fbpx Хохирогчоо намнадаг хүчирхийлэгчид нь бид
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 7 секунд

Хохирогчоо намнадаг хүчирхийлэгчид нь бид

Өвлийн хүйтэн жавраас илүү хүний мөсөд хайруулж, жинддэг цаг иржээ. Хүний олон хүнээ барьж “идсэн” олон түүхийг сонсоод цөвүүн цагийн гэрч болж буйдаа харамсав. Нэгэн сумын хэсгийн байцаагчаар ирээд удаагүй шинэхэн цагдаа ангийнхаа охиныг хүчирхийлсэн залуугийн аавыг дууджээ. Хүүг нь муу хэрэгт холбогдсоныг халган байж хэлэхэд аав нь “Энэ чинь хонины бэлчээрт байнга л болдог хэрэг. Ямар сүртэй юм бэ” гэж үл тоомсорлосон байдаг. Хүчирхийлэл нийгмийн аль ч цаг үед байсан нь үнэн. Гэхдээ байх ёстой, хэн нэгэн үүний золиос болох нь энгийн үзэгдэл гэсэн үг биш. Харин ч хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэмд бидний хувьд хамгийн том дайсан бол хүчирхийлэл.

Гэтэл ардчилалд хөл тавьсан 20 гаруй жилд эмэгтэйчүүдийг бусдын хүчинд автахыг байдаг л зүйл мэт хардаг бидний гажиг сэтгэлгээ улам л хорон болсоор байна. Огт танихгүй атлаа сошиал сувгаар дайрч давшилна, харин таньдаг нэгэн нь хохирогчийн талд орвол өөрөө буруутан болчих юм шиг санаж зайгаа авна. Хуулийнхан хүртэл хэргийг мэдээлэхдээ хохирогчийн талаар тэр сумын, тийм мэргэжилтэй, тэдэн настай гээд овог, нэрээс бусад бараг бүх хувийн мэдээлэлд нь эрээ цээргүй халддаг бол хэвлэлийнхэн үүнийг аманд орсон шар тос мэт шүүрэн авч, улам дэвэргэдэг. Гэтэл хөдөө орон нутагт хүн ам цөөн, нэгийгээ үе удмаар нь мэддэг тул хохирогч хэн бэ гэдгийг таахад тун амархан.

Монголд 10 хүчирхийлэгчийн нэгийг нь л мэдээлдэг

Хамгийн харамсалтай нь тухайн хүнийг гэмт хэрэгт өртсөн гэдгийг мэдмэгцээ өөрийн муугаас, арчаагүйгээс, санамсар болгоомжгүйгээсээ болж эмгэнэлтэй явдлын золиос боллоо гэцгээдэг. Мөнгөө хулгайд алдсан хүнийг “Чи яагаад оройн цагаар ганцаараа явсан юм бэ” гэж хэн ч буруутгадаггүй. Тэгсэн атлаа хүчирхийлэлд өртсөн хөөрхий нэгнийг “Задгай хувцасласан, эрчүүдтэй нэр холбогддог, шөнө дөлөөр ганцаараа явсан” гэх зэргээр чичилж эхэлнэ. Харин дараа дараагийнх нь үүнээс ч дор үгээр давшилж гарна. Байцаагч нь хүртэл “Чи өөрөөсөө л болсон юм биш үү” гээд сэтгэл зүйн дайралт хийгээд сууж байдгийг цөөнгүй хохирогчоос сонсож байлаа.

Энэ мэт нийгмийн давхар дарамтаас айсан хохирогчид нүдний булай, түмний шившиг болж байхаас чимээгүй явсан нь дээр гээд зарим хэргийг хав дардаг гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна. Ийнхүү өөрийнх нь нууц байх ёстой мэдээлэл ил болсноос хохирогч амиа хорлохоос өөр сонголт үлддэггүй аж. Монголд хүчирхийллийн 10 хохирогчийн ес нь бусдад хэлдэггүй, мэдээлдэггүй гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, 10 хохирогчийн ес нь нийгмийн давхар дарамтаас дасан зохицож амьдарсаар байна. Зориг гарган хуулийн байгууллагад хандсан зарим нь бусдын дарамт, гадуурхлаас айсандаа гомдлоо буцаадаг бол, зарим нь худал мэдүүлдэг аж.

Гэтэл үүний цаана ахин гэмт хэрэг үйлдэхээс буцахгүй болсон хэрэгтэн даварч, амтшиж байдаг нь ойлгомжтой. Манай улсад өнгөрсөн хоёр жилд 13 хүртэлх насны 213 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болсон байна. 2016 онд 91 хүүхэд, өнгөрсөн онд 122 хүүхэд холбогдсон гэдэг нь анзаарахгүй орхиж боломгүй тоо. Дээрх тохиолдлуудын 26.3 хувь нь давтан үйлдэгдсэн бөгөөд үүний 30.4 хувь нь 3-7 жилийн турш давтагдсан гэх статистик байна. Энэ бүхэн нөгөө л бидний хохирогчийг буруутгадаг муйхар үзлээс улбаатай гай. Хэрэв бид хохирсон хүнийг өмгөөлдөг, цэвдэг сэтгэлээр гадуурхдаггүй байсан бол тэд зовлонгоо бяцхан нуруундаа үүрч олон жилийг үдэхгүй байсан.

Хүчирхийлэлд өртсөн түүхээ ярьсан Г.Номуундарь охиныг, түүний гэр бүлийнхнийг энэ нийгэм шүүхийн тогтоолгүйгээр хэрхэн яллаж буйг бид нүдээрээ харж байна. Худалч, сэтгэцийн өвчтэй, баян айлын эрх охин гээд түүнийг гишгэх газаргүй болтол муулж, чичилсэн яриа сэтгэгдэл хаа сайгүй хөвөрнө. Үүнийг овжиноор ашигласан хэдэн залуу хэргээс мултрахаар танил талаараа хөөцөлдөж, эцэст нь шүүх, цагдаад ч нөлөөлөхөөр улайрч буй нь мэдээж. Уг хэрэг яаж ч шийдэгдсэн байсан хэдэн жилийн дараа олон нийт хэрэгтний талаар мартаж, харин хохирогчийн талаарх бараан дурсамж үлдсэн байх нь гарцаагүй. Энэ бол хуучин сэтгэлгээндээ баглагдсан монголчуудын муухай араншин.

Гаднын орнуудад ийм байдалд орсон хүнийг харанхуй дурсамжийг нь сэдрээхгүйн тулд бүхий л талаар дэмжиж, хамгаалдаг. Бэр, хань ижлээ болгож байгаа хүмүүс хүртэл бараан дурсамжийг нь мартуулж амьдрах ёстой гэсэн итгэл үнэмшлээр хохирогчийг хүлээж авдаг. Сэтгэл санааг нь дээрдүүлэх, амьдралд итгэх итгэлийг нь сэргээхийн тулд мэргэжлийн сэтгэл зүйчид тусалж, мэдээллийг нь чандлан нууцалдаг. Харин манайд эсрэгээрээ. Хохирогчдод нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэггүй хэрнээ дээрээс нь нэмж нийгмээрээ дарамталдаг жишиг бүр ужгирлаа.

Бид хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм гэж ярих дуртай ч хувиа бодсон, бусдын мууд дуртай, хүйтэн сэтгэлтнүүд болж байна. Ардчилсан нийгмийн хэмжээ, хязгаарыг үл ойшоож, анархизмдаа живж байх шиг. Бие сэтгэлээр хохирсон хүнийг халуун дулаан сэтгэл л эдгээдэг. Харин манай нийгэмд ийм сэтгэхүй алга. Хэн ч гэмт хэргийн золиос болж болзошгүй. Бусдыг харгисаар буруутгаж, дайрч давшилдаг хүмүүс нэг цагт тань руу, таны ойр дотныхон руу хорон үгээ чиглүүлж ч мэдэх. Тиймээс насандаа мартамгүй бие, сэтгэлийн шархтай хохирогчийг бүү “намна”, сохроор бүү ялла.

Б. Баярмаа

Засгийн газрын мэдээ

“Пёнчан-2018”-д Монголын гурван цаначин өрсөлдөхөөр болов
“Пёнчан-2018”-д Монголын гурван цаначин өрсөлдөхөөр болов
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​