Бичлэг: Б.Шижирбат “Авьяаслаг азиуд” шоуны Алтан баззерын эзэн боллоо



“Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч Б.Шижирбат “Авьяаслаг Азиуд” шоунд оролцож буй. Тэрбээр тус шоунд оролцохдоо шинэлэг содон үзүүлбэр үзүүлж, “Алтан баззер”-ын эзэн боллоо.

Ингэснээр шууд хагас шигшээд шалгарч байгаа юм. Тэрбээр өмнө нь  “Авьяаслаг америкчууд” шоунд мөн оролцож, эхний шатанд гурван “Тийм” авч, харин дараагийн шатанд бүдэрч байсан юм.

График, бүжиг дэглэлт гээд бүгдийг нь өөрөө бодож, сэтгэж, бүтээдэг түүний авьяас, хөдөлмөрийг шоуны шүүгч, солонгос гаралтай АНУ-ын бүжигчин Жей Пак онцлон магтсан юм. Гурван шүүгчээс бүгдээс нь “тийм” гэсэн хариу сонссоны дараа шоуны хөтлөгчид болох Алан Вон, Жастин Брэттон нар шүүгч нарын индрийн өмнөх алтан товчлуурыг дарсан юм. 

 


Энэ мэдээ таалагдаж байвал: