.243.162] · 2018/01/06

    2 jil uldlee de undsendee 20 on garuut songuuliin jil teheer 1-l jil udahgui dun tavih ni ee


  • irgedees · [43.242.243.162] · 2018/01/06

    ta buhen ahmaduudiinhaa tetgeveriig nemuuleh talaar duugaraach ee udahgui tsagaan sar bolloo shu de tegeed ch tanai MAN namiin moriin hotolbort bga shu de, eronhiilogchiin songuuliin ued 2018 onii 1-r sariin 1-nees tetgever nemne geed tv-eer yariad baisan bz de odoo tegeed yagaad tag bna ve, odoo songuulit jiliin tal ni ongoroh gj bh shiv yag yuu hiiv yadaj tetgeveriig ni oligtoihon shig nemuuleed ogchvol songogchidtoigoo uulzval deer l bh da8 MAN namiin moriin hotolbort tetgevert oroh nasiig nemne 7 torliin tatvar nemne huuhdiin altantulhuur hadgalamjiin huugees ni ch hamaagui tatvar avna gj bhgui shu de amlaltaa ergej uzeerei


  • Зочин · [43.242.243.162] · 2018/01/06

    ene dotor oligtoi hun alga ach guchaa harval deer bz


  • Зочин · [202.179.26.28] · 2018/01/06

    гэртээ тогоогоо барих нь дээр дээ.


  • erka · [182.160.4.130] · 2018/01/06

    ene 13 emegteid heregtei hun uneheer haigaadch alga ylanguya sarangerel tsogzolmaa saranchimeg metiin hubia boddog nobshnuudiig zailuulaachee oorosdoosoo jaahan ichij amidar huuheduudeesee mongo haramlaad 60 hubidna ogno gej baihad ed nar uych hiihgui bna shuu de mongoliin ireedui bolson huuhed shuu de zobhon neg jishee ene bna hoorhii duugaach gargahgui bna shuu


  • Зочин · [103.229.120.147] · 2018/01/06

    Цогцолмаа бусдыг доромжилдог. Монголын Багш нарыг тавлаж ханав уу. Ийм сайд огцрох ёстой . манайд ёс зүйн алдааг тооцдог хууль алга. Японд бол тэр даруй огцорсон. Сарангэрэл сайдаа хөнгөлттэй эмээр үйлчлэхгүй бна. яаралтай арга бодно уу???


  • Зочин · [103.229.122.41] · 2018/01/06

    toon dotor useg tsohij yavna u da kk


  • зочин · [103.229.122.41] · 2018/01/06

    emegtei gishuud ahmaduudiinhaa tetgeveriig nemuuleh talaar ogt duugarahgui yum tegeed ch iim olon emegtei gishuudiin hereg alga


  • Зочин · [103.26.194.13] · 2018/01/06

    Ундармаа сарангэрэл нар хамгийн шог харагдаад байхиймаа


  • Зочин · [202.9.41.155] · 2018/01/05

    хүнд шаалгах асуудал байна уу ??? гээс өөр асуудал алгөа


  • Зочин · [202.9.41.155] · 2018/01/05

    энэ лаларуудыг сонгоод ямар үр дүн бна ёстой ч нэг лалар,,,одоо болёоо??? ямарч хэрэг алгөаа????