Монгол циркчид дахин алтан цомын эзэд боллоо


Монголын үндэсний циркийн жүжигчид Унгар улсын Будапешт хотноо энэ сарын 14-нд олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнд амжилттай оролцож, алтан цомын эзэд болжээ. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Т.Номуунбаатар ахлагчтай циркийн жүжигчид нийт 20 орны 168 жүжигчинтэй ур чадвараараа өрсөлдсөн байна. Монголын циркчдийн хувьд олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнээс сүүлийн гурван жилийн дотор нэг мөнгөн цом, зургаан алтан цом, хоёр гран при цомыг эх орондоо авчраад байгаа аж. 

 

Монгол улсад акробат үсрэлтийн төрлөөр буюу шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээр 2012 оноос эхлэн Б.Золбаяр ахлагчтай жүжигчид олон улсын тэмцээнээс анхны алтан цомыг эх орондоо авчирч байсан юм.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • bayar hurgie · [202.70.37.2] · 2018/04/11

    j


  • ц · [202.179.6.154] · 2018/04/02

    Сайхан амжилт гаргасан циркийнхэнд баяр хүргэе


  • зочин · [202.179.10.22] · 2018/03/05

    циркчидэдээ баяр хүргэе монголын төр хөдөлмөрийг нь үнэлэх хэрэгтэй


  • baagi · [66.181.187.213] · 2018/01/15

    Mongoldoo togloosoi mengenii telee gadaad ruu yabaad bh yum