fbpx МАН-ЫНХАН НУУЦААР УУЛЗАЖ М.ЭНХБОЛДЫГ ЕРӨНХИЙ САЙДАД ЗҮТГҮҮЛЭХЭЭР ТОХИРЧЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 0 секунд

МАН-ЫНХАН НУУЦААР УУЛЗАЖ М.ЭНХБОЛДЫГ ЕРӨНХИЙ САЙДАД ЗҮТГҮҮЛЭХЭЭР ТОХИРЧЭЭ

Танхимаа бүрдүүлээд 100 ч хонож амжаагүй Хүрэлсүхийн Засгийн газар огцорч магадгүй гэх мэдээлэл чих дэлсэх болов. Үүнийг сүүлийн өдрүүдэд хэвлэлүүдээр гарч буй У.Хүрэлсүхийн Засгийн газар ганхаж эхэлсэн тухай мэдээллүүдээс харж болох юм.

Дээрээс нь АН-ын дарга нар уржигдар /2018.1.10./ хэвлэлийн бага хурал зарлаж, Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндсөн. Орой нь Ерөнхийлөгч Х.Баттулга ч бас МҮОНТВ-ээр ярихдаа ийм агуулгаар дуугараад авна лээ.
 
Гэхдээ АН-аас илүү МАН-ын өөрсдийнх нь дотоод байдал У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хөндөхөд хүргэсэн байж мэднэ.

Учир нь өнгөрсөн зуны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш эвдрэлцсэн МАН-ынхан өнөөдөр ч эвлэж амжаагүй байна.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад МАН-ын 65-ын бүлэг 33:32-оороо хуваагдаад байсан. Тэгвэл У.Хүрэлсүх Засгийн газраа байгуулж, МАН-ын дарга болсны дараа УИХ дахь бүлэгт нь улам олон жижиг хуваагдал үүссэн байна. Хэсэг хэсгээрээ энд тэнд уулзалдаж, Засгийн газрыг, намаа шүүмжлэгсэд олширсон.

Ийм уулзалтууд явсаар илүү бодит үр дүн рүү хөтөлж байгаа бололтой. Ийм мэдээлэл бидэнд ирлээ.

Энэ сарын 9-ний орой УИХ-ын дарга М.Энхболдтой УИХ-ын нэр бүхий 10 гишүүн уулзсан байна. Тэдний хамт “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ, бас УИХ-ын гишүүн, АН-ын Б.Наранхүү нар байлцжээ. Уулзалт УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн эзэмшлийн нэгэн газарт болсон байгаа юм.

Энэ үеэр гишүүд УИХ-ын дарга М.Энхболдод “...Та бол нам цөөнх байх үед хамаг хүчээ дайчилж ажилласан. Үүний үр дүнд манай нам УИХ-д 65 суудалтай болсон. Гэтэл өнөөдөр та намын даргын ажлаа өгчихлөө. У.Хүрэлсүх бол 2016 оны сонгуулиар байгаагүй. Энэ хүн намд нэг суудал авчирч ч чадаагүй байж өнөөдөр намын дарга, Ерөнхий сайд болчихоод байж байна. Одоо тэр хүн тан руу халдаж эхэллээ. Таны томилсон, таны эргэн тойрон дахь бүх хүнийг төрөөс зайлуулах ажлыг хийж байна. Маргааш /2018.1.10./ Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Очирбатыг чөлөөлөх гэж байна. Ийм маягаар бүгдийг чөлөөлөх нь тодорхой. Тиймээс У.Хүрэлсүхийг огцруулж та Ерөнхий сайд болох нь зөв. Сонгуулийн үеэр зарим хүнтэй тохирсон, ярьсан юмнууд ч бидэнд бий. Түүнийгээ биелүүлэх хэрэгтэй байна” гэцгээжээ.

Ийм агуулгаар нэлээд ярилцсаны эцэст УИХ-ын дарга М.Энхболд “...Зүтгэе ээ. Энэ бол миний сүүлчийн карьер. У.Хүрэлсүх намын даргаараа байна биз. Би засгаа авъя” гэсэн байна.

Ингээд тэрхүү нууц уулзалтад оролцсон хүмүүс одоогийн засгийг унагаж, УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр болсон байгаа юм.

Ингэхийн тулд дахин есөн гишүүнтэй “тулж” ажиллаж нэгдэхээр болжээ. Тэдний тооцоолсноор есөн гишүүн нэмэхэд МАН дангаараа Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барих бололцоотой болно. Харин чуулган дээр кноп дарахад АН-ын есөн гишүүн, дээрээс нь У.Хүрэлсүхийг дэмжээд байсан 33-ын бүлгийн гомдогсод нэмэгдэхэд УИХ-ын тухай хуульд заасан “босго” 39 хангалттай бүрдэнэ гэж үзсэн байна.

Энэ долоо хоногийн эхээр ийм нууц уулзалт болж өнгөрлөө. Үйл явдал хэрхэн өрнөхийг харж байя.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Улаанбаатарт -9 хэм хүйтэн
Улаанбаатарт -9 хэм хүйтэн
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​