Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Зандаршатар 1 сарын 15 ны өдөр шатахууны хомсдол үүсгэж удаа дараа зөрчил гаргасан байгууллагуудад шалгалт хийх ажлын хэсэг байгууллаа. Тус ажлыг ЗТЯ-ны дэд сайд Б.Цогтгэрэлд үүрэг болгож тухайн гарсан зөрчлийн талаар 01 сарын 18 ны дотор “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах үүрэг бүхий, Төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн хуралдаанд танилцуулахыг даалгасан байна.
Шуурхай.мн Л. Дима