Шатахууныг барьцаалагсдад хатуу хариуцлага тооцооч


ШАТАХУУНЫ 38 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА

Засгийн газрыг гурван сарын турш үнээ нэмнэ гэж тулгасан шатахуун импортлогчид төр буюу ард иргэдэд шатахуунаа барьцаалж сүрээ үзүүлж эхлэв. Литр тутамдаа 300 төгрөгөөс 600 төгрөгөөр нэмнэ гэж шахаж байгаа тэд ашгаа бууруулахгүй байх гэж оролдож байна. Улсын хэмжээнд 38 нөөцтэй байгаа нь хомсдол үүсэх шалтгаан байхгүй. ОХУ-аас авах бензин, шатахууны үнэ литр тутамдаа 50 орчим доллар байснаа сүүлийн гурван сард 66 доллар болж нэмэгдсэн ч импортлогчид компаниудын ашгийн хувь хэмжээ 3 орчим хувьтай буюу хасах руугаа орж дампуурах аюул дээрээ тулсан зүйл огт алга. Дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ өнөөдрийнхөөс 30 орчим хувиар хямд байх үед тэд үнээ огт буулгаагүй. Ашгаа маш сайн базааж авсан. Гэтэл одоо Засгийн газраас 260 тэрбум төгрөгийг татвар төлөгчдөөс авч өг тэгвэл үнээ 50 төгрөгөөр л нэмнэ гэж ацаглаж байгаа импортлогчид стратегийн салбарыг барьцаалж байна. Улсын суурь үнээр наадагсдад ингэж эрх ашгаа нэн тэргүүнд тавих эрх байхгүй.

Тэднийг ашиггүй байхад хэн ч хүчээр энэ бизнесээ хий гээгүй. Шатахуун импортлогчдоос улсаараа жилдээ 1 тэрбум долларын буюу 2 их наяд 500 орчим тэрбум төгрөгийн худалдан авалтыг хийдэг. Маш том зах зээл. Энэ зах зээлээ алдахгүй гэсэндээ импортлогчид олон жил нефтийн үйлдвэрийг бариулахгүй байх бүх наариаг хийж ирсэн. Өнөөдрийн огцом үнээ нэмэх гэж оролдож зохиомол хомсдол үүсгэж байгаа нь анхных биш. Яг 7 жилийн өмнө 2011 оны нэгдүгээр сард “Үгсэн тохиролцож шатахууны үнийг нэг өдөр, нэг цагт 230 төгрөгөөр нэмсэн” түүхийг бид мартаагүй. Тэр үед Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн импортлогч найман компанийг 17 тэрбум 249 сая төгрөгөөр торгож байлаа. Н.Алтанхуягийн засгийн газар тухайн үед аргаа бараад Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж Монгол банкнаас мөнгө хэвлэх, татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас, хөнгөлөлттэй зээл өгч байж үнийг буулгаж тогтвортой барьж байсан. Үе үеийн засгийг чаддаг зүйлээрээ сүрдүүлж ирсэн тэдэнд улсын стратегийн чухал салбарыг хувьчилж өгсөн нь хамар ихтийн нус их гэдэг зүйл л болж байна. Нусын сугартал нь алгадах арга нь тэдний тусгай зөвшөөрлийг нь цуцлаад өгөх хэрэгтэй.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [202.21.98.166] · өчигдѳр 17 цаг 01 минут

    НУСЫН СУГАРТАЛ ГЭНЭЭ, НУСЫГ НЬ СУГАРТАЛ


  • Зочин · [202.179.3.122] · өчигдѳр 13 цаг 01 минут

    төр байна уу бензин колонко нь төр бариад байгаа юм биш үү


  • зочин · [202.179.11.10] · өчигдѳр 21 цаг 01 минут

    төрд ник ээ аваа бас л луйвардаад л авсан юм шүү


  • зочин · [202.179.31.23] · 2018/01/16

    Бензиний үнийн тухай ойлголт иргэдэд бүрхэг байгаа шүү?Үнэ өслөө зөв буруу л гэцгээх юм.Гэтэл Хөрш 2 оронд литер бензин ямар үнэтэй байгааг бид харж л байгаа.Иргэдээ үнэн зөв бодит мэдээлэлтэй байлгаж байж,зөв үү буруу юу гэдгийг шүүн тунгаахгүй шууд л засгийг буруутгаж босно тэмцэнэ гээд уриалаад байж болохгүй байхаа?


  • Зочин · [202.131.230.238] · 2018/01/15

    Яг зөв, тусгай зөвшөөрлийг нь хурааж, төрийн мэдэлд ав.


  • Зочин · [202.21.100.210] · 2018/01/15

    Төр,Засаг ч юу хийж байна. Хэдэн офшерүүдэд ард түмнээ доромжлуулаад сууж байдаг.Төр хүчтэй бол шатхуун импортлогч нарийн тусгай зөвшөөрөлийг цуцлаад, төрийн мэдэлд аваач.Ард түмнийг шатхуунаар барьцаалж,түгээх станцуудаар хааж байна.Иймхэн асуудлыг шийдэж чадахгүй бол сайд Сумьаябазар огцорох хэрэгтэй,мөн ЕС Хүрэлсүх огцор.


  • hul · [66.181.187.213] · 2018/01/15

    Hurelsuhk huchtei garch irsen odoo yaagaad duu ni garahkgui bnaa nobsn gej hagarahk snahkam bayajihk nuhkee olchihkood gatsaand orchihkloo


  • Investor · [103.48.206.237] · 2018/01/14

    Монголын Төр улсын эзэмшлийн түлш бензин нийлүүлдэг компани байгуулбал хөрөнгө оруулна!


  • иргэн · [112.72.2.202] · 2018/01/14

    шатахууны төрийн өмчид компантай болох буюу орос шатахууны жижиглэнгийн компани оруулаж ирэх хэрэгтэй юм бишүү


  • Зочин · [150.129.142.2] · 2018/01/14

    Posneftee oruulya. Ene hedtei ch yariad hereg alga dampuurval ter l biz


  • Зочин · [202.9.42.142] · 2018/01/14

    төр засаг аж ахуйг ашигтай ажиллуулж чадна гэж байхгүй ш дээ, тэр тусмаа манай төрийн түшмэлүүд ямар билээ дээ ????????????????????????????


  • Зочин · [112.72.11.102] · 2018/01/14

    Үнэ нэмсэн нь ард түмний амьдрал муудах юмны үнэ өсөх муу талтайг төр засаг мэдэж баймаар юм Энэ засаг татвар нэмэх тэтгэвэр цалингаа нэмэхгүй олон хар жагсаалтаас гарах хөгнө өнгөрсөн юм байна тэгэхээр хурдан хугацаанд бүгдээрээ огцорч шатахууний кампануудыг татан буулгаж төр засаг мэдэлдээ авч байж л дээрдэх байх