Entertainment / 2017/11/26

Ёкозүна Хакүхо М.Даваажаргалын Улс тунхагласан өдөрт зориулсан бэлэг "40 дэх түрүү



Японы мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё өндөрлөлөө.   

Кюүшюү башёд 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 14 даваа, нэг унаатайгаар 40 дэх түрүүгээ хүртлээ. Тэрбээр 32 насандаа энэ амжилтанд хүрсэн ба түүний ард Тайхо их аварга 32 түрүүтэйгээр бичигддэг. Дээд зиндаанд 40, Жюрёо зиндаанд 1 түрүүлсэн Хакүхо 2001 оны гуравдугаар сард анхны барилдаанаа хийж байсан билээ. 

Энэ удаагийн башё бөхчүүдийн бэртэл гэмтлээр дүүрэн байсан бөгөөд том цолтнуудын нэр хүндийг Хакүхо аварга ганцаараа хамгаалсаар башёг өндөрлүүлж байна. 

Манай бөхчүүдээс Харүмафүжи, Какүрюү аваргууд, Тэрүнофүжи сэкиваке нар башёг өнжсөн юм. Харүмафүжи аваргыг башё өндөрлөсөний дараа Холбооны зүгээс ямар арга хэмжээ авахаа шийдэх бол Какүрюү аварга Хацү башёд сайн барилдахгүй бол зодог тайлах дээрээ тулаад байгаа юм. Мөн Кисеносато аварга ч гэсэн 4 башё дараалан башёг өнжиж, дундаас нь орхиж буй. Озеки цолтон Тэрүнофүжи сэкиваке болж цол буурсан ба нэгдүгээр сард маэгашира цолтон болж чансаа буурна. Түүний хувьд гэмтлээ бүрэн эдгээвэл ямар ч цолонд хүрэх боломжтой бөх билээ. 

Япон аварга Кисеносато, озеки Такаяасу нар мөн л башёг дундаас нь орхисон. Маэгаширагийн -1 ээс барилдсан Тамаваши Б.Мөнх-Оргил 11 даваа-4 унаатайгаар башёг өндөрлүүлж Хацү башёд комүсүби юм уу, сэкиваке цолтон болох нь тодорхой болж байна. Мөн Ичиножёо А.Ичинноров 10 даваатайгаар, Араваши Э.Дөлгөөн 8 даваатайгаар башёг өндөрлүүлж чансаа өгсөхөөр болжээ. 

Маэгашира Чиёошома Г.Мөнхсайхан 7 даваатайгаар тэмцээнээ дуусгалаа. 

Ийнхүү мэргэжлийн сүмогийн Их аварга Хакүхо М.Даваажаргал ТҮҮХЭН Он тоолол үргэлжилсээр байна.