Өвархангай аймаг 2017 оны эцсээр 5 сая 744000 мал тоолуулсан.Тус аймаг нь өнгөрөсөн онд зуншлага сайнгүй байснаас малчид өвс тэжээлээ доривтой базаагаагүй билээ үүнтэй холбоотой тус аймгийн Зүүнбаян-Улаан, Бүрд, Хархорин, Өлзийт, Баян-Өндөр, Есөнзүйл, Хужирт сумдуудаар цагаан зудтай мөн Хайрхан-Дулаан, Нарийн-Тээл сумдаар хар зудтай байна. Цасны хэмжээ хунгар газраа 80-90 см зузаан, тал хээр газраа 20-30 см зузаантай байгаа. Улсын нөөцийн гурван салбар Өвөрхангай аймагт байдаг бөгөөд засгийн газарт хүсэлт тавсьны дагуу Арвайхээр суманд түр салбар нээсэн байна.
Өвөрхангай аймагт өвөлжилт хүндэрч байна.
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.