Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрддэг Шатахууны үнийн зөвлөл өчигдөр хуралдаж нефть бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгжүүдийг алдагдалтай ажиллаж байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Бензин, дизель түлшний үнийг тогтворжуулах, түүнд хяналт тавих үүрэгтэй Шатахууны үнийг зөвлөлөөс А-92, А-80 шатахууны үнийг нэмэхгүй байх, А-95, 98 зэрэг шатахууны үнийг нэмэгдсэн хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрчээ.
Үнийн зөвлөлөөс өргөн хэрэглээний А-92, А-80 шатахууны үнийг цаашид тогтвортой байлгахын тулд Засгийн газарт татварын зохицуулалт хийх тухай зөвлөмж хүргүүлэхээр болсон байна.