МАНАЙ 76
2019/12/10
Ордны бузар булай

Дарга нарын бузар булайг бичдэг баатар болох гээд гүүглээр хайсан би бичилтгүй битүү бичдийн байна. 

2019/12/06
Б.Батзориг: Албан бичгээр, аман яриагаар манайхан бүгд хандсан

“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.

2019/12/04
Ж.ЭНХБАЯР: МАНАЙ 40-ӨӨД ГИШҮҮН ИРЭХ СОНГУУЛЬД МАШ ХҮНД ТАМГАТАЙ ...

“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм. “Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.

2019/11/29
Хүүхдийн мөнгийг Хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор боллоо

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн /2019.11.28/ нэгдсэн хуралдаанаараа есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Үүнээс Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2019/11/28
Өгзөгнөөс дор Монголын төр

Хүн бүр хуулийн өмнө тэгш эрх, үүрэгтэй хэмээдэг ч улстөрчдийн хувьд энэ нь өөрөөр үйлчилж, хэнд хэрэг тохох, хэнийг хариуцлагаас мултлах нь үзэмжээр шийддэг асуудал болчихоод байна. Үүнийг батлах сүүлийн хоёр жишээг дурдахад л хангалттай. Тодруулбал, Үндсэн хуулийн дарга асан Д.Одбаяр саяхан дэлхий нийтэд шившгээ дэлгэж,

2019/11/26
УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ

. Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхий дахинд тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсан түүхт энэ өдрийн мэндийг нийт монгол түмэн бид үргэлж дээдлэн явах учиртай.

2019/11/21
ЧУУЛГАН: СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч ...

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Монголбанкны ерөнхийлөгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

2019/11/19
Б.Батзориг нар гэм буруугаа хүлээжээ

ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт ХХААХҮ-ийн  сайд асан УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын зургаан хүнийг буруутгаж буй юм.

2019/11/18
Ерөнхийлөгч нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн УИХ-ын ...

УИХ 2020 оны төсвийг батлахдаа ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийнхөө хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн. Уг шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавихаар болжээ.

2019/11/15
Түүхэн өдрийг бүтээсэн УИХ-ын дарга Г.Занданшатар танд талархал ...

Тэр түүхэнд тэмдэглэхүйц өдрийг бүтээж чадлаа. Хориод жил яригдаж, сүүлийн 3 парламент дамжиж, 4 төсөл өргөн баригдсан Үндсэн хууль Г.Занданшатарын үед ийн шинэчлэгдэж цусаа сэлбэлээ. Ирээдүйн зам мөрөө тэгшлэн засах олон жилийн, олон хүний хүсэл эрмэлзэлийг тэр ажил хэрэг болгож чадлаа. Энэ үйл хэрэг амар хялбар байгаагүй нь лавтай. Гэхдээ сэтгэл байвал бэрхшээл

2019/11/07
Д.Одбаярыгаа өмөөрсөн Д.Цогтбаатар сайдын суудал ганхаж эхэлжээ

Монголын дипломат алба, гадаад харилцаа  өдрөөс өдөрт улам дампуурч  байна гэвэл хэтрүүүлэл болохгүй болов уу. Энэ тухай олон жишээ татаж ярьж болохоор байна. Европ, Азийн оруудыг хэрсэн хар, бор тамхины наймаа, контрбандын хэрэгт манай диломат албаныхан бараг бүгдээрээ шахуу нэр холбогдов. Олон жилийн өмнөөс ужиг болсон тэдний иймэрхүү

2019/10/29
Ц.Гарамжавын “тоглолт” буюу 10 тэрбумын хэрэг

​​​​​​​УИХ-ын Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан “Монполимет” компанитай холбогдсон хэрэг, маргаан ер тасрахгүй юм. Уул уурхайн чиглэлээр зонхилж ажилладаг энэ компанийнхны байгаль орчинд учруулсан хохирол, ухаад хаячихсан баахан огорхой нүхүүдийг хэвлэлийнхэн бараг нэгбүрчлэн тоочиж бичсээр ирлээ. Мөн газрын наймаа болон шүүх дээр хийсэн элдэв маргааных нь талаар ч нэлээд асуудлыг хөндөж байв. 

2019/10/28
Саарал жагсаалтын хариуцлагаас Сангийн сайд сугараад үлдэх үү?

Монгол даяараа хэд хоногийн турш ФАТФ-ын саарал жагсаалтын талаар ярилаа. УИХ-ын дарга Г.Занданшатар зарим албан тушаалтанд хариуцлага тооцох тухай ч ярив. Эхнээсээ ажил хэрэг болж байх шиг байна.

2019/10/24
Д.Сумъяабазар: Өнчин ишиг хулгайлсан ч эрүүгийн хэрэг үүсгэнэ

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

2019/10/21
Д.Хаянхярваа: 950 сая төгрөгийг чинь эерэг талаас нь яаж pr-дах юм ...

…Бид гарц шийдэл олохгүй бол 2020 он хүртэл биднийг нэг нэгээр нь УИХ руу оруулж ирж түдгэлзүүлэх тухай асуудал ярина. Энэ тэнд элдэв долоон зээл хуй авсан юм яригдсаар байгаад 2020 онд шавартай хутгалдаад ороход, бүгдээрээ 2020 онд баяртай гээд лаазаа өшиглөөд явна. … 2011-2012 оны дараагаар ЖДҮ-гийн асуудлаар аймгийн баахан дарга нар янз бүрийн юмнууд хэрэг төвөгт орооцолдоод байсан. “…Энэ чинь болохгүй шүү, банкаар дамжих ёстой” гэдэг асуудлыг бид нар ярьж байсан. Өмнө нь гаргасан алдаагаа дахин дахин давтаад байна гэдэг бол болохгүй асуудал. Эргэж сөхөгдөөд яваад байх юм. Бид өмнө нь гаргаж байсан алдааг давтсан байгаа.

2019/10/17
Н.Алтанхуяг: МАНАН-гүй Монголын маргаашийг маш өөдрөгөөр хардаг

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Норовын Алтанхуягтай цаг үеийн болон хөгжлийн учирзүйн талаар ярилцлаа. -Та бол хэвлэл мэдээлэлд харьцангуй нээлттэй хүн. Тийм учраас би тантай арай өөр сэдвээр ярилцлага хийхээр төлөвлөсөн. Мэдээж цаг үеийн үйл явдлуудыг цөөхөн асуултад багцалж асуугаад үндсэн сэдэв рүүгээ оръё гэж бодлоо. Сонгууль дөхлөө, та намынхаа удирдлагуудыг ил тодоор шүүмжилсээр л байна. Гэтэл намын чинь гишүүд таныг сонгууль дөхсөн үед намаа бодсонгүй, эв нэгдлийг хангасангүй гэцгээж байх шиг байна. Бас таныг ШИНЭ намд элсэх гээд ингээд байна гэж ч хардаж байна. Үнэнийг эрвэл? -Би улс төрд ороод 30 жил болсон. Намын эрх ашгийн дор орж болдоггүй эх орны эрх ашиг гэж байдаг гэдгийг хатуу итгэл үнэмшилтэйгээр ялгаж салгах өөрийн гэсэн үзэл бодол надад бий. Тэр үзэл бодлоосоо болж 2014 онд Ерөнхий сайдаасаа огцорч байсан. Одоо бүх асуудал ил болсон. Би тэр үед тэдний эрх ашгийг бодож Ц.Элбэгдорж нарын шахалтад ороод, Оюутолгой, Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 мэтийн луйвруудыг хүлээн зөвшөөрсөн бол өнөөдрийг хүртэл намын дарга, Ерөнхий сайдаа хийгээд явах байсан гэдэгт огт эргэлздэггүй. Зарчимдаа, эх орондоо үнэнч байсныхаа төлөө ардчилсан улсад баймгүй хэлмэгдүүлэлтийг бид багаараа амссан, туулсан, тэмцсэн. Харин одоо салхи эргэж тэдэнтэй хариуцлага тооцох цаг ойртсоор байгааг мэдэрч байна. Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын мафи Монгол Улсыг бүтэн залгингаа алдаад хахсан. Одоо тэдний сүүлчийн найдвар, хоргодох байр нь манай АН болчихоод байгаа нь хөдөлшгүй үнэн. С.Эрдэнэд эздийнхээ эрх ашгийг хамгаалахаас өөр АН-ыг, Монголын ардчиллыг бодох өчүүхэн ч сэтгэл байхгүйг би сайн мэднэ. Би улс төрийн өрсөлдөөн огт хийгээгүй, харин гэмт хэрэгтнүүдээс Монголыг, ардчиллыг аврах ёстой гэсэн хатуу итгэл үнэмшилтэй яваа хүн.

2019/10/15
Ж.Мөнхбат: Нам томилгоог бүгдийг нь мессэж, е-майлээр авч байгаа ...

ЖДҮ-тэй холбоотойгоор зарим УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын тэмдэглэлээс “Зууны мэдээ” сонин цувралаар хүргэж эхэлжээ. Тус сонин дээр гарсан хурлын тэмдэглэл дээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

2019/10/09
УИХ-д юу тохиолдоод байна аа?!

Төрийн мэдээлэл эмхэтгэлийн нэгэн дугаараас ЗАЛРУУЛГА хэмээн томоос том бичсэнийг олж харав. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг ингэж ингэж залруулж байна гээд төгсгөлд нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакц, Төрийн ордон” гэжээ. Юу болох нь энэ вэ? Хаана ч залруулга гарч болно. Харин хуулийг эцсийн байдлаар нийтэлдэг Төрийн мэдээлэл сэтгүүлд Залруулга хэн хийх билээ гэх хачин бодол салж өгдөггүй.

2019/10/01
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2019/09/27
Ах дүүс, хүүхдээ дарга болгох нь Монголд тохиолдол биш ...

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх Хотод суух Ерөнхий Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хууль зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдоржийн хүү Гадаад Харилцааны Яамны Төрийн Захиргаа, Удирдлагын Газрын дарга Ц.Анхбаяр, бэр Б.Болорсувд ЗГХЭГ-т хүний нөөц хариуцсан референтээр ажилладаг болохыг дэлгэсэн билээ. Үүнтэй зэрэгцэн, эрх баригчид төрийн албыг төрлийн алба болгож хувиргасан завхарлаа "Аав, хүүгийн нулимстай түүх" болгож, олон нийтийг хуурахаар тайлбар өгч эхэлжээ.

2019/09/19
Ж.Эрдэнэбат МАН-аас УИХ-д нэр дэвшиж чадахааргүй болжээ

УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа эрх баригч МАН Монгол Улсын Ерөнхий Сайдад Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлсэн нь улс төрийн хүрээнийхэн төдийгүй олны гайхшралыг төрүүлсэн явдал болж байлаа. Учир нь Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургууль төгссөн нягтлан мэргэжилтэй, УИХ-д 2012 онд сонгогдох хүртлээ зөвхөн Сэлэнгэ аймагт л ажилласан түүнийг ямар мэргэжил, боловсрол, чадвартай, нийгэмд ямар үзэл санаа илэрхийлсэн болоод юм уу? за ядаж л МАН гэх намынхаа өмнө ямар гавьяа байгуулсан болохоороо Монгол Улсын Ерөнхий Сайд болж буйг ойлгоход хэцүү байсан нь үнэн.

2019/09/16
Улаанбуудайны урамшуулал Ч.Улаан сайдын толгойг “аврав”

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч амаралтын өдрүүдээр газар тариалангийн бүс нутагт ажиллаж, энэ жилийн ургацын байдалтай танилцлаа. Энэ үеэр Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланчидтай уулзахдаа

2019/09/11
ЧУУЛГАН: Ард нийтийн санал асуулга явуулахыг 98.3 хувийн саналаар ...

ЧУУЛГАН: Ард нийтийн санал асуулга явуулахыг 98.3 хувийн саналаар дэмжлээ

2019/09/06
Чуулган: Гишүүдийн тоо нэмэх, парламентыг таван жил болгохыг ...

Чуулган: Гишүүдийн тоо нэмэх, парламентыг таван жил болгохыг дэмжсэнгүй

2019/09/05
Л.Оюун-Эрдэнэ: 150 сая төгрөгийн гэрээ хийсэн нь тогтоогдвол ...

Л.Оюун-Эрдэнэ: 150 сая төгрөгийн гэрээ хийсэн нь тогтоогдвол Х.Бадамсүрэнд хариуцлага тооцно

2019/08/28
Г.Занданшатар: Зориуд хорлон сүйтгэх ажиллагаа явуулаад байна уу

Г.Занданшатар: Зориуд хорлон сүйтгэх ажиллагаа явуулаад байна уу

2019/08/26
"Бойкот захиалагч" хэргээ хүлээчихэв үү!

-ҮАБЗ шүүхийн хараат бус байдлыг “залгичихаад” Үндсэн хууль руу “дайрлаа”

2019/08/22
У.Хүрэлсүх: …КОНЦЕССДОНО, ЖДҮ-днэ… ИЙМ ТӨР БАЙЖ БОЛОХГҮЙ

У.Хүрэлсүх: …КОНЦЕССДОНО, ЖДҮ-днэ… ИЙМ ТӨР БАЙЖ БОЛОХГҮЙ

2019/08/16
Д.Тогтохсүрэн: Бүлгийн гишүүд 108 гишүүнтэй болно гэдгийг хүлээж ...

Д.Тогтохсүрэн: Бүлгийн гишүүд 108 гишүүнтэй болно гэдгийг хүлээж авахгүй

2019/07/14
НАМЗХ-ны наймаалцал ЖДҮ-чдээр үргэлжиллээ

Улстөрийн карерь хөөгч залуусын ахих дэвших шат нь намуудын залуучуудын холбоо гэдэг. Түүгээр ч зогсохгүй залуусын 30 гаруй хувь нь НАМЗХ-д зүтгэлтэй, сэтгэлтэй байдаг гэх тооцоолол бий. Энэ л зарчмаар одоогийн УИХ дахь цөөнгүй гишүүд замнаж ирсэн. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ,