fbpx “Вest”-ынхэн ямар ард түмэнд үйлчилдгээ бодолцох хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 4 секунд

“Вest”-ынхэн ямар ард түмэнд үйлчилдгээ бодолцох хэрэгтэй

            Бүх зүйлээ гаднаас хуулах, тэднийг дуурайх дуртай монголчуудын бүхий л зүйл харийн хуулбар болж дуусч байна. Хамгийн наад зах нь гэхэд хуучирч муудсан, хадгалах хугацаа нь дууссан, эмтэрч сэвтсэн эд бараагаа зарахдаа хүртэл харийнхныг дуурайна гээч. Учрыг ухвал, АНУ-д жил бүр Талархалын баярыг тохиолдуулан арваннэгдүгээр сараас Зул сарын баяр хүртэл “Хар баасан гариг”-ийн хямдрал гээч зүйл болдог аж. Энэхүү хямдралын зуд манай улсад жинхэнэ утгаараа нүүрлэж байна.

            Тэгвэл өнөөдөр ч гэсэн манай томоохон дэлгүүрүүд энэхүү хямдралтай худалдаат аяныг эхлүүлээд буй. Мөнхүү манай үйлдвэрлэгчдийн нэг “BEST” буйдан энэхүү аянаас яаж хоцрох билээ. Аанай л “Хар баасан гариг”-ийн хямдралтай худалдааг эхлүүлжээ. Хуучирч муудсан, гэмтэж сэвтсэн бараагаа үнэ хямдруулан зарах эсэх нь тухайн үйлдвэрлэгчийн эрхийн асуудал учраас энэ тухайд огт хөндөх гэсэнгүй. Гагцхүү тавилга үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч энэхүү байгууллага нь чухам ямар учиртай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ямар ёс заншилтай ард түмэнд борлуулдгаа бодох ёстой байжээ. Энэ айлаар ихэнхдээ шинээр гал голомтоо үүсгэж байгаа залуу хосууд үйлчлүүлдэг гэсэн албан бус статистик баримт бий. Нөгөө талаар шинэ байранд орж байгаа өрх айл гээд ямар нэгэн шалтгаанаар бүхий л зүйлээ шинэ байлгахыг хүсэмжилсэн хүмүүс үйлчлүүлдэг учиртай. Тэр тусмаа эмтэрч сэвтсэн эд зүйлс авахыг ихэд цээрлэдэг түмэн гэвэл монголчууд бид мөн. Шинээр гал голомтоо бадрааж буй айл өрх бүү хэл шинэ эд зүйл худалдаж авахдаа ч өнгө, хээ хуарыг хардаг ард түмэн эмтэрч сэвтсэн үйл худалдаж авна гэж ёсонд хазгай түмэн. Нөгөө талаар монголчууд бидний хувьд баасан гариг ёстой л хар өдөр хэмээн түүхнээ тэмдэглэн үлдээсэн нь бий. Тухайлбал,, Улстөрийн товчооны гишүүн, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Төмөр-Очир, ардчиллын алтан хараацай С.Зориг нар он цагийн зөрөөтэй хоёулаа баасан гаригт бусдын гарт хорлогдсон билээ. Энэ мэт монголчууд бидэнд цээрлэх ёсон, сэжиг сүжиг гэж зүйл бий.

            Тэгэхээр Монгол Улсын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж буй манай тэргүүлэгч үйлдвэрлэгч болох “Best-ынхэн ч ямар ёс заншилтай ард түмэнд үйлчилдгээ бодолцох л ёстой асуудал. Бизнесийн алтан дүрэм гэж байдаг бол түүндээ харийнхныг дуурайх бус монгол уламжлалаа шигтгэсэн нэг заалт оруулахгүй бол ард түмэн аяндаа сэжиг сүжгийн асуудал ярих байх шүү. Тэр тусмаа үндэсний уламжлалаа сэргээж буй энэ цагт заавал бодолцох ёстой зүйл мөн болов уу. 

          Яахав, “BEST” буйдангийнхан энэхүү хямдралынхаа талаар  “Бид орон нутгаас ирсэн. Бага зэрэг сэвтэй, дэлгүүрт зарагдаагүй удсан бүтээгдэхүүнээ хямдралтай худалдаж байгаа. Мөнхүү агуулахад гэмтэж сэвтсэн бараагаа үнэ хямдаруулан зарж байгаа” хэмээн тайлбарласан байна. Нэг үгээр худалдан авагчийн шаардлага хангаагүй бараануудаа “Хар баасан гараг” нэрийн дор худалдаалж байгаа нэг л бизнесийн төрөл учраас үүнд бол ач холбогдол өгөөгүй шүү гэдгийг дахин хэлмээр байна. . 

 

Х.Баатар

Шуурхай.мн 

АТГ-ыг Г.Баасан удирдаж болохгүй олон шалтгаан бий
АТГ-ыг Г.Баасан удирдаж болохгүй олон шалтгаан бий
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​