"Ларьдма" киноны хоёрдугаар анги тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Тус киноны хоёрдугаар ангийн постер зураг олон нийтэд ил болжээ.
Энэхүү киноны хоёрдугаар ангийн зураг авалт энэ оны наймдугаар сараас эхэлсэн бөгөөд одоогоор өвлийн зураг авалтад бэлдэж байгаа гэнэ. Энэ талаар жүжигчин, топ модель Д.Пүрэвсүрэн өөрийн инстаграм хуудаснаа амьдрал гэх тайлбартайгаар киноны зураг авалтын зургуудийг нийтэлжээ.
Сануулахад, Нийгмийн хамгийн сэтгэл эмзэглүүлсэн сэдэв болох эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг зоригтой дуугарсан "Navchaa film" продакшны бүтээл "Ларьдма" киноны нэгдүгээр анги 2013 оны тавдугаар сарын 5-ны өдөр нээлтээ хийж байсан юм.
Гол дүрүүдэд топ модель Д.Пүрэвсүрэн, жүжигчин Б.Навчаа нар тоглосон гэдгийг мэдэхгүй хүн байхгүй байх. Энэхүү кино нь амьдралд ухаарал, болгоомжлол хэзээ ч илүүдэхгүй, мөн хар гэдэг зүйл хайрыг хэрхэн үгүй болгож байгааг ойлгож ухаараасай гэдгийг үзэгч олонд ойлгуулсан нь уг киноны зорилго юм гэж жүжигчин Б.Навчаа хэлж байсан удаатай.