Хоолойн цар хүрээ өөрийн гэсэн хэв маягийг рок поп дуучид дунд тодорхойлж чадсан бие жижигч бэлчээр том дуучин бол яалтчгүй А.Хишигдалай юм. Хөдөөний бор охин "Universe best songs" наадамд оролцсоноор урлагийн хүн болох гараагаа тавьсан нь өнөөдрийн амжилтын үндэс нь болсон билээ. Хэл аманд өртөмтгий дуучин маань дуулахаас гадна телевизийн салбарт хүч үзэж “Тарагтай боов” хэмээх эротик шоу хүртэл хөтлөөд амжсан. Харин сүүлийн үед нүцгэн зургаа инстаграмдаа байршуулаад зогсохгүй “Гоо” брендийн Ваннын урлаг-тай хамтарч нүцгэн биеийг алдаршуулаад амжжээ. Хүн хичээвэл амжилтанд хүрч болдог гэдгийг тод томруун харуулж яваа дуучин бүсгүй маань хөдөөний нэгэн охиноос лусын дагина болон хувирч олон хүмүүсийн зүрхийг гижигдээд байгаа сурагтай.
Шуурхай.мн