Ичиг ичиг бүхэл бүтэн Улсын цагдаа нь машинаа түрээд явж байх ч гэж дээ. Өдөр шөнө баяр цэнгэл алинд нь ч цаг завгүй нойр хоолоо хугаслан, муу нэрийг хамгийн түрүүнд зүүж, нохойд баридаг мод шиг зүтгэх Монгол төрийн цагдаа ийм л байдалтай ажил үүргээ гүйцэтгээд явж байна гэдэг мөн ч эмгэнэлтэй хэрэг. Арчаагүй төрийн амьгүй албат гэгчээр хүн алчлаа гээд дуудлага өгвөл бензин алга гээд машинаа түрээд явж байх уу? Цагдаа аль социализмаас л муу нэртэй. Ямар сайндаа эрийн муу цагдаа эмийн муу асрагч гэж үг байхав дээ. Гэхдээ муулуулж хараалгаж байсан ч тангараг өргөсөн энэ хэддээ ядаж бүрэн бүтэн зүйлээр хангаж болдоггүй юм уу. "Иргэн үгүй бол төр үгүй, төр үгүй бол улс үгүй" гэдэг үг байдгийн адил цагдаа үгүй бол бид яанам бэ. Нэгийг бодож хоёрийг тунгаахгүй бол түргэний тэрэг нь бас ингээд явж байх вий.
Муу төрийн сайн цагдаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.