‘Рио Тинто'-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Монголд иржээ


                                                                                                                                             Рио Тинто групп Монгол Улсад албан ёсны төлөөлөгчийн газраа өнөөдөр нээж байна.   Төлөөлөгчийн газрынхаа нээлтэд оролцохоор  Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Монголд ирээд байгаа ажээ.

 Рио Тинто бол дэлхийн хэмжээний уул уурхайн компани. Тэр дундаа Монголын Оюутолгойн орд газрыг эзэмшигч гэдэг утгаар нь бүр ч сайн мэдэх байх.  

Тус группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак  Монголд хэд хэдэн удаа ирж байсан бөгөөд тэрбээр энэ удаад төлөөлөгчийн газрын нээлтэд оролцохоос гадна Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах албан бус мэдээ байгаа юм.

Монголын татварын албанаас Оюутолгой компанид тавьсан 155 сая ам.доллар татварын акт, Уул уурхайн дэд сайд Д.Загджавын Оюутолгойн талаархи  таатай бус  мэдэгдэл, Дубайн гэрээнд дахин шалгалт оруулах зэрэг асуудал хөндөгдөж буй ийм үеэр Монголд ирсэн болохоор Ерөнхий сайдтай уулзаж энэ талаар ярилцах  байх гэсэн таамаг байгаа юм.  

Рио Тинто группийн Улаанбаатар хотод нээгдэж буй оффист  80 гаруй монгол иргэн ажиллах бөгөөд төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирлаар  Дөлийн Мөнхтүшигийг томилоод байна. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Иргэн · [124.158.107.98] · 2018/03/14

    МОНГОЛ Улс маань өөрийн хөрөнгөндөө эзэн байх ёстой.эзэн юмаа мэдэж,эргэ нь усаа хашдаг даа.