fbpx Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Зориг: Манай улс анх удаагаа их сургуулийн дэргэдээ эмнэлэгтэй болж байгаа нь түүхэн үйл явдал юм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
16 минут 0 секунд

Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Зориг: Манай улс анх удаагаа их сургуулийн дэргэдээ эмнэлэгтэй болж байгаа нь түүхэн үйл явдал юм

АШУҮИС-ийн Эмнэлзүйн асуудал эрхэлсэн дэд захирал мэс заслын тэнхмийн дэд профессор Д.Зоригтой ярилцлаа. АШУҮИС академик сургалтаас судалгаанд суурилсан их сургууль болох зорилтын хүрээнд олон төсөл, хөтөлбөрийг амжилттай сайн хэрэгжүүлж байна. Төрийн өмчит АШУҮИС сургалт, судалгаа, бүтээн байгуулалтын ажлыг амжилттай сайн явуулж ирсний хувьд тус сургуулийн баг, хамт олны хийж буй ажлын үр дүн, амжилтын талаарх мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. АШУҮИС-ийн Эмнэлзүйн асуудал эрхэлсэн дэд захирал мэс заслын тэнхмийн дэд профессор Д.Зориг их сургуулийн дэргэдэх эмнэлэг хийгээд оюутны хотхоны хүрээнд тодорхой мэдээллийг хүргэсэн юм.

-АШУҮИС Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд баригдаж буй оюутны хотхон руу удахгүй нүүн гэж мэдэгдээд байгаа. Тэнд Японы хөрөнгө оруулалттай эмнэлэг баригдаж байгаа. Манай улсын хэмжээнд их сургууль анх удаагаа дэргэдээ сургалтын эмнэлэгтэй болж байгаа юм билээ. Энэ талаар яриагаа эхлэе?

-АШУҮИС-ийн багш, ажилчид, суралцагч нарын тоо 12 гаруй мянган хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг томоохон хамт олон юм. Гадаадын их, дээд сургуулиуд бүгдээрээ сургуулийн дэргэдээ эмнэлэгтэй байдаг. Манай улс анх удаагаа их сургуулийн дэргэдээ эмнэлэгтэй болж байгаа нь түүхэн үйл явдал юм. АШУҮИС байгуулагдсан 75 жилийн хугацаанд өөрийн гэсэн эмнэлэггүй явж ирсэн. Манай АШУҮИС-ийн хамт олон эмнэлэгтэй болох анхны төслөө 2010 оны үед бичиж эхлээд Японы Засгийн газраас их сургуулийн дэргэдэх сургалтын эмнэлэг байгуулах төслийг 2013 онд дэмжсэн. Японы хөрөнгө оруулалтаар эмнэлгийн байр байшин барилгыг барьж өгөхийн зэрэгцээ орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангаж өгч байна. Нийтдээ 220 орчим тэрбум төгрөгийн санхүүжилттэй. Ийм томоохон дэмжлэгийг авч улсын хэмжээнд анх удаагаа их сургуулийн дэргэдээ эмнэлэгтэй болох гэж байгаагийн хувьд манай хамт олны өмнө цаашаа хийх ажил улам их өрнүүн болж байна. АШУҮИС-иас эмнэлэг ашиглалтад орохын өмнө бэлтгэл ажил хангах “Ашиглалтын өмнөх алба”-ыг байгуулж ямар хүрээнд үйлчлэх юм, хичнээн эмч, ажиллагсад ажиллах уу, ямар өвчлөлүүдийг эмчлэх вэ зэрэг олон талын судалгааг хийж байна. Саалиа хураахаар саваа бэлд гэгчээр нэгэнт сайхан эмнэлэгтэй болж байгаа юм чинь эмнэлэгт ажиллах эмч, сувилагч нараа мэргэжлийн ур чадварын хувьд бэлдэн гадны сургалтад хамруулах ажлыг явуулж байна.

-Их сургуулийн дэргэдэх сургалтын эмнэлэг гэхээрээ ямар хүрээнд үйлчилгээг явуулах вэ. Оюутан дадлагажигч нар эмнэлэгтээ ажиллахын зэрэгцээгээр суралцах бололцоотой болно гэсэн үг үү?

-Анагаах ухааны салбарт багш зайлшгүй өөрийн туршлагаа хуваалцаж шавь нартаа мэдээлэл хүргэж туршлагаа солилцдог. Эмч хүн заавал багштай байх ёстой байдаг. Багш нар буюу эмч нар маань эмнэлэг дээр ажиллангаа өөрсдийнхөө шавь нартаа үлгэрлэн харуулж бодитой сургалт явуулах нөхцөл бүрдэнэ. Төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах оюутнууд маань багшийг өвчтөн үзэж тусламж эмчилгээ үзүүлж байхад нь давхар суралцаад явдаг. Удирдагч эмч, багшийн удирдлаган дор залуу эмч нар тогтмол туршлага судлан суралцана. Дэлхийн улс орнуудад Анагаахын их, дээд сургуулиуд өөрийн харьяа эмнэлэгтэй байх нь зайлшгүй үзэгдэл бөгөөд тусламж үйлчилгээний хүрээ болон чанараар тэргүүлдэг хамгийн дээд шатлалын эмнэлэгт хамаарагддаг юм билээ. Учир нь бусад эмнэлэгтэй харьцуулахад “их дээд сургуулийн эмнэлэг” нэр томьёо нь “Анагаах их сургуулийн харьяалалтай, эмнэл зүйн сургалт болон дадлагыг ажиллаж буй болон ирээдүйн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сурган, дадлагажуулдаг. Ингэхийн сацуу нийт хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг судалгаа нотолгоо дээр үндэслэн үзүүлдэг эрүүл мэндийн жишиг лавлагаа байгууллага юм. Тиймээс манай улсад одоогоор төлөвшөөгүй энэхүү тогтолцоог шинээр бий болгож, монгол хүний эрүүл мэндийг сайжруулах, шинэ технологийг санаачлан хэрэгжүүлэгч эрүүл мэндийн сургалт судалгааны байгууллага байгуулахын төлөө 75 жилийн түүхэн туршлагатай АШУҮИС-ийн бааз суурь, хамт олон хичээл чармайлттайгаар ажиллаж байна.

-Монгол Японы шинэ эмнэлгийн үйл ажиллагаа Япон менежмэнтийн үйлчилгээг явуулна гэж байгаа юм билээ. Энэхүү менежмэнтийн талаарх мэдээллийг хүргээч?

-Тус эмнэлгийн үйл ажиллагаа нь япон менежмэнтээр явна. Энэ нь маш зөв зохион байгуулалттай цэгцтэй үйл ажиллагаа явуулахыг хэлж байгаа юм. Өвчтөн төвтэй үйлчилнэ. Манай улсад одоогийн байдлаар өвчтөн төвтэй үйл ажиллагаа явуулж буй ч цогцоор нь явуулж чадахгүй байдал ажиглагддаг. Өвчтөн төвтэй гэхээрээ нэг өвчтөн дээр эм зүйч, сэргээн засахын эмч, үндсэн эмч, сувилагч, нийгмийн ажилтан гээд бүгд нэгэн зэрэг үйлчилж, тухайн үйлчлүүлэгчдэд ямар эмчилгээ хэрэгтэй байна тэр дагуу бүх анхаарлаа тавин ажилладаг. Энэ үйлчилгээг сурахын тулд Японы Токушима нарын хоёр сургуультай хамтран ажиллаж байна. Манай талаас япон менежмэнтийг суралцахаар дөрвөн удаагийн сургалтад Япон руу явсан бол Монголд хоёр удаа ирж сургалтын үйл ажиллагаа явууллаа. Энэ 2018 онд сургалтын үйл ажиллагаа үргэлжлээд явагдана. Тухайлбал, энэ нэгдүгээр сарын 29-ний өдөр Японоос профессор багш нар ирж сургалт явуулна. Ирэх хоёрдугаар сард манайхаас сувилахуйн баг, инженэр техникийн баг очиж суралцана. Хүн төвтэй хүндээ хүрсэн үйлчилгээг явуулахын тулд зөв зохион байгуулалтыг хийх нь хамгийн чухал гэж үздэг. Бид эмнэлэгт ажиллах боловсон хүчний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд ихэд анхаарч ажиллаж байна. Энэ долоо хоногт манай дөрвөн багш мэдрэлийн чиглэлээр гадагшаа сургалтад явах гэж байна. Зүрхний эрчимт эмчилгээ, дүрс оношлогооны чиглэлээр эмч нар удахгүй гадагшаа явж сургалтад хамрагдана. Эмнэлгээ ашиглалтад орохоос өмнө боловсон хүчнийг бэлдэж, нөөц бололцоогоо сайжруулахаар олон ажил хийж байна. Одоо нийгэмд хүлээлт нэгэнт үүссэн байна. Танай эмнэлэг хэзээ ашиглалтад орох вэ, ямар хүмүүст үйлчлэх вэ гэдгийг биднээс их асуудаг.  

-Нийгэмд хүлээлт үнэхээр үүссэн байгаа. Шинэ эмнэлэг хэзээ ашиглалтад орох вэ. Ямар хүчин чадлаар үйлчлэх вэ?

-АШУҮИС бол эрдэмтэн, профессор багш нараас бүрдсэн чадварлаг сайн багаас бүрдсэн сургууль. Энэ жил эмнэлэг маань баригдаж дуусна гэсэн төлөвтэй байна. Тодруулбал, 2018 оны долдугаар сард дуусахаар гэрээ хийгдсэн. Одоогоор барилгын явц 70-80 хувьтай байна. Өвлийг цагт ч гэсэн барилгын үйл ажиллагаа  явагдаж байгаа. 2017 оны арваннэгдүгээр сард барилгын гадна талын карказаа баригдаж дуусаад Японы уламжлалын дагуу цомхон баярыг хийж байсан. Ботаникийн цэцэрлэгт баригдаж байгаа манай оюутны хотхон харьяаллын хувьд Баянзүрх дүүрэгт хамаардаг. Баянзүрх дүүгийн хүн амын тоо Улаанбаатар хот дотроо Сонгинохайрхан дүүргийн дараагаар ордог 320 мянган хүн амтай томоохон дүүрэг. Тус дүүргийн иргэд манай эмнэлгээр үйлчлүүлнэ. Үүний зэрэгцээ эмнэлгийн тоног төхөөрөмж маш өндөр хүчин чадалтай, Монголдоо хамгийн сүүлийн үеийн багаж техниктэйн хувьд улс орон даяар үйлчилгээ үзүүлэхийг зорино. Тус эмнэлэгт ажиллах эмч нар анагаах ухаан доктор, профессор, зөвлөх эмч нар ажиллана. Тоног төхөөрөмж, хүчин чадал, боловсон хүчний өндөр хүчин чадалтайн хувьд аль болох өргөн цар хүрээтэй, Монголынхоо олон хүнд хүрч үйлчлэхийг зорино. Монгол Япон эмнэлгийн дэргэд манай сургууль өөрсдийн хөрөнгө оруулалтаар Уламжлалт анагаах ухааны 80-100 ортой эмнэлэг бариад дуусч байна. Уламжлалт анагаах ухааны салбарт ажиллагсад боловсон хүчний дийлэнхийг нь манай сургуулиас бэлдэж гаргадаг.

-Ботаникт баригдаж байгаа оюутны хотхонд нийт хичнээн эмнэлэг,  байшин барилга баригдах вэ. Анагаахын их сургуулийн оюутны хотхоны талаар мэдээлэл хүргэнэ үү?

-Дэлхийн жишиг их, дээд сургууль нь оюутны хотхоны хэлбэрээр хөгждөг. Бид юутай ч найман га газартай болчихлоо. Монгол Японы эмнэлэг баригдчихлаа. Уламжлалт анагаах ухааны сургууль, АШУҮИС-ийн хичээлийн байрыг манай сургууль өөрсдийн хөрөнгөөр бариад дуусч байна. Мөн Уламжлалт анагаах ухааны эмнэлгийг барьсан. Оюутны хотхон маань гадны улс орны жишгийг дагасан иж бүрэн цогц хэлбэрээр байх юм. АШУҮИС-ийн салбар сургуулиуд бүгд тийшээ нүүж очно. Тухайлбал, улсдаа хамгийн олон сандалтай гэгддэг Нүүр ам, судлалын эмнэлэг тийш нүүж очно. Орчин үед сувилахуйн шинжлэх ухаан чухлаар тавигддаг болсон. Сувилахуйн сургууль бас нүүнэ. Оюутны хотхоны хувьд эмнэлгийн багш, ажиллагсдын амьдрах байр зайлшгүй баригдана. Барилгын ажил эхэлсэн. Оюутны байр бас баригдана. 2020 он гэхэд дэлхийн жишигт нийцсэн оюутны кампус бүрэн баригдаж дуусахаар төлөвлөсөн. Бидний төлөвлөж байгаагаар Улаанбаатар хотод байгаа салбар найман сургууль, оюутны байр нүүчих юм бол бид хотын төвд байгаа бүх байшин барилгаа улсдаа хүлээлгэж өгнө. Хамгийн гол нь бид нүүхийн тулд нүүх бололцоог нь хангаж, байшин барилга барихад нь улсаас тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлвэл нэн хэрэгтэй байна. Ажил хийх хүсэл, алсын харааг маань ойлгож чадах аваас энэ нь маш том бүтээн байгуулалтыг улсдаа бид хийж байгаа хэрэг. Бид өөрсдийн хэр хэмжээнд бүтээн байгуулалтыг чадахаараа хийхээр ажиллаж, үр дүн гарч эхэлж л байна. Ер нь бусад их, дээд сургуулиуд яваандаа манай сургуулиас жишиг авна байх.  

-Энэ жил шинэ эмнэлэг баригдаад дуусах юм байна. Танай сургуулиас эмч, сувилагч боловсон хүчнийг бас бэлдэж байгаа юм байна. Эмнэлэг өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулаад эхлэхээр эмч, ажиллагсдын цалин, урсгал зардлыг улсаас буюу төсвөөс шийдвэрлэсэн үү?

-2017 онд манай сургуулийн зүгээс төр засгийн эрх мэдэл бүхий байгууллагуудад албан ёсоор хүсэлтээ тавьсан. Эмнэлэг үйл ажиллагаагаа эхлэхээр цахилгаан, дулаан, эм тариа, тухайн эмнэлэгт ажиллах боловсон хүчний цалин хөлс зэрэг төсөв шаардагдана. 2018 оны Эрүүл мэндийн сайдыг багцад тодорхой тооны төсөв суугдсан гэсэн. Засгийн газраас олон нийтэд энэ тухайгаа ч зарлаж биднийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хэдийгээр бодит тооцоо судалгаанд нийцсэн хэмжээнд төсөв суугдаагүй ч төсөвт тодорхой мөнгө тусгагдсан нь сайшаалтай юм. Цаашид оюутны хотхон байрлах эмнэлгүүд хувийн эмнэлгийн статустай биш байгаасай гэж хүсч байна. АШУҮИС бол төрийн өмчит сургууль. Шинэ эмнэлгийн хүчин чадлыг урьдчилсан байдлаар тооцоход жилдээ 180-200 мянга орчим амбулаторийн үзлэг, 4300-4800 хүн хэвтэн эмчлүүлэх, мэс ажилбарыг 2000-2500 орчим хүнд хийнэ. Өдөрт 800 хүнээс дээш хүнд амбулаторийн үзлэг хийнэ гэсэн төлөвтэй байна. Жишээ нь: CT, MRI, Angiography буюу судсан дундуур оношлох эмчлэх өрөө, бага төхөөрөмтэй. Жилдээ 9000 гаруй үзлэг, оношлогоо, эмчилгээг хийх хүчин чадалтай. Жилдээ 150 гаруй резидент эмч ажиллана. Бид эмнэлгээ ашиглалтад орохоор эрүүл мэндийн даатгалыг улсын эмнэлгийн даатгалын статусаар хамруулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьчихсан байгаа. Японы Засгийн газар буюу Японы ард түмэн Монголд томоохон хөрөнгө оруулалт хийж иж бүрэн сайхан эмнэлэг бариад өгч байхад манай улсын төр засгаас хэвийн үйл ажиллагаа явуулах зардал төсвийг шийдвэрлээд явчихвал уг нь Монгол Улсын иргэд, улсдаа ашиг тустай байгаа юм. Хэрвээ хувийн эмнэлгийн статусаар даатгал олговол илүү боловсронгүй болж хөгжихөд учир дутагдалтай.  Тус эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллах аваас шинээр 300 гаруй ажлын байр бий болно. Үүнд манай сургуулийн багш, эмч нарын тоо ороогүй байгаа шүү. Нэгэнт хамгийн сүүлийн тоног төхөөрөмжтэй, сайн эмч нартай шилдэг эмнэлэг болохын хувьд Монголд эмчилж чадахгүй тодорхой тооны буюу 30 гаруй төрлийн өвчний өвчлөлийг бууруулахад тодорхой хувь нэмрээ оруулах болно. Бидний төсөөлөл бол дэлхийн жишигт хүрч ажиллая гэж зорьж байгаа. Иймээс манай АШУҮИС-ийн хамт олон энэ төслөө сайн хэрэгжүүлж, хэлсэндээ хүрч чаддаг юм байна гэдгийг батлахын тулд бид өмнөө маш том зорилго тавьж өдөр шөнөгүй ажиллаж байна. Үүнд онцлон хэлбэл, манай АШУҮИС-ийн захирал, удирдлагын зөвлөл маш шаргуу ажилладаг. Бид хоёр улсын хамтын итгэлцэл дор бий болж байгаа бүтээн байгуулалтын томоохон ажил дээр бусдын итгэлийг алдаж эрхгүй гэж ажилладаг. Манай улсын хэмжээнд анх удаагаа их сургууль дэргэдээ эмнэлэгтэй болж, цаашлаад оюутны цогц хотхон хэлбэрээр бүтээн байгуулалт хийгдэж байгаа нь бусад их, дээд сургуулиудад маш сайн үлгэр дууриалал болж байна гэдэгт итгэлтэй байна.

П.БАЯР

"Эхнэрээсээ айдаг хүн гэж байдаггүй, эхнэрээ хүндэлдэг л хүн гэж байдаг"
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​