fbpx М.Оюунчимэг: Б.Хурцтай холбоотой өргөдөл гомдлыг прокурорын байгууллагад шилжүүлсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
3 минут 28 секунд

М.Оюунчимэг: Б.Хурцтай холбоотой өргөдөл гомдлыг прокурорын байгууллагад шилжүүлсэн

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс иргэдийн өргөдөл, гомдлын асуудлаарх байр суурийг сонслоо.

Та Өргөдлийн байнгын хорооны даргаар ажилладаг. Энэ хугацаанд иргэдээс ирсэн  өргөдөл гомдлын талаар тодруулахгүй юу?

-Манай байнгын хорооноос Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны саналыг УИХ-д өргөн барих гэж байна.

Албан татварын хувь хэмжээ нэмэгдсэн нь  иргэдийн амьдралд хүнд тусч байна. Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан батлуулж өгөхийг хүссэн өргөдөл одоогийн байдлаар 1461 иргэнээс ирлээ. Хууль батлахын өмнө энэхүү татварын нэмэгдэл нь хүн амын найман хувьд нөлөө үзүүлнэ хэмээн тооцож байсан бол хууль хэрэгжих явцад 11.7 хувьд нь нөлөөлж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Тиймээс энэ татварын нэмэгдлийг эргэж харах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. УИХ-ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд энэ асуудлыг судалж байна. Сангийн яамнаас санал авч, Засгийн газарт чиглэл өгөн, саналаа УИХ-д хүргүүлнэ.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой өргөдөл, гомдол хэдэн иргэнээс ирэв. Яаж шийдвэрлэж ажилласан бэ?

-Нэр бүхий иргэдээс 10 орчим өргөдөл, гомдол ирсэн. Тэднийг шийдвэрлүүлэхээр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд шилжүүллээ. Иргэдийн өргөдөл гомдлын дагуу  хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг Өргөдлийн байнгын хороонд эргэж албан бичгээр өгөх ёстой.

Тэндээс хариу ирсэн үү?

-Одоогоор тайлбар ирээгүй. Мөн дээрх өр­гө­дөл гомдолд Нийслэлийн прокурорын газ­раас холбогдох шал­гал­тыг явуулж, шалгалтын үр дүнг эргэн танилцуулах тухай хариу ирүүлээд байгаа.

Утааны асуудлаар иргэдээс өргөдөл гомдол нэлээд ирсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ талаар нэлээд санал шүүмжлэл ирдэг. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2016 оны арванхоёрдугаар сард нээлттэй хэлэлцүүлэг зо­хион байгуулж Засгийн газарт зөвлөмж хүргүүл­сэн. 2017 онд Засгийн газрын нэгдүгээр тогтоо­лоор шөнийн тарифыг тэглэсэн. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд манай байнгын хорооноос агаарын бохирдол өндөртэй Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамт ажиллаж, Байнгын хорооны хуралдаанаар, тодорхой шийдвэрүүдийг гаргуулаад байна. Утааг бууруулах чиглэлд төсөвлөсөн хөрөнгийг үр дүнтэй, зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа.   Өнгөрсөн жилүүдэд утаа бууруулахад улсаас ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөж байсан ч шамшигдуулалт их байсан тул эл асуудлыг шалгуулж, буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх санал гаргаж байна.

Өөр ямар асуудлыг шийдвэрлэж ажиллав?

-Нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулиудын багш нараас цалин нэмэгдүүлэх асуудлаар ирүүлсэн өргөдлийг БСШУС-ын сайдад уламжилсан. Үүнийн хариуг яамнаас ирүүлсэн байгаа. Багшийн улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллын хэмжээг тав хүртэлх ху­виар нэмэгдүүлж, үндсэн цалин­гийн 20 хүртэл хувийн урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгохоор болсон байна. Мөн тэтгэвэрт гарах насыг 50-55 болгож сонголттой байх тухай хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шинээр журам гаргаж мөрдөх зэрэг шат дараалсан арга хэмжээ авч байгаа талаарх хариуг салбарын яамнаас нь Өргөдлийн байнгын хороонд ирүүлээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 Хойд Солонгос тамирчдаа Пёнчаны Олимпод явуулахаар боллоо

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​