2017/11/27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХХААХҮЯ-д ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга , Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг болон газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй албан уулзалт хийж, яамны үйл ажиллагаатай танилцлаа. 

2017/11/27
Элчин сайд Б.Дэлгэрмаагийн асуудлаар Ерөнхийлөгчид албан бичиг ...

Өнөөдөр “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ийн удирдах зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийлээ. Хилийн чанадад амьдарч буй Монголчуудын эрх ашгийг хамгаалах үүднээс улс орон бүрт байрлах ТББ-ууд нэгдэж энэхүү холбоог байгуулсан байна. Тус холбоо нь харь улсад амьдарч буй Монголчууддаа тусалж тэднийг очсон газартаа хөлөө олоход нь тусламж үзүүлдэг аж. Тэд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарласан нь байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах бус ОХУ-д үйл ажиллагаагаа явуулдаг “Мөнхтэнгэр” ТББ-т тулгараад байгаа асуудлын талаар ард иргэдэд мэдээлэл хүргэх үүднээс тус хурлыг зарласан байна.

2017/11/27
16 настнууд эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж, зан заншлаа ...

Монголын Залуучуудын Холбооноос санаачлан 15 дахь жилдээ Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолыг Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран "Бүгд Найрамдах Улс Тунхагласан” өдөр буюу 11-р сарын 26-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.

2017/11/27
Д.Амарбаясгалан: МАН эв эеийг хичээж ажиллана

МАН-ын 28 дугаар ээлжит их хурал 2017 оны 11 дүгээр сарын 20-23- нд “Итгэл-зүтгэл-хариуцлага” уриан дор болж өнгөрлөө. Их хуралд эх орныхоо өнцөг булан бүрээс 211  мянган гишүүдээ төлөөлж 1283 төлөөлөгч оролцлоо. Тэдний 696 нь буюу 53.2 хувь нь их хуралд анх удаагаа сонгогдсон  бол МАН-ын Төв хороонд Ерөнхий нарийн бичгийн дарга, Төв хорооны даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, философийн ухааны дэд доктор Гомбожавын Очирбат хамгийн олон буюу 11 дэх удаагаа сонгодон оролцлоо.  Мөн УИХ-ын дарга асан,

2017/11/27
П.Батхуяг: Дахиад хэлэхэд би Хойд Солонгос, надад Трампууд ч бий

Монголын орчин цагийн утга зохиолын ертөнцийн хамгийн баян уран бүтээлч хэн бэ гэвэл олон хүн эргэлзэлгүй түүнийг нэрлэх байх. Тархи, зүрхээ зориулан бичиж туурвисан галтай цогтой богино өгүүллэгүүд, илүү дутуу чамирхалгүй яруу найраг, тэсгэлгүй өччихдөг шүүмжүүд, тайзны урлагийнхны дунд сүүлийн жилүүдэд жин дарж буй моно жүжгүүд нь түүний дотоод ертөнцийн баялгийг уншигч, шимтэгчдэд илчилдэг бол амьдралын чиг мөр, үзэл санааных нь энгийнээс энгийн мөртлөө хувиршгүй мөн чанарууд нь түүнийг олны дунд цаг үргэлжид “уядаг” биз ээ. Хамгийн чухал нь тэр бусдын зүрх,

2017/11/27
Хүчирхийллийн эсрэг ХАЙРЛА, ХАМГААЛ үндэсний аян эхэллээ

Цагдаагийн ерөнхий газраас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамтран “Хайрла Хамгаал”   үндэсний аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд Хүүхэд гэр бүлийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэн, таслан зогсоох зорилгоор урлаг, соёлын нэр хүндтэй хүмүүсийг оролцуулан цуврал сурталчилгааг бэлтгэн хүргэх болно. Ингээд та бүхэндээ “Хайрла Хамгаал” аяны анхны сурталчилгааг сонирхуулъя.

2017/11/27
"Соёл, урлагийн салбарын тогтвортой хөгжил удирдахуйн шинэлэг ...

“Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг энэ сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна. Чуулганыг угтаж БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, СУИС хамтран төлөөлөгчдөд зориулж 2017 оны арваннэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд “Соёл, урлагийн салбарын тогтвортой хөгжил удирдахуйн шинэлэг хандлага” багц сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын нээлт өнгөрөгч ням гарагт буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр 09.00 цагт СУИС-ийн “Оюутан театр”-т боллоо.

2017/11/27
Р.Эмүжин: Юун Х.Баттулга, цаана чинь банкны засаглалын булчин ...

Ардчилсан парламент цаашаа болсон. Ерөнхийлөгчийн засаглал ч будаа. Цаана чинь БАНКНЫ ЗАСАГЛАЛ бүрэн утгаараа ноёрхож, нийгмээрээ банк хэмээх хэдэн бирдийн шунал хүслийн торонд тарчилж суух болов. Ядаж байхад нөгөө хүсэл шунал нь бухан бярууных шиг ханахаа мэдэхгүй, цадахаа ойлгохгүй. Банкны засаглалын хажууд Монголын парламент зүгээр л хуруу хүүхэлдэй, акул компаниуд жараахайн чинээ, аж ахуйн нэгжүүд өтний дайтай, иргэд бол идүүрийн сав. Дөрөв дэх засаглалынхан гэж томроод байдаг хэвлэл мэдээллийнхэн

2017/11/27
Аварга Ч.Санжаадамба Дархан аварга Б.Бат-Эрдэнийн амжилтыг ...

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсаны түүхт 93 жилийн ойд зориулсан уламжлалт барилдаанд аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, гарьд Н.Ганбаатар, Ө.Бат-Орших, заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд нарын 2 аварга, 4 арслан, 2 гарьд, 3 заан цолтон магнайлсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон юм. 

2017/11/27
Ерөнхийлөгч Х.Баттулгын эрүүл мэндийн зөвлөхтэй танилц!

Хүний их эмч, Анагаах Ухааны Доктор Ж. Амарсанаа нь эрүүл мэнд хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилогджээ.  Ж.Амарсанааг Шинэчлэлийн Засгийн Газарт эрүүл мэндийн дэд сайд байхдаа элэгний С вирусын эмийг нэвтрүүлсэн, эрүүл хүнсний асуудалд анхаарлаа хандуулдаг, ялангуяа транс тосны эсрэг дайн зарласан гэдгээр нь иргэд сайн мэддэг боловч үнэндээ тэрбээр салбартаа тэргүүлэх хэмжээний эрдэмтэн аж. 

2017/11/27
МАН-ын бага хуралд шинээр сонгогдсон 369 гишүүний нэрсийг ...

МАН-ын 28-р Их хурлаар намын дүрэмдээ 50 гаруй өөрчлөлт оруулсан. Үүний нэг нь Их хурлын завсарлагаар хуралдаж, шийдвэр гаргаж байх ёстой Бага хурлын гишүүдийн тоог нэмж, 369 болгосон. Өмнө нь 330 гишүүнтэй байсан юм. МАН саяны Их хурлаараа бүх түвшний удирдлагын тоогоо нэмсэн. Удирдах зөвлөлийн гишүүдээ 24 байсныг 29 болгосон.

2017/11/27
Улсын харцага Оргихын Хангай сырым бөхөөр мөнгөн медаль хүртжээ

Улсын заан М.Өсөхбаяр, Н.Жаргалбаяр, харцага О.Хангай, Х.Гантулга тэргүүтэй бөхчүүд БНСУ-д Солонгосын үндэсний бөх Сырым барилдааны олон улсын тэмцээнд оролцож байна. Өвдөглөсөн байдлаас хав дарвөлжин барьц аваад босоод барилддаг энэхүү барилдаанд Улсын харцага Оргихын Хангай мөнгөн медаль хүртэж шагналын тавцанд гарчээ.

2017/11/27
Ардын төлөөлөлгүй МАН-ын хувь заяа  

   Саяхан болж өнгөрсөн МАН-ын 28 дугаар Их хуралд нэг ч малчин, нэг ч барилгачин, нэг ч тариаланч оролцсонгүй нь та бүхэнд нэгийг хэлж хоёрыг бодогдуулах нь лавтай. Зөвхөн хэн нэгний төлөө санал өгч илүү харж билүү долоох гэсэн том дарга нарын жижиг бүлэглэлүүд учрыг нь ололгүй оролцоод буцлаа. Ардын гэх тодотголтой энэ намын Их хуралд ард түмэн бус дарга нарын төлөөлөл оролцоод явсан гэхэд болно.

2017/11/27
Ж.Батзандан яагаад хариуцлага хүлээгээгүй вэ?

Сүхбаатарын талбайгаас Төрийн ордонд заларсан эрхэм бол Ж.Батзандан. Түүнийг Монголын түүхэнд хар өдөр хэмээн тэмдэглэгдсэн долдугаар сарын 1-ний үйл явдлыг зохион байгуулагчдын нэг гэх нь бий. Тухайн өдөр  залуусыг жагсаалд уриалан дуудаж буй бичлэг, гэрэл зураг олон байдаг. Энэ хэргийн балгаар таван хүний амь эрсэдсэн. Гэвч гол зохион байгуулагч байхаар эрхэм өнөөдөр төрийн эрх бүхий бай­гууллагад хууль батлалцаад сууж байна. Тухайн үед одоогийн УИХ-ын гишүүн  Ж.Батзандан

2017/11/27
НИТХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа нь хэнийг ...

“Ирц нь хүрэхгүйгээс болж хуралдаж чадахгүй байгаа” гэх Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаа харин ч эсрэгээрээ хэвийн үргэлжилж байна. С.Амарсайхан хурлын даргаар томилогдсноос хойш өдийг хүртэл буюу сар гаруйн хугацаанд  Тэргүүлэгчдийн ээлжит хурлыг 100 хувийн ирцтэйгээр гурван удаа, НИТХ-ын ээлжит бус хурлыг  91.1 хувийн ирцтэйгээр нэг удаа, НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдааныг 66.6 хувийн ирцтэйгээр нэг удаа хуралдуулжээ.

2017/11/27
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИ ГАДНЫ КОМПАНИД АЖИЛЛАХ ХУУЛЬ ЭРХ ...

Монгол Улсыг уул уурхайн салбар л авч явж байгаа нь үнэн. Нийт экспорт, импортын 80 гаруй хувь, ДНБ-ий дийлэнхийг бид уул уурхайн түүхий эдээ борлуулж, үүнд хөрөнгө татах замаар бүрдүүлдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд олон улсад түүхий эдийн ханш унаж, манай дотоодын улстөрийн тогтворгүй байдалтай холбоотойгоор маш олон компани татан буугдаж, хаалгаа барьсан.

2017/11/27
ОФФШОР ба ХАРИУЦЛАГА

Манай улс оффшортой тэмцээд бүхэл бүтэн дөрвөн жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд Оффшорын тухай хууль хүртэл баталлаа. Гэсэн ч оффшор данстаны тоо нэмэгдэж, хүрээгээ тэлсээр байна. Оффшор буюу “эргээс гадна” гэсэн утгатай энэ үг эхэндээ гэмт хэрэг мэтээр ойлгогдож байсан бол одоо байдаг л зүйл болтлоо мөлийлөө. Анх 2013 онд УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын оффшор данс олон улсад задарч дуулиан болж байв. Сөрөг хүчний шахалтаар түүнийг УИХ-ын дэд даргын суудлаас унагаж байсан.

2017/11/27
Д.Бямбасүрэн: Оюуны бүтээх чадварыг үнэлж сураагүй цагт хөгжлийн ...

Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавъяат эдийн засагч Дашийн Бямбасүрэнтэй сүүлийн үеийн улс төр, эдийн засгийн байдал, Монгол хүний хөгжил, боловсрол, улс орны ирээдүйг хэрхэн харж байгаа талаар ярилцсан юм. Тэрбээр Монгол орон социализмаас зах зээлийн эдийн засагт шилжих хамгийн эгзэгтэй хүнд нөхцөлд олон намын "Эвслийн засгийн газар"-г эмхлэн толгойлж явсан билээ. Мөн Монголын гадаад харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан эрхэм хүндтэй хүн юм. Тэрбээр “Мөхөж байгаа үндэстэн гэдгийн нэг гол шинж нь өөрөө өөрөөсөө зугтах бөгөөд бид Монголоо үгүйсгэх, Монголоос зугтах зам руу явж байна. Чадалтай, боломжтой нэг нь гадагшаа явах талаар л ярьж байна. Энэ чинь мөхөл” хэмээн өгүүлэх Төрийн хар хүний ухаарал хайрласан, эмзэглэсэн ярилцлагыг таалан болгооно уу.

2017/11/27
Хакухо бөхчүүдийн зодооны талаар “үнэнийг хэлнэ” гэлээ

Өчигдөр буюу Ням гарагт арваннэгдүгээр сарын сүмо бөхийн башог тэргүүлсэн ёкозуна Хакухо сүүлийн үед дуулиан тариад байгаа бөхчүүдийн зодооны хэргийн талаар “үнэнийг хэлнэ” гэж мэдэгджээ. Кюшү башогийн сүүлийн өдөр 40 дэх түрүүгээ авсан Хакухо “Энэ удаагийн тэмцээн сэтгэлзүйн их дарамттай өнгөрлөө. Нийт бөхчүүдийг төлөөлж би бүх сүмогийн фэнүүдээс уучлал гуйж байна” гэж мэдэгдсэн байна.

2017/11/27
Монголчуудад мал тамлах эрхийг хэн олгосон юм бэ?

Хүйтний эрч чангарч айл болгон идэш уушаа базааж эхэлж байгаа энэ үед “Эмээлт” зах хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Тэнд баруун чиглэлийн аймгуудаас авчирсан малыг амьдаар нь эсвэл махалж наймаалцдагийг хүмүүс сайн мэднэ. Гэтэл энэ зах дээр мал тамлаж, яргалж, нядалж байгаа тухай бишгүй л мэдээлэл бий. Саяхан “Эмээлт” зах дээр ажлаар очихдоо ийм дүр зурагтай нүүр тулав. Шалаанзны тэвш пиг дүүрэн хонь ачсан малчин холын аймгаас зорин иржээ.

2017/11/27
Цаг агаарын мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

2017/11/26
Цаг агаарын урьдчилсан мэдээ

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсэг, Их нууруудын хотгороор 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

2017/11/26
Ерөнхийлөгч хүүхэд хүчирхийлсэн, амь насанд нь халдсан хэрэгт ...

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт' сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өчигдөр /2017.11.24/ зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн байна. Энэ үеэр тэрбээр бага насны хүүхдийг хүчирхийлж, тарчлааж алсан гэмт хэрэгт цаазын ялыг сэргээх саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж байгаагаа мэдэгдсэн байна.

2017/11/25
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ААС “САМСУНГ СИ ЭНД ТИ”-Д ТӨЛСӨН 39.2 САЯ ...

“Монголын төмөр зам”, “Мон-Атом” зэргээс санхүүгийн луйврын шинжтэй зөрчил илэрсэн учраас ямар нэгэн дүгнэлт үйлдэлгүй шууд хуулийн байгууллагад шилжүүлсэн аж- Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар маш ноцтой асуудлуудыг ил болголоо. Түүний хэлснээс сийрүүлбэл “Төсвийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуулийн дагуу жил бүр улсын хэмжээнд 6700 гаруй төсөв захирагчийн санхүүгийн тайланд аудит хийн, дүгнэлтийг нэгтгэн баталгаажуулж УИХ-д танилцуулдаг. Үүний дагуу 2016 оны санхүүгийн тайланд аудит хийхэд 31 төсвийн ерөнхийлөн захирагчаас 11 нь

2017/11/24
А.Баасандорж: Харумафүжи намайг үнсний сав, караокений удирдлага ...

Залуу сумоч Таканоива А.Баасандорж "Монголын сумо бөхийн холбоо" ТББ-ын Ерөнхийлөгч Кёкүшюзан Д.Батбаяртай болсон үйл явдлын талаар чин сэтгэлээсээ ярилцсаныг хүргэж байна. Япон Улсад одоо болж буй асуудлаар Таканоива Кёкүшюзан руу өөрөө залгаж ийнхүү ярьжээ. Таканоива А.Баасандорж ярихдаа, "Сайн байна уу? Д.Батбаяр ахаа, таныг Японд ирсэнийг би мэдэж байсан. Би юу болсоныг танд үнэнээ хэлье. Дүү нь ахдаа бүх үнэнийг хэлье. Мэдээгээр Ёкозүна Харумафүжи аварга залуу сумоч дүүдээ анхааруулга хийж

2017/11/24
“Вest”-ынхэн ямар ард түмэнд үйлчилдгээ бодолцох хэрэгтэй

    Бүх зүйлээ гаднаас хуулах, тэднийг дуурайх дуртай монголчуудын бүхий л зүйл харийн хуулбар болж дуусч байна. Хамгийн наад зах нь гэхэд хуучирч муудсан, хадгалах хугацаа нь дууссан, эмтэрч сэвтсэн эд бараагаа зарахдаа хүртэл харийнхныг дуурайна гээч. Учрыг ухвал, АНУ-д жил бүр Талархалын баярыг тохиолдуулан арваннэгдүгээр сараас Зул сарын баяр хүртэл “Хар баасан гариг”-ийн хямдрал гээч зүйл болдог аж. Энэхүү хямдралын зуд манай улсад жинхэнэ утгаараа нүүрлэж байна.

2017/11/24
АТГ-ыг Г.Баасан удирдаж болохгүй олон шалтгаан бий

-АТГ-ын дарга, хурандаа Х.Энхжаргал ажлаа сайн хийж буй, эсэхээсээ үл хамааран ажлаа өгөх нь тодорхой болж байгаа ажээ- Шинэ Засгийн газрын халаа сэлгээ үргэлжилсээр. Ялангуяа хууль хүчний байгууллагуудыг орвонгоор нь сольж байх шиг. ЦЕГ, ТЕГ-ын дарга нарыг сольж, зарим газар, хэлтсийнх нь удирдлагыг ч халж сэлгэж байгаа аж. Бусад газрын тухайд халаа сэлгээнд өртөх нь ч цаг хугацааны л асуудал болж байна.

2017/11/24
УИХ-ын гишүүн Д.Мурат бусдыг садар самуун явдалд уруу татсан гэв ...

2016 онд иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон УИХ-ын гишүүд дундаас хүчингийн хэрэгт нэр холбогдсон гэх тухай мэдээлэл өнгөрсөн зун хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сенсаацийн нэг байсан бол энэ удаад Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн болсон Д.Мураттай холбоотой нэгэн таагүй мэдээлэл бидэнд ирлээ.

2017/11/24
МАН-ын дарга У.Хүрэлсүх намынхаа их хурлын индэр дээрээс УИХ-ын ...

МАН-ын дарга У.Хүрэлсүх намынхаа их хурлын индэр дээрээс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас чин сэтгэлийн уучлал эрэв