2018/01/03
“Танайд хоноё”- 21000 реалити шоуны ялагч, тэрэгчин Т.Батхүү

“Танайд хоноё”- 21000 реалити шоуны ялагч, тэрэгчин Т.Батхүү

2018/01/03
Багануурын нүүрсний орд “Алтайн гянт” ХХК-ийн эзэмшилд очих уу?

Багануурын орд газарт улсын төсвөөр 1974-1975 онд хайгуулын ажил, 1988-1989 онд гүйцээх хайгуулын ажил, 2014-2015 онд нэмэлт хайгуул хийж нөөцийг нь тогтоож байв. Тэгвэл “Багануур” ХК-ийн олборлолт явуулдаг Багануурын орд газар “Алтайн гянт” гэдэг хувийн нэгэн компанийн мэдэлд шилжиж магадгүй болоод байна. Түүхийг нь сөхвөл, 2006 оны арваннэгдүгээр сарын 6-нд тухайн үеийн АМГТХЭГ Багануурын орд газарт багтах талбайд хайгуул хийх 12164Х дугаартай лицензийг “Алтай голд” ХХК-д олгожээ. “Алтай голд” ХХК нь 2010 онд лицензээ “Алтайн гянт” ХХК-д шилжүүлсэн байдаг юм. Улмаар үүнээс ганцхан жилийн дараа буюу 2007 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн АМГТХЭГ-ын Геологи уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2375 дугаар шийдвэрээр 12959А дугаартай ашиглалтын лиценз болгочихсон байгаа юм. Тэр үед АМГТХЭГ-ын даргаар одоогийн УИХ-ын гишүүн Лу.Болд ажиллаж байжээ.

2018/01/02
Г.Сампил:Шагайн харвааг нүүдэлчний соёл иргэншилтэй нас чацуу ...

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, нэрт харваач Г.Сампил хэмээх эрхэмтэй шагайн харвааны талаар хөөрөлдлөө. -Шагайн харвааны түүх уламжлалын тухайд та хамгийн сайн мэдэх хүний нэг. Тэгвэл өнөө цаг үед залуучууд олноороо шагайн харваанд орж байна. Тэдэнд энэ нандин тоглоомынхоо түүхэн уламжлалыг хэлж өгөх нь ач холбогдолтой зүйлийн нэг болжээ. Шагайн харваа ,багцаа нь, хэдий үеэс үүссэн бол оо?

2018/01/02
Амай Ц.Цогзолмаа сайдыг уучлал гуйхыг шаардаж эмчилгээгээ ...

Өнөөдөр ном шүтэхээсээ нам шүтдэг сайдууд олон болсны нэг нь БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мөнөөсөө мөн билээ. Саяхан тэрбээр Байнгын хорооны хуралдаанаар ном барьж орж ирсэн албан тушаалтныхаа өөдөөс номыг нь авахгүй хэмээн шидсэнээ сайрхаж суусан. Ном барьж ирсэн хүний өөдөөс ном шидсэн тохиолдол бохир ч гэсэн улстөрийн түүхэнд урьд өмнө байгаагүй цоо шинэ үзэгдэл болов. Лав сайрхах зүйл биш. Ц.Цогзолмаа намын дүрэм, шар сонины мэдээ уншиж байснаас ном уншиж байгаагүйгээ үүгээр харуулсан явдал болсон. Түүнээс бус боловсролын салбарт олон жил зүтгэсэн, удаа дараа хариуцлагатай алба хашиж байсан, боловсролд чухам юу хэрэгтэйг сайн мэдэх туршлагатай алба хаагчдынхаа өмнөөс “ном авахгүй” хэмээн шидэж байгаа сайдыг ингэж хэлэхээс өөр аргагүй.

2018/01/02
Онохоосоо алдсан нь илүү он ард үлдлээ

Олон сонгууль, эх захгүй улстөржилт, нийгмийн саарал байдал, санхүүгийн хямрал гээд онохоосоо алдах нь алд дэлэм илүү нэгэн он ард үлдэж байна. Арай л эрх чөлөө, тусгаар тогтнолоо тавиад туучихсангүй 2018 онтой золгож байна. Ямартай ч төсөвт чамгүй мөнгө бүрдүүлж өгдөг “Эрдэнэт”-ийн үйлдвэрийн ОХУ-ын өмчлөлд байх 49 хувийг Монгол Улсдаа авчирч байна гээд хэдхэн нөхөд хуйвалдаад авчихсан. Ингэхээр монголчууд “Эрдэнэт”-ийг тавиад туучихсан гэж хэлж болно. Үүнийг хэдийгээр “Сахал” Д.Эрдэнэбилэг нарын монгол хүмүүс авчирсан гэж байгаа ч угтаа нийт монголчуудад тийм ч хамааралтай бус зүйл. Үүнээс гадна Хармагтайн орд газрыг тавиад туучихсан сураг бий. Энэ мэтчилэн дурдаад байвал тавьж туусан зүйл маш олон бий.

2018/01/01
“НИКИТОН”-Ы ГИТАРЧИН Д.САРУУЛСАЙХАН ТААЛАЛ ТӨГСЛӨӨ

Монголын хөгжмийн ертөнцийн онцгой нэгэн авьяастан үүрд оджээ. Сонор мялаасан олон сайхан тансаг аялгууг бүтээгч, “Никитон” хамтлагийн гитарчин Д.Саруулсайхан шинэ оны анхны өдөр зуурдаар таалал төгсөв. Тэрбээр 1990-1997 онд 'Никитон' хамтлагт гитарчин байсан. Мөн 'Чингис хаан' болон Өвөрмонголын 'Бөртэ чоно' хамтлагийн гишүүн байсан юм. Энэхүү эмгэнэлт мэдээг хүлээн авсан урлагийнхан сошиал сүлжээнд эмгэнэн гашуудаж, харамссан сэтгэгдлээ илэрхийлсээр байна. Түүний талаар “Чингис хаан” хамтлагийн албан ёсны фейсбүүк хуудсанд

2018/01/01
Шинэ оноос хэрэгжих зарим хууль

1. Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй ээжүүдэд сар бүр тэтгэмж олгоно 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 000, гурав ба түүнээс олон хүүхэдтэй, өрх толгойлсон эх /эцэг/-т улиралд нэг удаа 240 000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэл хугацаанд сар бүр 40 000, хүүхдээ төрүүлсний дараа "Цалинтай ээж" хөтөлбөрийн дагуу 50 000 төгрөгийг үргэлжлүүлэн авна. Гэхдээ 50 болон 40 мянган төгрөгийн тэтгэмжийг нэг эхэд давхцуулан, зэрэг олгохгүй. Мөн 50 000 төгрөгийг зөвхөн ажил эрхлээгүй, гэртээ хүүхдээ асарч буй эхчүүдэд л олгоно.

2018/01/01
Ким Жон Уны шинэ жилийн мэндчилгээ сүрдүүлгээр дүүрэн байлаа

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дэвшүүлсэн шинэ жилийн мэндчилгээ сүрдүүлгээр дүүрэн байлаа. Ким Жон Ун Вашингтонд хатуу анхааруулга өгөхийн зэрэгцээ 2018 онд цөмийн зэвсэг, тив алгасах баллистик пуужин олноор үйлдвэрлэж, дайны бэлэн байдалд шилжүүлэх хэдий ч энэ бүх зэвсэглэлээ зөвхөн улс орныхоо аюулгүй байдлын төлөө зориулна гэж онцолжээ. АНУ манай цөмийн зэвсгийн хараанд байж, цөмийн пуужингийн товчлуур миний ширээн дээр байх болно. Энэ бол сүрдүүлэг биш бодит байдал юм хэмээжээ.

2018/01/01
Их аварга Д.Дагвадорж ялалтаар бэлэг барив

Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Японы “Абема” онлайн телевизийн “Асашёорюүг даваад 10 сая иэн” нэвтрүүлэгт амжилттай оролцлоо. Долоон жилийн дараа сүмогийн дохёнд гарсан их аварга Д.Дагвадорж нэг ч уналгүй, найм давж, шинэ оны баяр дээр баяр нэмэв. Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь АНУ-ын холимог тулаанч Боб Сапп, мэргэжлийн сүмогийн озэки Котомицүки болон олимпийн мөнгөн медальт Изүми Хироши нар байсан байна

2018/01/01
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын шинэ жилийн мэндчилгээ

Эрхэм хүндэт ард иргэд ээ, дэлхий даяар тархан сууж, ажиллаж амьдарч байгаа нийт монголчууд аа Та бүхэндээ шинэ жилийн мэнд хүргэе. Шинэ жилийн баяр гэдэг нь гэр бүлийн баяр. Хайртай дотны хүн бүртэйгээ хамтдаа угтдаг цаг мөч билээ. Өнгөрч буй 2017 он маань үйл явдлаар арвин, алдаа оноогоо дэнсэлсэн он болж өнгөрлөө.

2018/01/01
”КИМ БАБ ЧОН ГҮГ” рестораны хоолноос амьд жоом гарчээ

”КИМ БАБ ЧОН ГҮГ” рестораны хоолноос амьд жоом гарчээ

2017/12/28
Халаа сэлгээний “өвчин” Ц.Цогзолмаад халдварлалаа

У.Хүрэлсүх болон түүний багийг УИХ-аас эхлээд МАН-ын шат шатны хуралд дэмжсэн нөхдүүд оочёр дугаараа хүлээгээд шинэ оны ч нүүрийг үзэхгүй улайрч сууна. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Төрийн нарийн бичгийн дарга, зарим агентлаг газрын дарга нарыг хөндөөд эхэлсэн бол одоо салбарын сайд нарт энэ “өвчин” халдварлаж эхэлжээ. Өөр ч аргагүй, шат шатны хуралд дэмжүүлсэн нөхдийг яах аргагүй албан

2017/12/28
Утааны гамшиг онц байдал зарлах хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан ...

Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол онц байдал зарлах хэмжээний гамшгийн байдалд хүрсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал хүргүүлсэн байна.

2017/12/28
Арслангийн орд: Амжилттай өдөр

ОНЬ (3/21-4/19) Сэтгэл санаа өөдрөг байна. Ажлын эрч хүч маш их байна. Үр дүн ч их байна. Найз нөхөдтэйгөө уулзаж, тэдэнтэй хуваалцсан сайхан мэдээнүүд таны бие болоод сэтгэл санааг сэргээнэ. Бүтэлгүй, гутранги үзэлтэй хүмүүсээс зайлсхий. ҮХЭР (4/20-5/20) Нөхцөл байдал дажгүй байна. Мөнгөний хувьд боломжын байдалд орно. Өөрийн санаа бодлоо хэрэгтэй үед нь ил гаргавал та ялна. Хойшлуулалгүй хийх гэрийн ажлыг цаг гаргаж амжуул. Хүмүүсийн зөвлөгөөг авч байсан нөхцөл байдлыг дахин бодож үзээрэй. Түр зуур зогсож сайн бодож үзээрэй. Өнөөдөр мөнгө үрэлтээ багасга. ХАМТАТГАХ (5/21-6/21) Хийсэн бүтээснийхээ үр өгөөжийг хүртэх ба энергийн их долгион танд амьдралаас авч болох том, жижиг олон таашаалаас хүртэх эрч хүч, урам зоригийг өгөх болно. Хэн нэгний магтаалын үг таны урам зоригийг нэмэгдүүлж, баяр баясгаланг бий болгоно.  МЭЛХИЙ  (6/22-7/22)    Ойрын өдрүүдэд баяр болох гээд нэлээд завгүй байх тул өнөөдөр аль болох тайван байж амрахыг хичээ. Сайтар унтаж амар. Хайр дурлалын харилцаа тогтвортой байх бөгөөд хосууд аз жаргалтай байх болно. Хэрвээ танд тусламж хэрэгтэй байгаа бол хүмүүс танд туслахад хэзээд бэлэн байх болно гэдгийг сана. Авьяаслаг арслангууд өнөөдөр өөрт тохирох гайхалтай хэв маягийг бий болгох болно. Хэрвээ та баярын бүх бэлтгэл ажлаа дуусгачихсан бол гэрээсээ гарч, гадуур зугаалахыг хичээ. АРСЛАН (7/23-8/22)    Амжилттай өдөр. Удирдах хүмүүсийн ажил амжилтаар эхэлнэ. Ажилдаа эзэн болсон хүнийг од эрхэс ивээлдээ авна. Нэр хүндтэй болж, гавъяагаа үнэлүүлнэ. Таны авъяасаа гаргах цаг нь болсон байна. Хүмүүсээс тусламж зөвлөгөө ав. ОХИН (8/23-9/22) Санхүүгийн бичиг баримт тооцоогоо хяна. Зугаа цэнгэл баярын архидалтанд илүү мөнгө зарцуулахаас зайлсхийхгүй бол дараа нь та үүндээ харамсах болно. Хэдийгээр түргэн бөгөөд шинийг санаачлагч сэтгэлгээ танд хүчтэй байгаа ч гэлээ хуурмаг хандлага гарч болох тул бүх ажил хэрэгтээ үнэнч шударга байгааг шалга. Бусадтай харьцах харилцаагаа шалгаж, гэрээнд гарын үсэг зурах эсвэл хэлэлцээ наймаагаа дуусгахаа хэд хоногтоо азна. ЖИНЛҮҮР (9/23-10/22)    Чухал хүнтэйгээ ярьж байхад сэтгэл хөдлөлөө нуух хэцүү байх ч энэ нь зөв алхам. Ярилцлага, уулзалт, шинэ ажилчид авах зэрэг нь амжилттай болж өнгөрнө. Гэхдээ ойр дотны хүмүүсээ өөрөөсөө түлхэх үйлдэл гаргахаас болгоомжил.

2017/12/28
БНСУ-Д МОНГОЛ ЗАЛУУС НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ

Сүүлийн жилүүдэд гадаад улс орнуудад сурч, хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарсаар байна.

2017/12/27
Өөр өнцгөөс: М.Анхцэцэг "Хамгийн том мөрөөдөл өөрийн гэсэн ...

Монгол улс түүхэндээ анх удаагаа Хүндийн өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авлаа. Энэхүү бахдам амжилтын эзэн бол Мөнхжанцангийн Анхцэцэг. Хорин насны босго дөнгөж алхах гэж буй Анхаа маань огцом өргөлтөөр 107 кг-ыг өргөж түүхэн амжилтийн эзэн боллоо.

2017/12/27
Хүүхдийн өвчлөлийн эргэн тойронд

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 40% нь хүнд хэлбэрийн хатгаатай Энэ жил 0-4 насны хүүхдүүдийн дунд уушигны хатгаа өвчний дэгдэлт хамгийн өндөр байна. Томуугийн өвчлөлийн тандалт судалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 40 хувь нь хүнд хэлбэрийн хатгаа туссан болохыг тогтоожээ.

2017/12/27
Ерөнхий сайд У.Хүрэлсүх оны шилдэг хүүхдүүдэд баяр хүргэж, ...

Үндэсний болон олон улс, тив, дэлхийн тавцанд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн үйлсээрээ онцгой амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлсан 2017 оны шилдэг хүүхдүүдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, шагнал гардууллаа.

2017/12/27
“Сохо мебель”-ийн Б.Жадамбаагийн эхнэр зовж явна уу, жаргаж явна ...

Бизнес, тэр тусмаа тавилга үйлдвэрлэлийн салбарт тун ч амжилттай яваа эрхэм бол “Сохо мебель”-ийн эзэн Б.Жадамбаа боловч сайны хажуугаар саар зүйл зэрэгцэн оршдог нь амьдралын хууль мэт ээ. Эсвэл амжилтандаа эрдсэн эр хүн бусдаас илүүг хүсэмжилэн илүү харж, билүү долоож явдаг нь саар зүйлд хутгах шалтгаан болдог байх.

2017/12/27
В.Путин & Х.Баттулга

ОХУ-ын Ерөнхийлөгчөөр В.Путин сонгогдсон цагаас эхлэн хойд хөршийн улстөр бизнест бугшаад байсан идээ бээрийг шахаж эхэлсэн гэдэг. Хуучнаар ЗХУ-д задрал явагдаж, зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас эхлэн яг манайх шиг улсынхаа өнгөтэй өөдтэй үйлдвэрийг хувьчлал нэрийн дор хэдхэн хүн зүгээр шахам авчихсан түүхтэй улс орон. Ийнхүү хувьчлалаар баяжсан нөхдүүд дур зоргоор аашилж, улстөр бизнесийг хамтад нь атгаж, ОХУ ерөөсөө хэдхэн мөнгөтэй рекэтүүдийн гарт орчихсон гэхэд болохоор байв.

2017/12/27
УИХ-ын дарга М.Энхболд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сүлд модны ...

Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” Монголын хүүхдийн ордонд өнөөдөр боллоо. Уг наадмыг 1958 онд анх санаачлан зохион байгуулсаар өдгөө 59  дэх жилтэйгээ золгож байна. “Харшийн сүлд модны наадам”-д Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

2017/12/27
Хурган дарга нарын халаасыг нэг бүрчлэн шалгах цаг болжээ

Монголыг үгүй хийж байгаа ганц юм нь авлига гэдэг. Бизнесийн салбарынхан бол яая гэх вэ, ёстой л бор зүрхээрээ мачийсаар өнөөгийн амжилтад хүрсэн. Тэгээд ч тэдний орлого тодорхой, зарцуулалт нь бүр ч ойлгомжтой. Харин төрд “зүтгэдэг”, цалингийн дунджид ч хүрэхгүй хэдэн төгрөг сард авдаг нөхөд мөнөөх бизнесменүүдийн орлогыг ч хэд нугалахаар луухгар баячууд болчхоод байгаад л асуудал оршино.

2017/12/27
УКАГИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ “ГАНЦААРДЛААС БҮҮ АЙ”

УКАГИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ “ГАНЦААРДЛААС БҮҮ АЙ”

2017/12/27
       МАН, АН-д дансгүй нохой ч алга

Нийгэм, эдийн засаг, улстөрийн бүүдгэр өдрүүд улам л гэгээгээ хумин цаашилж байна. Одоо яах вэ. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаад ч нэмэргүй. Бүдүүн бүлгээс ахиад шинээр засаг бүрдүүлээд ч нэмэргүй. АН-аас УИХ-д суух арав орчим нөхдөөр Засгийн газрыг байгуулъя гэвэл бас л болохгүй. Бүр болъё. О.Баасанхүү, С.Жавхлан нараар хачирлаад бүр ч тус болохгүй. Бараг гучаад жил МАН, АН хоёроор улс орноо тоглуулж,

2017/12/26
Хэрэглээнд дөрөөлж ШАНТААЧИЛЖ сурсан “Мандал голомт” ХХК

Гадаа идэр ёсийн хүйтэн эд тачигнаж байгаа энэ үед Алтайчууд халаалтгүй хүйтэн чулуун байшинд өвөлжиж байна. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ? гэдэг шиг анхнаасаа төрийн өмчөөс гаргаж хувь хүний гарт атгуулсан дулаан хангамж өнөөдөр Говь-Алтай аймгийн шүдний өвчин болсон гэхэд болно. Энэхүү хувьд шилжүүлсэн хариуцлагыг хэн хүлээх вэ? Одоо энэхүү гарч болох хүндрэл, хохиролыг хэн барагдуулах вэ? Гэх асуултууд ар араасаа хөвөрсөөр л байна.

2017/12/26
Хүүхэд хөлсөхөд хийх дом шившлэг "Ширгэлэх арга"

Хүүхэд айж цочсоноос болж гэнэт уйлж чарлавал “Хүүхэд хөлслөө” гэж эцэг нь нь дом шившлэг, ширгэлэх зан үйл хийж, зүгээр болгодог арга чарга бий. Түүнчлэн өвчин ороомтгой, эсвэл уйланхай хүүхдийг ч энэ арга заслаар зүгээр болгодог билээ. “Хаврын гурван сарын бар, бич өдөр, зуны гурван сарын үхэр, хонь өдөр, намрын гурван сарын луу, нохой өдөр, өвлийн гурван сарын могой, гахай өдрийг “гүйдэлтэй өдөр” гэх учир энэ өдрүүдэд төрсөн хүүхэд уйланхай, өвчин ороомтгой байдаг. Ийм хүүхэд болон хөлссөн хүүхдийг хөлсийг гаргахдаа: Сосорбарам бурханы зүрхэн тарни “Сосорбарамаалаа чанцаало, ум ма ни даари базар-ни, махаа бараа-дий саа-ри хум хум, пад пад” үүнийг аягатай усанд 3-7 удаа шившин уншиж үлээгээд нар зөв гурав, нар буруу гурав эргүүлэн хүүхэд хөлссөн зүг рүү цацна.

2017/12/26
С.Амарсайхан Улаанбаатарын утаанаас дутахгүй гамшигтай тэмцэнэ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот бол эмх замбараагүй  баригдсан барилгууд, автомашины зогсоолгүй орон сууцнууд, гэр хороол­лын хаяг нь тодорхойгүй  гудамжуудтай. Энэ бол нийслэл Улаанбаатар хотын  зохион байгуулалт, газар олголтын асуудал хэрхэн эмх замбараагүй явж ирсний “гор” юм.

2017/12/26
Ховд аймгийн Засаг даргыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болжээ

Ховд аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаан арванхоёрдугаар сарын 06-ны өдөр хуралдаж ИТХ-ын дарга, Засаг дарга нараа огцруулсан юм. Ингээд хуулийн дагуу Засаг дарга Д.Галсандондогийг огцруулах саналаа Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг саналыг хянаж үзээд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийг огцруулах шаардлагагүй гэж үзэн үргэлжлүүлэн

2017/12/26
Ц.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудав

Ц.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудав

2017/12/26
Очиж очиж өттэй “Шөлөндөө”-д хувь эзэмшихдээ яахав дээ

Манай парламентад олон компанид хувь эзэмшдэг бизнесмэнүүд цөөнгүй байдаг, тэд өөрсдөө эзэмшдэг компанигүй гэдэг ч бүгд л далд нэг бизнес ажиллагаа явуулж, төрөөс дэмжлэгтэй, дэмжлэггүй байдаг нь нууц биш. Зарим нэг нь ч яах аргагүй Хөрөнгө орлогын мэдүүлэгт үнэнээ өчдөг. Тэдний нэг бол Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Оюундарь юм. Тэрбээр “Бльюмон”, “Ньбуль”, “Сура хаус”, “Цэ энд Цэ”,