Нийслэлийн Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар иргэдэд учирч буй хүндрэлийн асуудлыг голчлон ярилцжээ. Энэ үүднээс хүргэлтийн үйлчилгээг өдрийн горимд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга коронавируст цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франк Валтер Штайнмайерт захидал илгээлээ.
УИХ-ын гишүүн асан, ШИНЭ намын дарга Ж.Батзандан УИХ-ын сонгуулиас хойш таг чиг болсон. Үүний учир тэрээр гадаадад томилогдсон гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаад байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж өндөрлөв. Цар тахлын үед болж байгаа учраас чуулганы уур амьсгал энэ чиглэлд чиглэсэн байв.
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Улаанбаатар төмөр ажилтнууд коронавирусийн халдвар авсан хэд хэдэн тохиолдол гараад байна. Засгийн газрын гишүүд мэдээлэл өгөх үеэр Зам тээврийн сайд Л.Халтар энэ асуудлаар тайлбар хийлэ.
Засгийн газар өнөөдөр шуурхай хуралдаж 23 арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Дашрамд дурдахад, Ерөнхийлөгчийн саналуудаас өрх бүрт 1 сая төгрөгийн хүнсний талон олгох хүсэлт дэмжигдээгүй юм.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай хэлэлцэж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн хүсэлт энэ асуудалд багтаж байгаа бололтой.
УОК-ын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар аймгийн засаг дарга нартай өнөөдөр цахим шуурхай хийлээ. Шуурхай хурлаар цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өглөө.
Дэлхийг нөмөрсөн цар тахал хилийн чанадад байгаа монголчуудад хамгийн хүндээр тусч буй. Дэлхий нийтээр эдийн засгийн хямралд өртөж байгаагаас хамгийн түрүүнд ажилгүй болж цаашлаад орох орон, идэх хоолгүй болсон олон монголчууд хилийн гадна бухимдацгааж байна.
Хотын уугуул Баяр Төрийн ордны зүүн жигүүрийн хоёр давхарт Монгол Улсын Ерөнхий сайд нарын тосон будгийн хөргүүдийг эгнүүлэн байрлуулсан байдаг. Түүхийн гажуудлаас болоод хөргийг нь өлгөөгүй Ерөнхий сайд ч байна, 1921 онд гурван сар Ерөнхий сайд байсан Манзушир хутагт Цэрэндоржийг яагаад ч юм Ерөнхий сайдад одоог хүртэл тооцдоггүй.
Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар өргөтгөсөн хуралдаан хийж байна.
Ковид 19 вирусийн халдварын нөхцөл байдлын талаар шуурхай мэдээллийг УОК-оос өчигдөр 21:00 цагт танилцуулсан юм.
Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дахь гаальчид ноцтой зөрчлийг саяхан илрүүлжээ. Нүүрс тээвэрлэн хилээр гарч явсан том оврын машинд нүүрсэн дотор 40 шуудай 600 кг дэрвэгэр жирвэгэрүү ургамлын үндэс, 40 шуудай 1275,5 кг малын хатаасан өлөн, 30 уут 919 кг байгалийн мана чулууг нуусан байжээ.
Ковид 19 вирусийн халдвар авсан Тирийн жолоочийн төрсөн дүүгийн ойрын хавьтал болсон 2 оюутан өвчилсөн нь батлагдаад байгаа юм.
Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатанд өнөөдөр хэлэлцэж анхан шатны шүүхээс өгсөн ялаас 6 сарыг хасч шийдвэрлэлээ.
Нэг үе үнэтэй бараа худалдан авч, төсвийн мөнгийг үрэлгэн Эрдэнэт үйлдвэрийг тойрсон дуулиан сүүлийн үед улам ахуйжих шинжтэй. Үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн охиныхоо сургалтын төлбөрт 100 гаруй сая төгрөг, массажны сандалд 20 сая, мөнгөн аяга 8 саяар авсан баримт үйлдвэрийн Шилэн дансанд нь үлдэж олон нийтэд ил болсон.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.
УИХ-ын нэр бүхий гишүүд Улсын Дээд Шүүхэд нэр дэвшигч С.Батхүлэгийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаагаа өнгөрсөн лхагва гаригт хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр эсэргүүцэн нэрээ татахыг шаардсан. Гэтэл энэ долоо хоногийн мягмар гаригт болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дахин оруулж ирсэн тул Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар тэргүүтэй МАН-ын гишүүд хурал хаяж гарсан билээ.
Баянгол дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаар Б.Сэмжидмаа сонгогдлоо. Энэ үеэр тэрээр хэлсэн үгэндээ "Эрхэм хүндэт Баянгол дүүргийн төлөөлөгчид өө, 2020 оны Орон нутгийн ээлжит сонгуулиар Баянгол дүүргийн иргэд сонгогчид маань 41 төлөөлөгч бидэнд итгэл үзүүлэн сонгож дүүргийн иргэдээ төлөөлөн ажиллахад бэлэн боллоо.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн асуудал олон нийт, тэр дундаа хууль зүйн салбар, парламентын түвшинд анхаарлын төвд байна. Учир нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар энэ асуудлыг хоёр удаа хэлэлцүүлсэн бөгөөд аль алин дээр нь томоохон маргаан гараад байгаа юм.
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаан болж байна. Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар: “Хүнсний аюулгүй байдал дээр онцгой анхаарна. Гэр хорооллын иргэд ямар баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгааг мэдэхгүй байна. Нэгдсэн бодлого барих хэрэгтэй байна. УИХ-ын байнгын хороотой ярилцаж аюулгүй, зохистой зөв хэрэглээ рүү явахгүй бол болохгүй. Допинг хэрэглэж байгаа бөхчүүд гэж яриад байна. Тэдний бие 10 жилийн дараа хүнд болно. Яг л үүнтэй адил. Тиймээс ойрын хугацаанд шийдэл гаргаж танилцуул. Мөн соёл урлаг, спорт гэдэг амьгүй газар болсон. Өнгөрсөн хугацаанд юу хийсэн юм бэ. “Найрсаг Улаанбаатар” гэж нэр байсан. Нэрийг нь өөрчлөөд хаячихсан. Улстөржихөөрөө далий юм шиг бүгдийг өөрчлөх юм. Энэ хотод улстөржилт, намчирхалт бага байх ёстой. Залгамж халааг нь үргэлжлүүлэх ёстой. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг үргэлжлүүлмээр байна.
УИХ-ын гишүүн болохыг ямар олон хүн хүсэж буйг өнгөрсөн сонгуулиудаар иргэд бид хангалттай харсан. Учир нь Их хурлын гишүүн болчихоор “цүнх баригчид” гэж бидний өхөөрдөн нэрлэдэг дагагсдаа албан тушаалд тавих боломжтой болдог. Гишүүд дагагсдаараа дамжуулан авилгаар хөрөнгөжих зорилго гэмээр “болно” гэсэн болох ч юм шиг, үгүй ч юм шиг тодорхой бус утгыг батлан гаргаж байгаа хууль болгондоо заавал оруулдаг. Ийм тодорхой бус заалттай хууль нь хууль биш зүгээр л “Авилгын гарын авлага” болдог нь
Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа нарыг шалгах явцдаа эрүүдэн шүүсэн хэргээр тухайн үед хууль хяналтын байгууллагыг удирдаж байсан эрхмүүд шүүхийн өмнө суугаад байгаа.
Авлигатай тэмцэх газар 2020 оны 10 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, 90 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн Дунд суудлын хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр байгалт орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай ажиллаж байна. БОАЖЯ 121 албан хаагчийн орон тоотой 7 газар, 7 хэлтэстэй ажиллаж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн 34 захиргаа ажилладаг. УЦУОШГ, нөгөөх нь шинээр байгуулагдсан Усны газар гэсэн хоёр агентлагтай гэх мэтээр салбарын сайд Д.Сарангэрэл товч танилцуулав.
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс төрд эргэн ирлээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт АН-ын гишүүнчлэлээ сэргээж батлахаа гардсан. Өчигдөр гэхэд л намынхаа гишүүддээ зангиагүй уулзалт хийсэн мэдээллүүд цахимаар нэг хөвөрч байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт оноосон 3.6 жилийн ялыг хэвээр үлдээлээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.