fbpx ХОЙД СОЛОНГОСООС ИРСЭН НЭГ БИЧИГ БА ГУРВАН ӨӨР ТАЙЛБАР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 37 секунд

ХОЙД СОЛОНГОСООС ИРСЭН НЭГ БИЧИГ БА ГУРВАН ӨӨР ТАЙЛБАР

Хойд Солонгосоос ирсэн НЭГ бичиг ба ГУРВАН өөр тайлбар

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц “дуугарснаас” болж Монголын улс төрд жигтэй үйл явдлууд өрнөж байна. Олон жил хүлээсэн С.Зоригийн хэргийн захилагчийг илрүүлэхэд Ц.Нямдорж сайд саад болсоор ирсэн. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс нэгнээ сүрдүүлсэн, хэмжээлшгүй их мөнгө зувчуулсан, хүний аминд хүрсэн зэрэг ноцтой мэдээлэл хөвөрсөн ч нөгөөх нь үгүйсгээд өнгөрдөг. Мөн хил дамнасан хуулийн байгууллагын бичиг цаас нь зурагтаар гарч байх жишээтэй. Энэ бүхний эцэст  тагнуулын дарга асан эсвэл УИХ-ын гишүүдийн хэн нь үнэн хэлж байгааг мэдэх хүнгүй боллоо.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо УИХ-ын гишүүн Л.Болдоос 300 мянган ам.доллар нэхсэн Хойд Солонгосын Элчин сайдын яамны албан бичгийг цүнхлээд ирэв. Бичгийг Б.Хурц өнгөрсөн зургадугаар сард АТГ-т хүлээлгэж өгснөө ярьсан. Тэгэхээр тэр бичиг телевизийн нэвтрүүлгийн үеэр  ямар ч байсан АТГ-ын байшин дотор байх ёстой аж. Эсвэл Б.Хурц АТГ-ынхнаас гуйгаад ирсэн байж болох. Тэглээ гэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Солонгосоос бичиг ирсэн үгүйг мэдээгүй байж таарахгүй. Тэрээр хуулийн байгууллагынхныг яаж ч нэгжиж, шалгаагаад Солонгосоос ирсэн бичгийн талаар мэдсэн, дуулсан хүн олоогүй гэдгээ хэлээд байсан. Харин “хэргийн эзэн” гэх Л.Болд гишүүн бичиг цаас байтугай Хойд Солонгостой арилжаа наймаа хийгээгүй гэсэн мөртлөө залилан хийсэн хүмүүс шийтгэлээ хүртсэн зэрэг хоёр үзүүртэй юм ярьж байгаа юм.

Эндээс харахад ганцхан хуудас бичгийн талаар Тагнуулын байгууллагын дарга байсан хүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн гурвуулаа өөр тайлбар хэлж байгааг юу гэж ойлгох вэ. Мөн хууль журмаараа бол АТГ-т шилжүүлсэн бичиг хэдэн сарын дараа хэн нэгэн хамааралгүй хүний халаасанд явж байгаа нь зүйд нийцэх үү. Эсвэл Тагнуулын байгууллагын дарга Б.Хурц Хойд Солонгосын Элчин сайдын яамны бичгийг албан журмынх нь дагуу явуулахгүйгээр хэн нэгнийг шантаажлах хэрэгсэл болгон ашиг­ласан болж таарч байна уу. “Томчууд”-ын хэн нь хууль зөрчиж худал ярьж олон нийтийг төөрөг­дүүлж, улс орны нэр хүндийг шороотой хутгаж явааг ялгаж салгах вэ. Ядаж АТГ нь Б.Хурцаас бичиг хүлээж авсан, өгсөн, зээлдүүлсэн тэмдэглэлээ гаргаад ирвэл… Ингээд нэг бичгийн талаарх гурван өөр тайлбарыг хүргэе.
 
Б.Хурц: СОЛОНГОСЫН ТӨВ ПРОКУРОРООС ӨНГӨРСӨН ЗУРГАДУГААР САРД БИЧИГ ИРСЭН

/Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц “Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр хэлсэн үг/

-Би баримттай, түүхтэй  ярина. Өнөөдөр гэнэт үүссэн асуудал биш. Онгоцын сэлбэг, зэвсгийн наймаатай холбоотой асуудал 2013 онд үүссэн. Намайг АТГ ажиллаж байхад Хойд Солонгосын 3-4 хүн ирж уулзаад Л.Болдоос 300 мянган ам.доллар авч өг гэсэн. Дашдэлэг генерал ч хэлсэн. Тэгээд прокурорын шатанд шийдэгдээгүй замхарсан. 2017 оны зургадугаар сард Хойд Солонгосын төв прокуророос бичиг ирсэн. Элчин сайдын яамны хүн надад “Л.Болдоос мөнгө авахад туслаач” гэж хэлээд бичиг өгсөн. Энэ бичгийг ТЕГ-т ямар нэг бүртгэлгүйгээр  АТГ-т өнгөрсөн зургадугаар сард өгсөн. Солонгосын төв прокурорын газраас ирсэн бичигт “Монгол Улсын АТГ-т БНАСАУ-ын төв прокурорын газар … 2010-2015 оны өр авлагатай холбогдуулан холбоотой асуудлаар дараах мэдээллийг хүргүүлж байна. Манай холбогдох компани болон танай улсын сэлбэгийн компаниас онгоцны сэлбэгийн арилжаа хийх явцад үүссэн 1.5 сая ам.долларын авлагатай холбоотой асуудлыг шийдэх явцад Батлан хамгаалахын сайд байсан Л.Болд 300 мянган ам.доллар залилсан гэх материал байгааг мэдэгдэж байна” гэсэн байгаа.
 
Ц.Нямдорж: ХУУЛЬ ХЯНАЛТЫНХНААС СОЛОНГОСООС ИРСЭН БИЧГИЙГ МЭДЭЖ БАЙГАА ХҮН АЛГА

/Хууль зүй, дотоод хэргийн сайд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр/

-ТЕГ-ын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой ноцтой мэдээлэл хийх үеэр миний нэрийг дурджээ. Тэр УИХ-ын гишүүн Л.Болдыг Батлан хамгаалах яамны сайд байхдаа Хойд Солонгост зэвсэг зарахыг завдаж, 300 мянган ам.доллар авсан. Түүнийг Хойд Солонгосоос нэхэмжилсэн тухай яриад үүнийг нь Ц.Нямдорж сайд мэднэ гэж хэлсэн. Би яамныхаа мэргэжилтнүүд болж цагдаа, прокурор, тагнуул гээд хууль хяналтынхнаас бичгийн талаар асууж, хайлгалаа. Мэдэж байгаа хүн алга. Бас ийм бичиг ч алга. Миний хувьд Хойд Солонгосоос ийм бичиг ирсэн тухай нэг хоногийн өмнө Б.Хурцаас сонслоо.

УИХ-ын гишүүдийн нэр хүндэд сүүлийн үед маш их халдаж байна. УИХ-ын дарга таныг гишүүдийнхээ нэр хүндийг хамгаалах талаар яаралтай арга хэмжээ авна уу гэж хүсч байна. Би Б.Хурцын хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор цагдаа, прокурорт хандсан. Тусгай хүчний дарга нь УИХ-ын чуулган дээр орж ирээд гурван сая хүний өмнө эмнэлэгт жүжиг тавьж байна.
 
Л.Болд: ЗАЛИЛАН ХИЙСЭН ХҮМҮҮС ШИЙТГЭЛЭЭ ХҮЛЭЭСЭН

/УИХ-ын гишүүн, сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр/

-Б.Хурц гэдэг хүнийг дараагийн өндөр албан тушаалдаа томилогдож байхад нь “Таны үед гарч байсан, эхэлж байсан асуудал байна. Үүнийгээ анхаарна шүү” гэж хэлэх үүрэгтэй. Тэгээд тодорхой зүйл ярихаар урдаас “Энэ хүний үед ийм юм болсон” гээд харлуулаад, элдвээр гүтгээд явдаг. Хэрэв би Хойд Солонгост зэвсгийн наймаа хийсэн бол энд сууж байх ёстой юу. Болчимгүй мэдэгдэл хийж байгаагаараа үнэхээр учир дутагдалтай гэдгээ харууллаа.

Хойд Солонгостой холбоотой ямар нэгэн наймааг Батлан хамгаалах яам хийгээгүй. Тухайн үед сайдын ажлаа авахад Монгол болон Оросын компани Батлан хамгаалах яаманд асуудлаа тавьчихсан байсан. “Энэ зүгээр хаягдаад хог болох гэж байгаа. Ямар ч хууль, гэрээ хэлэлцээр зөрчихгүй ОХУ-ын компани буцааж авъя гэж байгаа юм” гэсэн. Хэрэв Оросын талын Батлан хамгаалах яам нь зөвшөөрөх юм бол хэрэгжүүлье гээд 300 мянга орчим ам.долларын гэрээ хийсэн. Тэгээд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас нь зөвшөөрөл ирээгүй. Харин “Энэ чинь манай улсаар дамжаад өөр улсад борлогдох юм байна” гэсэн зүйл ирсэн. Тэр үед нь би “Ийм асуудал байж болохгүй. Монгол Улс олон улсын гэрээ хэлэлцээрээ ягштал мөрдөнө” гээд наймааг зогсоогоод мөнгө төгрөг буцааж өгөх ажлыг үүрэг өгч хэрэгжүүлсэн. Бидэнд цаанаа Хойд Солонгос байгаа гэж хэлээгүй. Бүх гэрээ хэлэлцээр Монголын компани, Оросын компанид зарна гэдэг байдлаар байсан. Энэ залиланг хийж чадна, болно гэсэн иргэд шүүхийн байгууллага дээр очоод хуулийн дагуу ял шийтгэлээ хүлээгээд өнгөрсөн.

Хойд Солонгосоос ирсэн гэх нэг бичгийн талаарх гурван өөр тайлбар ийм байна. Бичиг тойрсон улс төр цаашаа яаж үргэлжлэх бол…

 Зууны мэдээ
С.Уянга

ХОЙД СОЛОНГОС БИДЭНД ХЭР ХАМААРАЛТАЙ ВЭ
ХОЙД СОЛОНГОС БИДЭНД ХЭР ХАМААРАЛТАЙ ВЭ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​