Нийгэм
өчигдѳр 16 цаг 10 минут
“Sunshine village” хотхоны гүний худгаас савханцар нян илэрчээ

“Sunshine village” хотхоны усыг шинжлэх хүсэлтийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2019.9.16/ эрүүл ахуй, халдвар хамгааллын шалгалт явуулжээ. Шалгалтын үеэр усан бассейн болон гүний худгийн уснаас хоёр дээж авч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээгээр гүний худгийн ус нь нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс нэг мл-т 110-175-аар их, халуунд тэсвэртэй гэдэсний савханцар E.coli 100мл-т 25-45 илэрсэн байна. Мөн Спорт цогцолборын усан бассейны усанд хийсэн нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр /100мл-т/ халуунд тэсвэртэй гэдэсний савханцар E.coli хоёроос их илэрсэн нь зохих стандартыг хангахгүй үзүүлэлт юм. Иймд хотхоны ундны усны шугамыг төвлөрсөн ус хангамжийн нэгдсэн системд холбуулжээ. Ингэснээр хотхоны усан хангамж хэвийн ажиллаж байгаа аж.

өчигдѳр 16 цаг 10 минут
Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежийг ямар хүмүүс ...

Мэргэжлийн боловсролын салбарт тэргүүлэгч Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр, урлалын политекник коллежтой холбоотой ташаа мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Коллежийн захирал Б.Даваажавыг багш нараа үндэслэлгүйгээр халсан хэмээн ажлаа өгөхийг шахаж, олон нийтэд нотолгоо, баримтгүй мэдээлэл цацаж, холбогдох дээд байгууллагуудад хандаад байгаа юм. Захирлаа шахаж, ажлаас нь чөлөөлүүлэх санаархал нь нэлээд хугацааны өмнөөс эхэлсэн бөгөөд өөрсдийнхөөр нь хүслээр болоогүй учир сүүлдээ ёс зүйгүй, нэр төрд халдсан, гутаан доромжилсон өнгө аясаар эсэргүүцлээ илэрхийлэх болсон байна.

2019/10/16
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН 3 ДУГААР СУРГУУЛИЙН “ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ...

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас 2019-2024 оны хооронд хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд дараах шат дараалсан ажлуудыг зохион байгуулсны үр дүнд Монгол-Оросын хамтарсан сургуулийн 2500 сурагчид 100% эрүүл шүдтэй боллоо. Монгол-Оросын хамтарсан сургууль жил бүрийн 9-р сарын эхэнд бүх сурагчид, багш ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эмчилгээ хийлгэдэг уламжлалтай. 2018-2019 оны 4,5-р сард шүд, чих, хамар хоолой, нүд, сүрьеэгийн давтан үзлэгийг явуулж, улмаар 2018-2019 оны хичээлийн жилийн эцэст нийт сурагчдын эцэг эхэд хүүхдээ зуны амралтаар шүд, чих, хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, өвчлөлтэй тохиолдолд 8-р сарын 25-ны дотор эмчлүүлж ирэх “Эрүүл мэндийн зуны даалагвар”-ыг өгсөн.

2019/10/16
''ТАВАН ТОЛГОЙ'' ХК-ИЙН ХУДАЛДАН АВАЛТ, ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН ДЭД ...

"Таван толгой" ХК-ийн Худалдан авалт, дэд бүтэц хариуцсан дэд захирал Ц.Хангайг АТГ шалгаад эхэлжээ. Улмаар түүнийг "Дархан", "Сэлэнгэ" аймгийн цахилгаан станцыг хувьчилж авсан гэх асуудлаас улбаатайгаар оффшор данстай нь холбогдуулж ийнхүү хуулийн байгууллага шалгаад эхэлсэн бололтой. Түүний Сингапур дахь оффшор дансаар их хэмжээний дүнтэй гүйлгээ хийсэн асуудлаар АТГ анхаарлаа хандуулсан байх магадлалтай ажээ. Ц.Хангай нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийн төрсөн хүү юм.

2019/10/15
Худал үнэлгээгээр ховор амьтдаа “ЦААЗАЛСААР” байх уу

Тусгай зориулалтаар энэ онд 86 угалз, 92 тэх агнуулах тогтоолыг Засгийн газраас гаргасан. Уг тогтоолд өнгөрсөн наймдугаар сарын 14-нд өөрчлөлт оруулж, “цаазлах” угалзын тоог 86, тэхийнхийг 95 болгон нэмжээ. Энэ нь дээрх амьтдын агнуурын нөөцийн таван хувьд ч хүрэхгүй гэж салбарын яамнаас мэдээлсэн байна. Гэхдээ энэ нь үнэн, эсэхийг хэн ч мэдэхгүй. Учир нь манай улс агнуурын ач холбогдол бүхий амьтдынхаа тоог бүрэн гаргаж чаддаггүй хэрнээ агнах зөвшөөрөл олгодог хачин тогтолцоотой. Улсын төсвийн орлогын тодорхой хувийг байгалийн нөөцөөр бүрдүүлэх зорилгын хүрээнд тусгай зориулалтаар агнах, барих ан амьтны тоо толгойг дээр дурдсаны дагуу жил бүр гаргадаг. Хамгийн их “моодонд ордог” нь ховор ангилалд багтдаг угалз, тэх. Тухайлбал, угалзын төлбөр агнуурын ач холбогдолтой бусад амьтныхаас харьцангуй өндөр буюу 24 000 ам.доллар. Уг нь ангийн төлбөрийн 50 хувийг тухайн амьтныг хамгаалахад зарцуулах хуультай. Гэтэл энэ хуулийг хэрэгжүүлж, амьтдаа хамгаалан, өсгөн үржүүлэх нь битгий хэл хэд байгааг нь ч тогтоож чаддаггүй гэсэн үг.

2019/10/15
Засгийн газар “Жаст”-ын Ш.Батхүүгээс сэтэрхий тэвнэ ч авч ...

Хамтрагчдаа сая хүрэхгүй төгрөг төлж чадахгүй луу унжин, хэл ам таталж байсан, хэний ч мэдэхгүй “Жаст групп” гэдэг компанийн захирал Ш.Батхүү гэх залуу энэ явдлаас хэдхэн сарын дараа Монголын хамгийн амжилттай бизнесмен болж хувирсан нь ямар гээчийн шидийг олж, тэнгэрээс од шүүрэв гэж бизнесийнхэн төдийгүй олон нийт хүртэл өвөр хоорондоо ярьж байсан юм даг. Бүхэл бүтэн банк худалдан авч, Монголыг хэрсэн махны үйлдвэр, шатахуун түгээх станц, агуулахын сүлжээтэй болсон. Тэр ч бүү хэл, нөөцөөрөө гадаад, дотоодынхны шүлсийг асгаруулсан Олон овоотын алтны ордын лицензийг халаасалсан байдаг. Бараг нүд ирмэхийн зуур Монголын шилдэг бизнесмен, чинээлэг хүмүүсийн нэг болсон энэ эр эцэстээ хэн болж хувирсан, одоо ямархуу байдалтай байгааг хүмүүс мэдэх хойно олныг нуршаад илүү биз. Төлбөрийн чадваргүй, дампуурахдаа тулаад байсан “Жаст групп” компани, хэн ч танихгүй шахам Ш.Батхүү бизнесийн дээд эрэмбэд хэдхэн сарын дотор хэрхэн гарав гэдэг нь сонин. Түүнийг ийн богино хугацаанд хөрөнгөжсөнийг Ерөнхий сайд асан нэгэнтэй холбоотой гэж тухайн үед ярьдаг байсан. Бизнесийн ертөнцөд богино хугацаанд гарч ирсэн шигээ тэрбээр нэг л өдөр арчигдсан билээ.

2019/10/15
МАНАН бүлэглэлийн сүүлчийн хархны оромж болсон “Хөтөлийн ...

Тэртээ 1992 онд цэнхэр, ягаан тасалбараар төрийн өмчийн 928 обьектийг хувьчилсан байдаг. Тэгсэн хэдий ч өнөө хэр нь ард иргэдийн дунд энэхүү хувьчлал шударга бус болсон, эрх мэдэлтэй хэдхэн хүний хамаарал бүхий компаниуд хууль бусаар хувьчилж авсан гэсэн гомдол, шүүмжлэл огтхон ч тасардаггүй гэдгийг бид бүхэн сайн мэднэ. Харамсалтай нь тэр цагаас хойш бүхэл бүтэн нэгэн үе өнгөрч өдгөө эл асуудлын тухайд ямар нэгэн яриа дэлгэвэл зарим хүмүүсийн гайхлыг төрүүлэх учир утгагүй сэдэв болсоор удаж байгаа билээ.

2019/10/11
Н.Анхбаяр: Аавынхаа нөлөөгөөр Эрдэнэт үйлдвэрт хөдөлгүүр ...

ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анхбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Түүнтэй холбоотой янз бүрийн мэдээлэл сүүлийн үед хэвлэлүүдээр цацагдах болсон билээ.

2019/10/11
СЭЛЭНГЭ МӨРӨН, ОРХОН ГОЛЫН АЙ САВЫГ ОНЦГОЙЛОН ХАЙРЛАЖ, ...

​​​​​​​Ази тивийн элгэнд орших бидний эх орон байгалийн гайхамшигт газруудаар дүүрэн билээ. Эдгээрийн нэг нь Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай сав нутаг юм. Иймээс Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна.

2019/10/11
КАЗАКСТАН УЛСТАЙ АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БАРИХ САНАМЖ БИЧИГТ ...

​​​​​​​Монгол Улс, Бүгд Найрамдах казахстан Улс 1992 онд дипломат харилцаа тогтоож, 1993 онд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш харилцаа, хамтын ажиллагаа хөгжсөөр байна. Энэ харилцааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, мал аж ахуй, газар тариалан, соёл, боловсрол, олон нийт,

2019/10/11
“БОГД ХААН 150:ТҮҮХ, СОЁЛ, ӨВ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ...

“БОГД ХААН 150:ТҮҮХ, СОЁЛ, ӨВ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

2019/10/11
Л.Энх-Амгалан: Зургаан удаа сонгогдсон Л.Болд та ОУПХолбооны ...

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өчигдөр Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон Улсын Парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ж.Батзандан, тус хорооны гишүүн Л.Болд нар мэдээлэл хийсэн.

2019/10/11
“Нарны хүү сарны охин” ХХК-д мөнгө байхгүй

“Нарны хүү сарны охин” ХХК-д мөнгө байхгүй

2019/10/11
Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзав

ҮСХ-ны дарга А.Ариунзаяа болон бусад албаныхан “Ухаалаг засаг” төслийн шинээр томилогдсон багийн ахлагч Сиоү Чев Күэкээр ахлуулсан Дэлхийн банкны төлөөлөл, төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэнтэй уулзаж, төслийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

2019/10/11
Монголд мөнгө угаах гэмт хэргээр шийтгэгдсэн ч УИХ-аас нь ...

Ирэх долоо хоногт Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах эсэх талаар ФАТФ-ын хурал болох гэж байгаа. Энэ чухал үед унтаж байгаад сэрсэн баавгай мэт, гэнэт огцом асуулт асууж попрох дүр зураг ажиглагдаж байна. Улмаар мэдээллийн үнэн мөнийг задлан ойлгохгүйгээр, олон нийтийн хэрэгслээр түүнийг нь сэвж байна.

2019/10/11
УИХ-ын гишүүдийн ширээн дээр туулайн бүжингийн чихмэл тавьжээ

УИХ-ын гишүүдийн ширээн дээр туулайн бүжингийн чихмэл тавьжээ

2019/10/11
Иргэн, мэдээллийн хэрэгслийг эрүүгийн хуулиар машиндах дугуй ...

Хуулийг хуйлдаг эрх баригчидтай болжээ, бид. Байсхийгээд л засдаг, нэмдэг, хасдаг, өөрчилдөг, шинэчилдэг “хуулийн машин” эрх баригчдын дундаас асаж эхлэв. Мотор нь дуу орчихсон ч сигнал нь жигтэйхэн чанга юм.

2019/10/11
Эквадорт хэдэн арван хоригдол шоронгоос оргон зугтжээ

Эквадорт хэдэн арван хоригдол шоронгоос оргон зугтжээ

2019/10/11
Австрийн зохиолч нобелийн эзнээр тодорлоо

Шведийн нийслэл Стокхолм хотноо энэ сарын 7-нд Нобелийн долоо хоног физиологи, анагаах ухааны салбарын нэр дэвшигчдийг зарласнаар эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хими, анагаах ухаан, уран зохиолын салбарын эрдэмтэд тодроод байна. Энэ оны уран зохиолын салбарын Нобелийн эзнээр Германд төрсөн Австрийн зохиолч Петр Хандке тодорчээ. Энэ жилийн Нобелийн долоо хоногийн онцлог нь өнгөрсөн болон энэ оны уран зохиолын салбарын хоёр шагналтны нэр тодорсон юм. Өнгөрсөн оны Нобелийн шагналтнаар Польшийн зохиолч Ольга Токарчук тодорлоо. Америкийн эрдэмтэн Жон Гуденоф, Их Британийн эрдэмтэн Стэнлий Уиттинхэм, Японы эрдэмтэн Акира Ёшино нар “лити-ион цэнэг хураагуур” буюу гар утасны батерей бүтээж энэ оны химийн салбарын Нобелийн шагналын эзэн боллоо. Шагналыг өчигдөр Стокхолм хотод гардуулсан юм.

2019/10/11
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

2019/10/11
Энэ өдрийн зурхай

Энэ өдрийн зурхай

2019/10/10
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ДЭД БҮТЦИЙГ АШИГЛАЛТАД ...

Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлж, дэд бүтцийн барилга байгууламжийг 2019 онд багтаан барьж байгуулах үүрэг хүлээсэн билээ. Энэхүү төслийн хүрээнд нийт 27 километр төмөр зам,

2019/10/10
Сайжруулсан түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаар ...

Сайжруулсан түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаар айл өрхүүдэд биечлэн зөвлөгөө өгч байна

2019/10/10
Улсын үзлэгээр  ‘’Маш сайн хангалттай’’ үнэлэгдлээ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах тухай” 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах төв комисс Баянзүрх дүүрэгт гурван өдөр ажиллалаа.

2019/10/10
Баянзүрх дүүрэгт ‘’Улс орны хөтөлбөр’’-ийн дунд хугацааны ...

​​​​​​​Монгол Улсын Засгийн газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлдэг ‘’Улс орны хөтөлбөр’’ Баянзүрх дүүрэгт 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийн дунд хугацааны буюу 2017 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг үнэлэх, цаашид тус хөтөлбөрт ямар өөрчлөлт оруулах шаардлагатайг ярилцах зөвлөлдөх хэлэлцүүлэг болж байна

2019/10/10
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг Прокурорын газраас яллагдагчаар ...

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг Прокурорын газраас яллагдагчаар татжээ

2019/10/10
Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийг гүтгэсэн нь тогтоогдоогүй учир хэргийг ...

Өнгөрсөн зургаадугаар сард Хотын дарга асан Э.Бат-Үүл "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэх нэртэй нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээ буюу өөрийн твиттер хуудаснаа байршуулсан  байдаг. Харин тэрхүү нийтлэлийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга нар гүтгэлэг хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандсан юм.

2019/10/10
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНКаУ-д хийх албан ёсны айлчлал ...

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНКаУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ

2019/10/10
VIDEO: Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаарх ...

Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаарх зөвлөмжийг хүргэж байна

2019/10/10
Байшин, Орон сууцны тооллого улсын хэмжээнд явагдаж байна

Байшин, Орон сууцны тооллого улсын хэмжээнд явагдаж байна