И.Одончимэг:Ханьтайгаа хамт кинонд гол дүр бүтээх сайхан байсан


 Хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчидийн ээлжит дэлгэцийн уран бүтээл болох “Солиот эх” уран сайхны кино өчигдөр нээлтээ хийлээ. Уг киног Хятадын зохиолч Wang Heng Ji-ийн өгүүллэгээс сэдэвлэн найруулагчаар МУГЖ, И.Одончимэг, продюсероор Н.Онон ажиллажээ. “Солиот эх” уран сайхны киноны гол дүрд гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, И.Одончимэг, Т.Бархүү нар тогложээ.

 

Киноны нээлтийн үеэр МУГЖ И Одончимэг” “Х-түц” продакшн шинэ оны босгон дээр сайхан уран бүтээл нээж байгаад баяртай байна. Энэ он магадгүй эхчүүдийн жил ч юм шиг, гэнэт тэгж бодогдоод явчихлаа. Яагаад гэвэл 3-4 сарын дараа дахин нэг сайхан уран бүтээл нээлтээ хийнэ. Тэр уран бүтээлийг одоохондоо нууцалж байгаа. Найруулагч хийгээд давхар гол дүрээ бүтээх хэцүү байсан Гэхдээ яах вэ, даваагаа давсан. Өөрийнхөө хайртай дуртай, жаргалтай ажлаа хийж байгаа учраас тэр бол зовлон биш юм. Кино гарч эхэлснээс хойш хачин сайхан магтаалууд ар араасаа ирсээр байна. Энэ үед болон ойрын өдрүүдэд багшийнхаа үгийг л их бодож явна даа. Миний багш Ардын жүжигчин П.Цэрэндавга гуай юм. Тэр хүн “Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг даах чадвартай бай” гэж их сургадаг. Сүүлийн өдрүүдэд тэр үг их л бодогдож байна. Ханьтайгаа хамт нэг кинонд гол дүр бүтээх их сайхан байсан”гэв.

 

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [202.179.3.222] · өчигдѳр 15 цаг 01 минут

    авъяаслаг сайхан бүсгүй шүү. улам их амжилт


  • зочин · [183.177.98.226] · 2018/01/15

    Сайхан хосууд хөөрхөн Одноо бүр ч илүү гэр бүлд нь аз жаргал хүсье


  • Зочин · [124.158.88.62] · 2018/01/08

    АВЬЯАСТАЙ ЖҮЖИГЧИН


  • Зочин · [202.9.43.55] · 2018/01/06

    vnexeer gaixaltai bayr xvrgie amjilt


  • Зочин · [83.41.51.5] · 2018/01/06

    Амжилт амжилт, Одноодоо аз жаргалыг хүсье


  • Зочин · [202.72.245.207] · 2018/01/06

    Одноо үнэхээр сайхан эмэгтэй юмаа, Нөхөр нь ч бас ухаантай, хүнлэг залуу юм аа, Ийм сайхан хүмүүсийг бурхан эвээж яваг ээ, Баяр хүргэе


  • би · [202.179.26.28] · 2018/01/06

    сайхан хос