Идэр ёсын хүйтэн жавар эхэлж , дөрвөн ес хэдийнээ эхэлжээ .Сөгдөөх, унагаах гэсэн хэтэрхий олон чулуунууд замд нь байгаач бүгдийг нь даваад гарна хэмээн зүтгэж яваа Эх орноосоо Лондон хүртэл тэмээн жингээр аялал хийж буй Н.Байгальмаа нь Монгол улсын нийслэл,Төв талбайгаас гарснаас хойш 2 сар гаруй гадаа амьдарч тэмээ маллаж ,аялсаар эхний 1070 км туулаад байгаа юм. Монголоос Лондон хүртэл тэмээн жингээр явах галзуу, гайхалтай гэмээр аяллыг санаачилж, Сонсоход л бүтэшгүй мэт санагдаж байгаа хэдий ч тэр аль хэдийнээ зорилогтоо хүрхийн төлөө олон зүйлсээ золиослон аяллаа эхлэн явж байгаа Н.Байгалмаа 01 сарын 21 ны өдөр Говь-алтай аймгийн Дэлгэр суманд хүржээ. Тэрээр аялалыг эхлэхдээ олон хамтрагч нартай эхэлсэн хэдий ч замд тулгарах бэрхшээл шалтгаануудын улмаас хамтрагч нар нь буцсан байна. Түүний сүүлчийн хамтрагч дэлхийгээр аялагч, өдгөө сүүлийн 11 жил явган аяллаар аялаж буй Их Британийн иргэн Karl Bushby ч мөн адил Баян-Хонгор аймгаас аялалаа өндөрлөсөн байна. Одоогоор тэдний аялалын багт түүний төрсөн дүү болон цагдаагын албан хаагч нийлээд гурвуулаа явж байгаа юм байна.
/Аялалын баг Төрсөн дүү болог Цагдаагын албан хаагч/
Аялал жуулчлалын салбарт ажилдаг тэрээр Монгол орноо дэлхийд сурталчилах асар том зорилгыг өвөртлөн идэр есын хүйтнийг үл ажран аялалаа амжилттайгаар үргэлжлүүлэн явж байна. Маршрутын хувьд хуучны торгоны замын маршрутаар явах юм байна. Энэ нь Азиас Европ хүртэлх зам бөгөөд Нийтийн тооллын өмнөх 115 оноос ХIII зуун хүртэл хамгийн чухал арилжааг хийдэг зам байжээ. Италийн аялагч Марко Поло ч энэхүү замаар худалдаа наймаа хийдэг байсан түүхтэй. Тэмээтэй аялагч бүсгүй эрс тэрс ширүүн уур амьсгалтай эх орноо ийнхүү хөндлөн гулд туулж Хятадын хилээр гараад цаашаа Англи хүртлээ Казахстан, Узбекистан, Туркменистан, Иран, Турк зэрэг арван таван орныг дайран өнгөрөх төлөвлөгөөтэй ажээ. Түүний аялал гурван жил үргэлжилнэ гэж тооцжээ. Тэрээр хэлэхдээ Монголын хил дээр очоод Хятдын талын шаардлагын дагуу 1 ээс 2 сар тэмээнүүд нь карентинд орох байх энэ нь тэмээнүүдийг тусгаарлаж, хоол хүнсийг нарийн шинжилгээнд оруулж аюулгүй байдлыг хангах зорилогтой аж. Лондон хүрээд эдгээр 10 тэмээг х оронд нь зөөвөрлөж авчирна.
Түүний хэлж буйгаар энэ аялалын дараа Дэлхийг туулсан энэ тэмээдийг зөвхөн харах гэж гадны зочид их ирэх болно хэмээжээ. Зарим нэг хүмүүс тэмээ тамлаад гэж шүүмжилж байсан бол түүний замд таарсан иргэд малыг хэзээнээс л маллаж эдлэж байж тэр бүрэн утгаараа мал болдог эдгээр залуу тэмээнүүд гурван жилийн дараа эх орондоо ирэхдээ эдэлгээ үзчихсэн сайхан нас гүйцсэн байх болно хэмээсэн байна. Ямартай ч хэн хүнээс гарамгүй тэвчээр хатуужил, зориг хөлс хүчээ гарган яваа баатарлаг бүсгүйдээ уншигчдынхаа зүгээс амжилт хүсье. Зорисон зорилог тань заавал бүтэх болтугай.
Эх сурвалж Л.Дима Шуурхай.мн