Өлгий сумын 9 дүгээр багын гэр хорооллын байшинд гурван хүүхэд учир бүтүүлгээр нас барсан байхыг өчидөр буюу 01 сарын 22 ны өдөр 14-15 цагийн орчимд олжээ. Тодруулбал иргэн Т гэгч Өлгий сумын Хонгор багаас ирж байр түрээсэлдэг байсан ба найзууд нь гэрт нь хонох гэж ирээд нас барсан байдалтайгаар олдсон харамсалтай хэрэг гарлаа. Хүүхдүүдийн хоёр нь төгсөх ангийн сурагчид нэг нь аравдугаар ангийн сурагчид байжээ. Уг хэрэг болсон өдөр гэрт нь тэднээс өөр хүн байгаагүй гэж эх сурвалж хэлж байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр хүүхдүүд угаартсан байж болзошгүй байгаа юм. Ямартай Цагдаагийн байгууллагаас нарийн шалгалт хийж байгаа аж.
Эх сурвалж Л.Дима Шуурхай.мн