Дэлхийн хамгийн муу замтай хотоор Улаанбаатар хотыг нэрлэжээ


БИ БИ СИ агентлаг дэлхийн хамгийн муу замтай хотоор Улаанбаатар хотыг нэрлэжээ

 Би БИ СИ  агентлаг Монгол улсын тухай олон улсын  мэдээллийн хэрэгслээрээ нийтэлжээ. Тодруулбал хамгийн муу замтай, бөглрөлтөй арван хотын ес  нь 10-аас дээш хүн амтай, үлдсэн ганц хот болох Улаанбаатар хот ердөө нэг сая хүн амтай гэж бичжээ. Ийм цөөхөн  хүн амтай хотод ингэж их бөглрөл үүсэж байгаа нь улсын удирдлагаар ажиллаж байсан хүмүүсийн буруу юм. Хэн ийм байдалд оруулсан бэ гэдгийг бүгд мэддэг мөртлөө ямар ч хариуцлага тооцдоггүй нь хачирхалтай гэжээ.   

                                        

 

Дэлхий дээр хагас саяаас дээш хүн амтай 1000 гариу хот байдаг боловч замын түгжирлээрээ дөрөвдүгээр байранд орсон өөр хот хаа ч байхгүй юм. Ганц замын асуудлаар ч биш агаарын бохирдлоороо мөн адил дэлхийд эхний байранд жагсаж яваа. Утаа нь гамшгийн хэмжээнд хүрчээд байхад төр засаг нь доривтой хийсэн зүйл ч байхгүй, иргэд нь нийслэл хотоосоо нүүх биш улам шилжин ирсээр байгаа шалтгаан нь ийм том газар нутагтай орны хөдөө орон нутагт ямар ч хөгжил байхгүй байгааш илтгэж байгаа хэрэг юм. Ийм байдалд оруулсан хамгийн том шалтгаан нь улс төрчдийг хариуцлагагүй шийдвэр, тэдний хязгааргүй шунал, намчирхал, албан тушаалын наймаа юм.