fbpx Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 25 секунд

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт эхэллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өнөөдөр (2018.01.06) Төрийн ордонд эхэллээ.

Тэмцээнийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэлэв

.

Тэрбээр нийт оролцогчдод хандан тэмцээнд амжилттай оролцохыг хүсээд “Жил бүрийн нэгдүгээр сард Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагддаг бөгөөд үүн дотроос Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зургаан жилийн өмнөөс Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг уламжлал тогтсон. Юуны өмнө зургаан жилийн хугацаанд энэ тэмцээнд оролцсон, зохион байгуулсан хүмүүст баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Жилээс жилд тэмцээн цар хүрээгээ тэлж байна. Өнгөрсөн жилийн тэмцээнд 6200 гаруй шатарчин оролцсон бол энэ жилийн тэмцээнд 6700 гаруй хүн оролцсон дүн мэдээ ирсэн. Оролцогчдын тоо нэмэгдэж байгаа нь энэ тэмцээний чанар чансаа сайжирч байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. Түүнчлэн гадаад улсад ажиллаж, амьдарч буй монголчууд эх орондоо ирж энэхүү тэмцээнд оролцож байгааг онцлон хэлье.

Шатар бол хүний оюун ухааныг тэлж, логик сэтгэлгээг хөгжүүлж, тэсвэр тэвчээрийг бий болгодог спорт. Энэ ч үүднээсээ миний хувьд төрсөн нутаг Төв аймагтаа шатрын 27 клубыг байгуулсан. Цаашдаа Төв аймгаас олон шатарчид төрөн гарна гэдэгт итгэлтэй байна.

Манай шатарчид тив, дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. 2014 онд болсон Сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай шатарчид алт, мөнгө, хүрэл медаль авч байсан бол 2017 онд болсон дээрх тэмцээнээс Э.Хулан алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга болсон амжилтыг үзүүлсэн. Ийнхүү шатрын спортыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй бүх хүмүүст талархал илэрхийлж, шатарчдад амжилт хүсье” гэв.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд эхний нүүдлийг Их мастер Ц.Батчулуунтай хийж, тэмцээнийг албан ёсоор эхлүүллээ.

Хагас шигшээгээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй 140 гаруй тамирчин шигшээ тэмцээнд өрсөлдөж байна.

Тэмцээнд тэргүүлсэн эрэгтэй нэг, эмэгтэй нэг шатарчинд спортын дэд мастер цол олгоно.

Энэ жилийн тэмцээний өөр нэг онцлог нь шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм. Тэмцээнд оролцох зардлыг зохион байгуулагч тал хариуцах аж

.

Тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын зэрэг, цолгүй, сонирхогч тамирчид өрсөлддөг. Шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, дүнгээ гаргана хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

“Зөн билгийн тулаан” шоуны шинэ дугаарт Александр Шепсийн дүү өрсөлдөнө

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​