fbpx
Улстөр
2020/12/03
Б.Пүрэвдорж: Хамгийн муу тамхи үйлдвэрлэдэг "Монгол тамхи со"-д ...

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы эхний хэлэлцэх асуудал Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

2020/12/03
УИХ-ын нэгдсэн чуулган: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм. Үүнд: 

2020/12/02
Улстөржиж болно, тусгаар тогтнолоороо оролдож болохгүй

Аливаа Үндэстний оршин тогтнох хамгийн том тулгуур нь уламжлалт соёл- урлаг, тэдгээрийн суурь болсон утга зохиол байдаг нь маргаангүй. Үүнийг түгээн дэлгэрүүлж, олон нийтэд эх орон, үндэстнээрээ бахархах бахарахлыг ирлэж, дэрвээж байдаг зүйл нь соёлын өв юм. Түүнийг хадгалж, хамгаалж, сэргээн засварлаж, судлан шинжилж, түгээн дэлгэрүүлж, хойч үедээ эх түүхийг нь баримттай нь өвлүүлж байдаг боловсролын байгуулга бол музей галлерей байдаг. Товчхондоо өнөөдөр С.Одонтуяа нарын улстөрчдийн ад шоо үзэж байгаа Соёлын төв, Музей, Номын сангийн барилгууд юм шүү дээ.

2020/12/02
"Чингис хаан" музейгээр улс төр хийх цаг нь биш, УИХ-ын гишүүдээ

Улстөрчдийн хэнээрхэл, хийрхэл улс, эх орны хөгжил дэвшилд мөн ч их чөдөр тушаа болж байна даа. Тэд өөрсдийнхөө нэр хүндийг өсгөхийн тулд амандаа орж ирсэн болгоноо хэлж, попордог. Тэд хэрэггүй зүйлд улстөржиж, чөдөр тушаа болсныхоо төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тухайн цаг үедээ шударга мэт царай гаргаад өнгөрдөг. Харин үүний горыг жирийн ард иргэд, улс орон л амсаж, хөгжил буурай, ядуу хэвээрээ  үлдсээр байна.

2020/12/02
АН-ын бүлэг Шадар сайдад зөвлөмж хүргүүлэв

Вирусийн тархалтыг дотооддоо алдсанаас хойшхи хугацаанд халдварыг илрүүлэх, тархалтыг зогсоох чиглэлд Засгийн газар, Онцгой комисс шаардлага хангахуйц ажиллаж чадахгүй байгаа. Орон нутгийн иргэдээс шинжилгээ авах, буцаах, махны худалдаа зэргээс тэдний ажлын зохион байгуулалтыг дүгнэж болно. Тиймээс цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа дараах зөвлөмжийг тусгахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг шаардаж байна.

2020/12/02
ЗАСГИЙН ГАЗАР: Сайжруулсан түлшний үнийг 50 хувиар хямдрууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө эхлээд байсан юм. Тэгвэл хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ. Үүнд иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор  хэд хэдэн арга хэмжээ авч байгаа аж.

2020/12/02
Д.Сумъяабазар: Улаанбаатарт бэлэн байдлын зэрэг буураагүй тул ...

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб цахимаар хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныханд зарим үүрэг чиглэлийг өглөө. 

2020/12/02
Нийслэлийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг хэлэлцэхийг ...

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг тогтох асуудлыг хэлэлцэхээр товлосон байсан.  Гэвч УИХ дахь МАН-ын бүлгээс уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргав. 

2020/12/01
Хууль зүй, Төсвийн байнгын хороод Ерөнхийлөгчийн хоригийг ...

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баталсны дагуу өнөөдөр /2020.12.01/ Хууль зүй, Төсвийн байнгын хороод хуралдахаар товлогджээ.

2020/11/30
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзав

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан боллоо.  Өнөөдрийн хуралдаанаар 2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаас ирэх оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна. 

2020/11/30
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр Ерөнхий прокурор ...

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ерөнхий прокурор Д.Жаргалсайханд хандан ил захидал илгээж байлаа. Үүнээс 4 сарын дараа тэрээр анхан шатны шүүхээс 5 жилийн хорих ял сонссон юм. Харин маргааш Ерөнхий сайд асан С.Баярын гомдлын дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэх гэж байна. 

2020/11/30
Буйдангийн улс төр ба бодит байдал

Монголчууд үг хэлэх эрхтэй. Энэ бол бидний сонгосон ардчилсан нийгмийн амин сүнс нь гэдэг. Мэдээж хэрэг, Улсын онцгой комиссын зохион байгуулалтад алдаа оноотой зүйлүүд бий. Өчигдөр л гэхэд орон нутгийн иргэдээс шинжилгээ авч байгаа байдал тааруу, маш тааруу байгаа нь харагдлаа.Гэвч өнөөдөр нөхцөл байдал биднийг энэ эрхээсээ илүүтэй иргэний хариуцлагатай байхыг шаардаж байна.

2020/11/29
Я.Содбаатар: Улс даяар 18 салбарын үйл ажиллагааг нээхээр боллоо

Засгийн газраас гаргасан шийдвэрийг яг одоо танилцуулж байна. Улсын хэмжээнд Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймгийн хэмжээнд хөл хориог 10 хоногоор сунгаж, бусад аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргээс бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгааг мэдээлсэн.

2020/11/29
ШУУРХАЙ МЭДЭЭ: Улаанбаатар, Сэлэнгэ, Архангайд хатуу хөл хориог 10 ...

Засгийн газрын ээлжит бус хуралдаан яг одоо үргэлжилж байна. Хуралдаанаар хатуу хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэж байгаа юм. 

2020/11/28
Засаг даргад хууль бус нөхөр зүтгэх нь цагийн гарз

Хөвсгөл аймгийг ардчиллын өлгий нутаг гэдэг ч сүүлийн жилүүдэд ардчилсан шошготой нөхдийг бус МАН буюу улаан талд сонголт хийж ирсэн. Энэ нь ардчилалд дургүйдээ бус намынх нь үйл ажиллагаа, зарим хүмүүстээ байсан болов уу гэж боддог. Харин өнгөрөгч Орон нутгийн сонгуулиар тус аймагт Ардчилсан нам 22 суудал авч, ялалт байгуулсан ч  өнөөдрийг хүртэл Засаг даргаа томилж, орон нутгийн удирдах багаа бэхжүүлж чадаагүй байна.

2020/11/28
С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарын ...

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ.

2020/11/28
Ерөнхий сайд асан С.Баярын гомдлыг даваа гаригт хэлэлцэнэ

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ. Шүүх хурал ирэх сарын 1-ний өдөр буюу даваа гариг болох аж. Ингэхдээ цахим хэлбэрээр болох юм.

2020/11/27
Д.Сумъяабазар: Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш эдийн засгаа ...

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит II хуралдаан цахимаар явагдаж байна. Хуралдаанд НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 19 нь онлайнаар оролцож, танхимд 10 гаруй гишүүн ирж оролцов. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Нийслэлийн хэмжээнд Ковид-19 халдварын эсрэг зарим арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

2020/11/27
З.Мэндсайхан: Эрүүл мэндийн үйлчилгээг отроор явж байгаа малчдад ...

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа.  УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “Хэрэглэгчид татварын өөрчлөлт нөлөөлөх нь чухал ач холбогдолтой. Өвс тэжээлийн татан авалтууд хийгдэж байгаа ч хүрэлцээ муу байна. Малтайгаа хоригдсон хүмүүс их байна.

2020/11/27
Сайдаас өгсөн 88 үүрэг, даалгаврын 79 нь 100 хувь биелжээ

Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо. 

2020/11/27
С.БЯМБАЦОГТ: ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ ВАКЦИНТАЙ ХОЛБООТОЙ ЗАРДЛЫГ ...

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ”Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх товтой байв. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн шийдвэрлэсний дараагаар дээрх төслийг хэлэлцэх саналыг Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан гаргаж, гишүүдийн олонх дэмжлээ.

2020/11/27
Ерөнхийлөгч Х.Баттулга: Бүрэн эрхээ нэмэгдүүлээгүйгээс гадна ...

  Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2020.11.27/ УИХ-ын чуулганы цахим хуралдаанд оролцож, Шүүхийн багц хуулийн талаар байр сууриа илэрхийллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:  “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Миний өргөн мэдүүлсэн Шүүхийн багц хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцсэн мэт байдлаар буцаах болсонтой холбогдуулан Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдрийн чуулганы хуралдаанд өөрийн биеэр оролцож, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ.

2020/11/26
Хөл хориог сунгах талаар яригдаж байгаа 3 хувилбар

Цар тахал дотоодод алдагдсантай холбогдуулан улс даяар хатуу хөл хорионы дэглэмд шилжээд 20 орчим хонож байна. Хатуу хөл хорио тогтоосон хугацаа ирэх сарын 1-нд дуусна. Цааш үргэлжлүүлэх үү, цуцлах уу гэдэг асуудал шийдвэр гаргагчдын түвшинд яригдаж эхлээд байна.

2020/11/26
Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч алдаагүй юм хийж болдоггүй л юм байх ...

Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн  хоригт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлэв.

2020/11/25
Х.Баттулга: 2021 оны Төсвийн тухай хууль үрэлгэн байдлыг бүрэн халж ...

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр хүргүүллээ.

2020/11/25
Засгийн газар хатуу хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар Ковид 19 вирусийн халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцаж байгаа юм. 

2020/11/24
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны V ...

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны V хуралдаан энэ оны 11 дүгээр сарын 24-ний өдөр цахим  хэлбэрээр зохион байгуулагдав. Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Солонгосын хэсгийн дарга, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Тэ Ху нар ахалж, хоёр талаас голлох төр, засгийн байгууллагын төлөөлөл оролцов.

2020/11/23
Засгийн газар: "COVID19"-ийн эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсэг ...

Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаар Ковид 19 вирусийн халдварын нөхцөл байдлын талаар өргөн хүрээнд хэлэлцэж байгаа юм.

2020/11/22
Я.Содбаатар: Хотоос иргэдийг гаргана, гэхдээ орон нутагт нь өндөр ...

​​​​​​​Орон нутгаас нийслэлд гацаад байгаа иргэдтэй холбоотой асуудлаар Шадар сайд Я.Содбаатар сая мэдээлэл өглөө. Орон нутгийн иргэдийг нэгдсэн системд бүртгэн шинжилгээ авсны үндсэн дээр нутаг буцаах аж. Харин орон нутаг иргэдээ хомроголон тусгаарлах асуудал гаргаж болохгүйг тэрээр санууллаа.

2020/11/22
Ц.Элбэгдорж вакцин олж ирэхээр дэлхийг дайлаар мордоно гэв үү

Дэлхийг нөмөр цар тахлыг зогсоох ганц арга нь вакцин. Өндөр хөгжилтэй улс орнуудын эрдэмтэд вакцин гарган авахаар цаг наргүй ажиллаж байна. Гэвч өнөөдөр шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцин хараахан бүрэн гараагүй.=№№