fbpx “ДАЛДЫН ХАР МАЛГАЙТ”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 22 секунд

“ДАЛДЫН ХАР МАЛГАЙТ”

УИХ-ын гишүүдийн ёс зүй, эсвэл улстөрчдийн ёс зүй гэх мэт том том үгээр тэднийг дөвийлгөөд ч яахав. Хууль зохиох, төсөв батлах, бодлого тодорхойлох зэрэг үндсэн үүрэг бүхий том асуудал дээр ёс зүйн хэм хэмжээгээ зөрчсөн эсэх талаар нь ярих гэж байгаа бол өөр хэрэг л дээ. Үнэндээ бол зүгээр л том хүний хэмжээнд төрсөн ганц биеэ аваад явчихаж чадахгүй, дэл сул гүйж байгаад тоогүй асуудалд нэр холбогдчихсон нэг, хоёр хүний тухай яриа...

Нэлээн хэдэн жилийн өмнө ид шуугиан тарьсан гэх Японы зохиолч Шибүсава Тацүхикогийн “Эротишизм” гэдэг номын талаарх сэтгэгдлээ орчуулагч О.Жаргалсайхан олон нийтийн сүлжээнд бичихдээ өнөөдрийн Монголд ид “элэг доог” болж байгаа зарим нэг хүний “эротизм”-ийг хөнджээ. Тэрхүү номонд хөндсөнөөр бол “Хүн төрөлхтний иргэншил ерөөсөө ичимдгээ нуухаас эхэлсэн” ажээ. Адам, Ева хоёр навч унжуулсан байдаг. Хүй нэгдлийн үеийн анхны хувцас мөн л навч ногоогоор хэлхсэн халхавч байдаг. Энэ нь иргэншил буй болж байгаа анхны алхам байжээ!

Тэгвэл ичимдгийнхээ зургийг ил захидал шиг чулуудаж, эс бөгөөс халхавч хувцсаа хаа ч юм айлд хаяж гээх нь холгүй байгаа нөхөд хүн төрөлхтөний иргэншлийн аль үед амьдарч яваа хэрэг билээ?! Асуудал энэ зуурт эргэлдэх учраас улстөрчдийн ёс зүй энэ тэр ярих нь тэдэнд томдсон цаасан малгай болох биз. Гэхдээ тэд энэ цаасан малгайн дороо хамаг муугаа хаацайлж нуугаад хөөрхий маниусыгаа хуурчихна гэж боддог бололтой юм гээч. УИХ-ын гишүүн гэх статус хуулийн том хамгаалалт байсан бол одоо ч нэг муу цаасан малгай болох нь ээ.

Уншигчид санаж байгаа бол өнөө залуугийн өмдний асуудал өөрийнх нь буруу биш улстөрийн явуулга болж хувирсан билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өрсөлдөгч намынхаа нэр дэвшигчийн үнэнийг нүцгэртэл хэлсэн учраас өөрөө саунд шууд утгаараа нүцгэлүүлсэн болж таарсан. УИХ-ын гишүүн биш байсан бол угтаа тийм шившигт хутгалдахгүй байх байсан гэх өмгөөлөл. Өнөөдөр бас өмд гуталны хэрэгт холбогдоод байгаа гишүүний дуулиан өөр нэг гишүүний хөгийг хөлдөө чирэх шинжтэй. Зураг хөргөө цахим ертөнцөд захидал шиг илгээсэн гэх гишүүн тэдгээрээ “эвлүүлэг” гэж эхний удаад мэлзчихлээ. Түүний дарамтад өртсөн бүсгүйг хүмүүс өөрөө ч зүгээргүй хүүхэн гэх зэм хүртээж байгаа ч мань гишүүн нэгэнт энэ бүхэн “эвлүүлэг” гээд хэлчихсэн хойно бандан тас. “Бид амин хувийн /амрагийн/ харилцаатай
байсан гэж хэлэх аргагүй болчихлоо л гэсэн үг. Энэ ч яахав тэдний хэрэг юм байж.

Тэгвэл тэр дуулиан дунд “хүүхэн бэлгэнд авсан” гэх хөгөө дуудуулсан гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа бас л улстөрийн шалтгаанаар өөрийг нь гүтгээд байна гэж хамаг бүхнээ хаацайлжээ. Бүр тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаан дээр “УИХ даргыг Үндсэн хуулийн Цэцэд өгнө гэж хэлсэн, бас Ерөнхий сайдыг хариултгүй болтол нь асуулт асуусны төлөө ингэж гүтгэж байна” хэмээжээ. Хөөх, бас л мундаг байна шүү. Түүнийг чуулганы танхимд тэгж хэлэхийг нь мэдээд нөгөө намынхан аль эртнээс төлөвлөж байгаад хаа байсан Өлгийгөөс хөөрхий нэг хүүхнийг олоод “хамаг амьдралаа хүүрнэн өгүүл” гэх замаар золигт гаргасан болж таарлаа. Хэн ч өөрийгөө үнэлнэ. Гэхдээ хэтэрхий томоор үнэлээд байгаа юм биш үү нөхөд өө?! Улс төрийн шалтгаанаар УИХ-ын гишүүдийг нам дарахын тулд хөөрхий хэдэн бүсгүйчүүд хамаг хөндүүр явдлаа хавийн амьтдад дэлгээд байгаа юм байх аа.

УИХ-ын гишүүн гэдэг нэр зүүчихээрээ өөрсдөдөө ЦААСАН МАЛГАЙ өмсгөчихөөд л “Улсаа аврах гавьяа байгуулсан намайг унагаж дэвслэхийн тулд ингэж байгаа юм” гэж хийрхээд л. УИХ-ын гишүүн гэдэг статус чинь уг нь ажил, алба болохоос биш ужиг муухайгаа нуух далдын ХАР МАЛГАЙ биш шүү дээ. Далдын хар малгай духдуулчихсан яваа гэдэгтээ итгэсэн та нөхдөд хэлэхэд юу гэдэг билээ? “Хаан шалдан байна” гэдэг билүү?!

Өглөөний сонин

Тэрсүүд өдөр
Тэрсүүд өдөр
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​