УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн “санаачлага”-ыг АН ташуурдав


 -АН мэдэн будилаад байна уу, мэнэрч төөрөөд байгаа юм уу-

Өчигдөр Ардчилсан намынхан улстөрийн нэг акц хийв бололтой. Тус намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй нөхөд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт  хугацаатай шаардлага хүргүүлж, эс биелүүлбэл  Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараана  хэмээн мэдэгдэв. Ингэхдээ татвар, утаа, Үндсэн хуулийн өөрчлөлт гэсэн гурван учиг зангилааг хөвөрдөж, улсаа цэгцлэх юм байх.

Улс төрийн нэр нөлөөтэй намын хувьд, сөрөг хүчин гэдэг утгаараа Монголын төлөө шинэ сэдэл, оновчтой шийдэл, боломж бололцоог олж санал болгох тийм зангараг уг нь энэ намд баймаар. Гэтэл бүр эсрэгээрээ Засгаа огцруулж, төвхнүүлсэн төрөө тараах тухай л танил ганц хоолойгоороо гоцолж эхлэв. Уг нь хаврын синдром эхлэх ч арай л болоогүй баймаарсан даа.

Тэр шаардлагад шинэ сэргэг, өлгөөд авчихаар санаа ердөө алга. Угаас одоо яригдаж, учрыг нь олж хужрыг нь тунгаахаар төлөвлөж байгаа илэрхий тодорхой асуудлууд. Тухайлбал, халуун сэдэв болоод байгаа долоон төрлийн татвар МАН бүлэг, Удирдах зөвлөл дээр хэдийнэ яригдсан. Энэ сард ОУВС-ийн төлөөлөгчдийг Монголд ирэх үеэр татварыг хөнгөвчлөх асуудлаар хэлэлцээрийн ширээний ард дахин сууна гэдгээ Сангийн сайд  илэрхийлчихээд байгаа. Уг нь асуудлыг араас нь бус угтуулан тавьж, байр  сууриа илэрхийлэх нь зөв байх. Хамтдаа сууж баталчихаад хэрэгжиж хэвшээд эхлэхээр нь эргэж мурьж,  татаж унагах нь урвуу хамаарал лугаа. Үүнийг олон нийт өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй адилаар харна.

АН-ын өлгөж авч, өндөрт гаргаж байгаа хоёр дахь  шаардлага нь Улаанбаатарын утаа. Хэрэв утааны асуудлаар АН гэнэт эх орончийн дүрд хувирбал  “хэрээ хэрээнийхээ харыг гайхахтай” адил явдал болно. Хамаагүй дуугарвал амаа таглуулах ч магадлалтай. Тус намыг эрх барьж байх үеийн Ерөнхий сайд  нь “Улаанбаатарыг утаатай байвал надтай яриарай” гэсэн хэрнээ ахлах зөвлөхөө Багануурын  хямд нүүрсний “ченж”-ээр  ажиллуулж байсан нэн шинэ түүх буй.  

Харин одоо Улаанбаатарын утааг ярих бус хийхээр хаана хаанаа барьж авч, ажлаа эхлүүлээд байгаа болохоор ирэх өвөл  ямар ч гэсэн нааштай дүр зураг харагдах байх. Яг ийм үеэр  АН-ынхан утаагаар пополж байгаа нь хожмын гавьяа ирвэл хамтдаа шүү гэсэн холын санаа агуулсных уу.

Гурав дахь асуудлын тухайд гэвэл АН-ынхан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг МАН-ынхан бус өөрсдөө хийх ёстой гэж эндүүрч байгаа бололтой юм. Учир нь тэд энэ шаардлагадаа “МАН-ын 65 гишүүнтэй бүлэг Үндсэн хуульд гар дүрэх эрхгүй” гэжээ. Эцэг хуулийн өөрчлөлт танай манай нам гэлгүй, Монголын нийт ард түмнээрээ хамтарч хийх ёстой  ажил. Энэ ч утгаараа өнгөрсөн зун, намаржин ард түмнээрээ хэлэлцүүлсэн дүн мэдээ байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр цахимаар саналаа өгөх Таны эрх одоо ч нээлттэй хэвээр байгаа байх. 

Гэтэл С.Эрдэнэ тэргүүтний шаардлагад  “Өөрийн намын гишүүд, дэмжигчид болон төрийн албан хаагчдыг хүчээр цуглуулан авсан санал нь нийт ард түмний дуу хоолой болж чадахгүй” хэмээн онцолжээ. Хот хөдөөд болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэгт оролцоход ямар нэг шалгуур тавиагүй, ирж буй хүмүүсийн намын гишүүнчлэлийг шалгаагүй, товчхондоо хүссэн хүн бүхэнд нээлттэй байсан гэдэг нь туйлаас үнэн. Энд  хуулийн өөрчлөлтийн агуулга талаас нь бус оролцох боломжийн тухайд ярьж байгаа гэдгийг уншигч Та болгоох биз.  Зүй нь АН парламентад суудалтай намын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр саналаа боловсруулаад ард түмнээрээ хэлэлцүүлэх боломж ч бас байсан биш үү.

Нэг иймэрхүү угтуулж бус дагаж дуугарсан шаардлага 218 оны эхээр АН-ын  байр суурийн илэрхийлэл болов.

Улс төрийн нэр нөлөөтэй намын хувьд, сөрөг хүчин гэдэг утгаараа Монголын төлөө шинэ сэдэл, оновчтой шийдэл, боломж бололцоог олж санал болгох тийм зангараг уг нь энэ намд баймаар. Гэтэл бүр эсрэгээрээ Засгаа огцруулж, төвхнүүлсэн төрөө тараах тухай л танил ганц хоолойгоороо гоцолж эхлэв. Уг нь хаврын синдром эхлэх ч арай л болоогүй баймаарсан даа.

Монголын улстөрийн намуудын уулзах цэг,  хүрэх газар ганцхан. Тэр нь Монголын төлөөх эрх ашиг. Гэнэхэнээр бид ингэж л төсөөлдөг байлаа. Гэтэл АН-ын өчигдрийн мэдээлэл шаардлагаас харахад 2020 оны сонгуулийг ээлжит бусаар наашлуулж, намаа ялалтад хүрнэ гэсэн сохор итгэл, хоосон горьдлого тээж яваа нь харагдлаа. Аль ч талаасаа улсын бус намын эрх ашиг энд явж байна.  Үүний задаргаа нь цааш эрх мэдэл, албан тушаалд хүрэх гэсэн хувь улстөрчдийн  эрх ашиг, амбиц болж задарна. Парламентыг тараах Ерөнхийлөгчийн  “сэрүүн зүүд”-ийг АН ташуурдаж буй нь энэ болов.

Улстөрийг ингэж гэнэн тэнэгээр хийдэггүй  байх. Бас ийм жижигхэнээр. АН мэдэн будилаад байна уу, эсвэл мэнэрч төөрөөд байгаа юм уу.

 

М.Нэргүй


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • 5112 · [202.55.191.130] · 2018/01/12

    МАН сөнөтүгүй, энэ МАН-гаруудыг магтагч зайлаач,


  • Зочин · [202.9.40.168] · 2018/01/12

    Erdenetiin49%,,,,Gatsyyrtiin altiig yxax gej baiga AH, Oyu tolgoi Rio tintogin ylaan xamgaalagch Sumaybazrig MAHAH gxezeech songoj bolxgvi mngl in daisan yrbagch nar shv


  • зочин · [66.181.160.10] · 2018/01/11

    Яг үнэн. Эхлээд Ерөнхийлөгчөө огцруулъя, дараа нь Засгаа, эцэст нь их хурлаа тараая. Ер нь Монгол хүний цөлх ухаанаар хараад суугаад байсан чинь эцэст нь ЭХ ОРОН-гүй ч болж мэдэх нь. Сүүлийн үеийн сэтгэгдэлүүдээс харж байхад хүмүүс нэг л зүйлийг их ойлгодог, бичдэг болсон байна. Тэр нь юу вэ гэвэл: Энэ Ерөнхийлөгч нэг л биш гэдгийг ойлгожээ. Зи хүртэл зай барьсан байгааг анзаарч байгаа биз


  • зочин · [202.9.43.75] · 2018/01/11

    эхлээд ерөнхийлөгчөө дараа нь засгаа эцэст нь их хурлаа тараавал яасан юм


  • Иргэн · [202.9.44.88] · 2018/01/11

    шавхаад шахаад ус ч гарахгүй болсон УИХ ЗГ МАН-с салах хэрэгтэй.


  • Зочин · [103.57.93.123] · 2018/01/11

    eronhiilogch shig uhaantai yum ni ard tumnii zeeliig baragduulna gj baahan mongoor zodoj garch irsen. boon boon taraasanii huchind garsan. MAN ni yamar ch tatvar nemehgui barihgui gj tsetseg urguulj bgaad garch irsen . odoo getel yu bolov. bugd hudlaaa. taraah ni zov ooo. sanal niilehgui , hoorondoo negdej ajillaj chadahgui bol odoo bolij uzeech eee. hereldseer l bgaad duuslaa. tartsgaaaa bugdeeree


  • Зочин · [103.57.93.123] · 2018/01/11

    utaanaas oor ajluud zondoo bhad gants asuudal dr l sunjraad bh yum. tarah ni zov ooo. songuulias hoish yu ch hiij chadahgui bn. alban tushaal, tomilgoo ni odoo ch duusahgui . unendee yadargaatai humuus yum. idehees oortsgui . tarah ni deer eee


  • Иргэн · [103.242.47.74] · 2018/01/11

    АН-хан үнэндээ арчаагүй шүү дээ.Олонх байсан ч, цөөнх байсан ч ажил хийж чаддаггүй хүмүүс.Баттулга ч бас тэдний нэг юм.Ард түмнийхээ өрийг барагдуулна гэдэгт нь итгэж гаргасан.Одоол улс орон цэгцрэх аяа олох ядаж байхад АН-хан цэгцрэх нь гэж айгаад ийм зүйл санаачилж байна.Горьдсоны чинь гарз.Та нар хэзээ ч эрх барихгүй


  • Зочин · [103.57.93.123] · 2018/01/11

    agaariin bohirdol, utaanii talaar 1000 udaa goyo yariad hereggui eee. naad asuudlaa odoo bolij uz zugeer. demii heden terbumaar ni mongo ureed , terniihee orond ter mongoo bolovsrol ,eruul mend , tsalin hols nemehdee l zartsuulj uzeech. naad hotoo nuulge. heden jil yarih asuudal yum be. hudlaa oorsdoo terbum terbumaar mongo idej uuj tsadahaas oor zuilgui . odoo bolitsgoo.