fbpx Хууль хяналтынхан хорих 425 дугаар анги руу хар тамхи зөөж оруулах гэж байсан бүлэглэлийн толгойг илээд өнгөрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 28 секунд

Хууль хяналтынхан хорих 425 дугаар анги руу хар тамхи зөөж оруулах гэж байсан бүлэглэлийн толгойг илээд өнгөрчээ

Хар тамхинд мансуурдаг хүүхэд  залуучуудыг  цагдаагийнхан  бараг дийлэхээ болиод  байна. Хот хөдөөгүй хүрээгээ тэлсэн тэдний зарим нь сүүлийн үед шоронгийн хоригдлуудыг хүртэл эгнээндээ элсүүлэн, хааяа эргэлт оруулах нэрээр хар тамхи, мансууруулах бодис зөөж өгдөг болжээ. 

Хэдэн жилийн өмнө Мааньтын чанга дэглэмтэй  хорих ангид  ял эдэлж буй  хоригдлуудаас нэг бус удаа хар тамхи илэрч  байсан гэдэг. Тэгвэл одоо жирийн болоод чанга дэглэмтэй аль ч хорих анги руу хар тамхи чөлөөтэй нэвтэрдэг болсон гэвэл хэтрүүлэг болохгүй болов уу. Ялангуяа  хар тамхины хэргээр шийтгэгдсэн ялтангуудтай хорих ангийн хаалгаар элдэв төрлийн мансууруулах бодис зөөж оруулдаг бүлэглэлүүд улам олширч байгаа ажээ.

Саяхан Говьсүмбэр аймгийн сум дундын эрүүгийн анхан шатны шүүх хурлаар  Ө.Дүүриймаа, О.Ганбаатар, Б.Мөнхтөр, Т.Зул нарын зэрэг хар тамхины тав зургаан хамсаатнуудыг шүүн тасалжээ. Гэвч тэдгээр  хар тамхичид  нь цагдаагийнханд анх баригдаж саатуулагдахаасаа эхлээд  хар тамхи хэрэглэсэн, улмаар тус аймагт байдаг хорих  425 дугаар анги руу нууцаар хар тамхи оруулахыг оролдсон  зэрэг бүхий л  ул мөрөө юу ч үгүй болтол  баллаж амжсан бөгөөд  мөрдөн  байцаагчийн  хариуцлагагүй, салан задгай байдлыг далимдуулан  машинынхаа тээшинд хадгалсан каннабис буюу “мөс”-ийг бусдад зарж борлуулах зорилгогүй, зүгээр л авч явсан болж тас мэлзжээ. Тэгээд  тэдний зөвхөн Т.Зул, Б.Мөнгөнхүү нар нь зургаан сар баривчлах ял сонсож, бусад нь огт ял шийтгэлгүй өнгөрсөн  байх юм. Ийнхүү хар тамхичдын ихэнх нь ямарч ялгүй үлдсэн гайхалтай хэргийн  үнэн бодит байдлыг энд зориуд өгүүлэхгүй бол болмооргүй байна.

Тус аймаг дахь  хорих 425 дугаар ангид ял эдлэхээр очоод удаагүй байсан Г.Бүрэндэлгэр гэгч нь өөрийнхөө ойр дотнын найз Т.Зул, Ө.Дүүриймаа нарыг  урин дуудахдаа “мөс” аваад ирээрэй гэж захисан байв. Багын найз  Т.Зул, Ө.Дүүриймаа нар нь  байнга “мөс” хэрэглэдэг бөгөөд Г.Бүрэндэлгэр нь ч бас танхайн хэргээр шоронд орохоосоо  өмнө тэдэнтэй цуг мансуудаг байсан юмсанж. Тиймээс Г.Бүрэндэлгэрийн захиасыг биелүүлэх хамгийн найдвартай хүмүүс нь Т.Зул, Ө.Дүүриймаа хоёр байжээ.  Тэгээд Т.Зул, Ө.Дүүриймаа хоёр нь Чойр руу явахынхаа өмнөхөн “ТБД андууд” төвийн арын орон сууцны хонгилд урьдын танил О.Ганбаатар, Б.Мөнхтөр хоёртойгоо хамт “мөс” татаж нэлээд  мансуурсан янзтай гуйвалзан алхсаар гарч ирээд тэндээс холгүй замын хажууд  хүлээж байсан  Г.Бүрэндэлгэрийн дүү Г.Өлзийбүрэнгийн машинд суугаад замдаа гарцгаажээ. Тэдний хувьд   Чойр хүртэл өнөөх “мөсөө”  хэрэглэхгүй явна ч гэж юу байхав. Хамт явсан О.Ганбаатар, Б.Мөнхтөр нар нь мал болтлоо мансуурахад  Т.Зул, Ө.Дүүриймаа хоёр нь бас нэмж татсаар нэг мэдэхэд  Чойрт ирчихээд сууж байсан байна. Тэгээд гуанзанд орж хоол цай идэж уугаад жаахан сэхээ орсныхоо дараа тэд хорих анги руу авч орох “мөсөө” уут саванд хийж бэлтгэжээ. Тэгээд хорих ангийн эргэлт хүлээн авах үйлчилгээний ажилтантай нь уулзан хоригдол Г.Бүрэндэлгэрийн эргэлтээр ирснээ хэлээд авч яваа цүнх болон биедээ байгаа эд зүйлсийг шалгуулж байхдаа харин ямар нэг юмнаас айж болгоомжилсон шинжтэй байсан тул хорихын ажилтан С.Сэдэд гэгч нь Т.Зулыг  сэжиглэн  цамцных нь халаасан байсан түлхүүрийн оосрыг татаж гаргаад ширээн дээр тавьжээ. Шар шувууны дүрстэй тэрхүү  түлхүүрийн оосор нь дотроо ямар нэгэн юм хийх боломжтой харагдахад С.Сэдэд сонирхон түүнийг нээгээд үзтэл  хүзүү нь хагарсан тарианы усны хоосон шил гарч ирсэн бөгөөд уг шилнээс эвгүй үнэр ханхалж, Т.Зул нь нүүрээ улалзуулан улам сандарч байсан байна. Тэгэхээр нь С.Сэдэд уулзалт, эргэлтийг зогсоогоод тухайн үед ээлжинд гарч байсан цагдаагийн ахмад Б.Одхүү рүү утсаар хэлээд тэдний машинд нэгжлэг хийхээр болжээ. Удалгүй цагдаа нар ирж  тэдний сууж явсан Приус-11 маркийн машинд ороход харин Т.Зул нь цагдаагийнхны иүдийг хариулж байгаад машиныхаа арын цонхыг онгойлгон авч явсан ууттай “мөсөө” харин сэмхэн гадагш чулуудаж орхисон байв. Гэхдээ тэр бүх “мөсөө” хаяж амжаагүй бөгөөд цагдаагийнхан машинд нь үзлэг хийхэд хойд талынх нь суудлын завсараас жижигхэн гялгар ууттай бор хүрэн өнгийн өвс олджээ. Мөн Т.Зулын машиныхаа арын цонхоор чулуудсан гялгар ууттай зүйл нь задарч тэр хавиар нэг цагаан зам татуулсныг цагдаа нар олж илрүүлсэн байна.

Иймээс Т.Зул, Ө.Дүүриймаа нарыг баривчлан саатуулж, шээснээс нь дээж аван Шүүхийн шилжилгээний үндэсний хүрээлэн рүү илгээсэн бөгөөд тус хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтээр тэдний шээснээс амфетамин, метамфетамин, тетрагидроканнабинол зэрэг сэтгэцэд нөлөөлөх бодисууд илэрчээ. Эдгээр нь НҮБ-аас баталгаажуулан, хүмүүсийн хэрэглэхийг хориглосон бодисууд бөгөөд шинжилгээний ийм баараггүй дүгнэлттэй Т.Зул, Ө.Дүүриймаа хоёр харин мөрдөн байцаалтаар “Бид Чойр руу явж байхдаа О.Ганбаатар, Б.Мөнхтөр гэдэг залуучуудын авч явсан өвснөөс анх удаа л хэрэглэж үзсэн. Түүнээс биш хар тамхи, мансууруулах бодис урьд огт хэрэглэж байгаагүй” хэмээн тас гүрийж, шүүх хурал дээр ч мөн ингэж ярьсаар тийнхүү зургаахан сарын хугацаатай  баривчлах ялаар шийтгэгдэж, хэргийн гол эзэд ялгүй үлдсэн нь тус аймгийн цагдаагийн мөрдөгчид болон прокурорууд дэндүү хариуцлагагүй ажилласныг харуулаад  байна.

Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгчид нь зөвхөн хэргийн хавтаст материалд байгаа баримт, мэдүүлгүүдээр хэргийг шийддэг. Тэгвэл Т.Зул гэгчийнх нь машины цонхоор чулуудсан ууттай, нунтаг зүйлийн эзэн тогтоогдоогүй гэх мэтээр хэрэгтнүүдийн толгойг илээд өнгөрөх шалтаг шалтгаанууд хавтаст хэргийн материалд мундахгүй олон байсан нь анхнаасаа мөрдөгч нартай хийсэн тэдний хуйвалдаан байх магадтай ажээ.

О.Баяр Шуурхай.мн 

Ерөнхийлөгч Засгийн газрыг яаж ташуурдах гээд байна вэ
Ерөнхийлөгч Засгийн газрыг яаж ташуурдах гээд байна вэ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​