АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаяр дахин 111 сая гаруй төгрөгийн хахуулийн хэрэгт холбогдов


АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаярыг АТГ-аас яллагдагчаар татан шалгаж байгаа. Түүнийг нэр бүхий компанид олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох зөвшөөрлийг гаргаж өгөхийн тулд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хахууль авсан хэрэгт сэжиглэн шалгаж буй. Ингэхдээ АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэйгээр нэгжлэг хийж бэлэн мөнгө илрүүлж, эд мөрийн баримтаар хураан аваад байгаа юм.

Хэдийгээр түүнийг саатуулан шалгаж байсан ч өнгөрсөн арванхоёрдугаар сард шүүхээс батлан даалтад гаргах шийдвэр гарган, гадуур шалгаж байгаа билээ.

Тэгвэл мөрдөн байцаалтын явцад дахин ноцтой хэрэг илэрсэн байна. Тодруулбал, Д.Батбаярын хахууль авсан өөр нэг хэрэг илэрчээ. 

Тэрбээр олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг нэгэн компанид олгохын тулд тус компанийн захирлаас 300 гаруй мянган юань буюу 111 сая гаруй төгрөгийн хахууль авсан байжээ. 

Хэргийг АТГ-аас үргэлжлүүлэн шалгаж байна.  Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. 

Б.Чимэг 

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зоч · [49.0.218.107] · 2018/01/10

    баасан эхнэрийг авилгыг хамгаалах газар шүүхэд өгч байгаа гэсэн баасан ард түмний төлөө дуу гаргадаг гэдгийг ард түмэн мэднэ. эрлэгдоржийн хахуулыг хамгаалах газар зөвхөн эрлэгдоржийн мафид үйлчилдэг. монголд байтугай дэлхийд гайхагдсан баяр, баярцогт, сайханбилэг, эрлэгдорж нарыг дураар нь дургиулж байгаа газрыг эрлэгдоржийн мафид үйлчилэгч авилгыг хамаалах газар гэхээс өөр юу гэх вэ?


  • Зочин · [202.9.40.26] · 2018/01/08

    mashin mash ikh nemegdsen shuu dee


  • Зочин · [202.9.40.26] · 2018/01/08

    zamiin achaalal 100 khubiar khetersen ymarch bodlogo alga daa


  • kholgoo · [202.9.40.26] · 2018/01/08

    naad mongo chini naad zakh ni baikhaa urd kheden nemegsen bilee


  • zochin · [202.21.118.2] · 2018/01/08

    60 ter bumiin shem heregjsen bna