Нийгэм
2017/12/17
Мэндчилгээ

Мэндчилгээ

2017/12/15
Яруу найрагч М.Отгонбаяр "Болор цом"-ын эзэн боллоо

   “БОЛОР ЦОМ-35" яруу найргийн наадам өнөөдөр Говь-Алтай аймагт амжилттай болж өндөрлөв. Энэ удаа эгшиглэнт эхийн хишигт найрагчаар Ховд аймгийн Дуут сумын уугуул, яруу найрагч М.Отгонбаяр тодорсон юм. “Болор цом-35” наадмын дэд байрын эзнээр Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, яруу найрагч Х.Нямхишиг, гуравдугаар байрын эзнээр яруу найрагч О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрын эзнээр яруу найрагч Б.Ганхүрэл, тавдугаар байрын эзнээр яруу найрагч н.Одгэрэл нар шалгарсан байна

2017/12/15
“Шилдэг хэсгийн төлөөлөгч” анхдугаар уралдааны ялагч “УАЗ-469” ...

“Шилдэг хэсгийн төлөөлөгч” анхдугаар уралдааны ялагч “УАЗ-469” автомашинаар шагнууллаа

2017/12/15
Хаана байна, тэр ардчилал С.Эрдэнэ,ээ

Манайхан л ардчилсан нийгмийг тайван замаар байгуулсан, бид ардчилсан улс оронд амьдарч байна гэх зэргээр хөөрдөг болохоос биш бид чинь зэрлэгдүү капиталист нийгэмд амьдардаг юм шүү дээ. “Ардчиллын алтан хараацай”, “Ардчиллын анхдагчид” гээд мэдэх мэдэхгүй нөхөд сүрхий өөрсдийгөө тунхаглана. Үхсэн хатсны ардчилал вэ. Өнөөдөр ардчиллын утга алдагдсан, үнэ цэнэ гэж хаана юу оршиж байдгийг ч анхдагч хэмээгчид нь мэдэхгүй. Өнөөдрийн энэ арчаагүй байдалд авчирсан хүмүүс бол ардчилагчид хэмээн цээжээ дэлдэгчид. Ардчилсан нийгэм байгуулсан, бид хөгжүүлнэ хэмээн 27 жил хөөрцөглөөд Монгол Улсыг ямар байдалд авчирсныг хараарай та нар.

2017/12/15
Энэ сард 43 эмч багаараа Япон, БНСУ-д суралцана

Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс 7-г нь 2017 онд эх орондоо эмчилдэг болсон. Харин 2018 онд 28- г нь эмчилдэг болохоор

2017/12/15
“Гайхамшигт хайрцаг”-ийн гайхалтай зүйлүүд

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид 70 жилийнхээ ойг угтаж  “Гайхамшигт хайрцаг” гала тоглолтоор бэлэг барихаар зэхснээ дуулгаж хэвлэлийнхэнд хандлаа. Тус театрын 70 насны ой ирэх 2018 онд тохиож байгаа бөгөөд ойг угтсан олон төлөвлөгөөт ажлынх нь нэгээхэн хэсэг болох энэхүү тоглолт нь МҮЭСТО-нд арванхоёрдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд 12, 15 цагуудад зохион байгуулагдах аж. Тоглолтын нэг онцлог нь ахмад, дунд, залуу үеийн гурвалсан хэлхээн дээр болж, үе үеийн жүжигчид оролцох учраас тийм ч олон тохиолдоод байхгүй завшаантай хэрэг юм.

2017/12/15
УИХ: Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжин, баталжээ. Тус хурлыг хаалттай хуралдуулах саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү гаргаж хаалттай горимоор хуралдуулахаар болсон юм.

2017/12/15
Уул уурхайн сайд асаны охин баячуудын хүүхдүүдийн хар тамхи, ...

Бичлэг: Уул уурхайн сайд асаны охин баячуудын хүүхдүүдийн хар тамхи, хүчингийн хэргийг илчлэв

2017/12/15
С.Баярыг татаж байгаа бол Сү.Батболдыг ч түдгэлзүүлэх болно

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Элчин сайд С.Баярыг эргүүлэн татах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргажээ. Түүний хувьд үүсээд байгаа нөхцөл байдал түүнийг дагасан дуулианы улмаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг ч энэ нь түүний туйлын хүслэн биш учраас Ж.Эрдэнэбатын Засгийн газар үүнийг огт авч хэлэлцээгүй. Яагаад гэвэл энэ бол үүсээд байсан дуулиан шуугианыг түр ч атугай саармагжуулах шоу байсан юм. Харин

2017/12/15
Бавуугийн Лхагвасүрэн гуайн эмчилгээний зардалд 100 сая төгрөг ...

Монголын их яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн БНСУ-д шинжилгээ өгч, ходоодны хорт хавдар гэж оношлогджээ. Эдүгээ 73 настай эрхэм Б.Лхагвасүрэнгийн эмчилгээний зардал 100 илүү сая төгрөг болж байгаа аж.  Хэрэв эмчилгээний төлбөрөө олбол ирэх оны нэгдүгээр сарын 10-нд хагалгаанд орох боломжтой гэнэ. Ходоодны хорт хавдрын эмчилгээ нь хавдрын хэмжээ, байрлал, орчны эд эрхтэндээ хэр зэрэг тархсан, хавдрын үе шат, өвчтөний биеийн байдал зэргээс хамаарч хийгддэг байна.

2017/12/15
Б.Шижирбат: "#agtvote8 гэж бусад орны өрсөлдөгч нарыг айтал ...

"Asia’s Got Talent" шоу тэмцээнд өрсөлдөж дөрөвдүгээр байрын эзэн болсон Шижирбат маань өөрийн цахим хуудсаараа талархлаа илэрхийлжээ.  Тэрбээр "Сайн уу? Манайхаан. Би 4-т орсон. Ер нь байна шдээ. XD эхний өдрөөс авахуулаад та бүхэн маань нулимс цийлэгнэтэл дэмжсэн. Ерөөсөө тэгээл наддаа хангалттай юм аа. Угаасаа ч анхнаасаа финал хүртэл явбал болоо, ганц мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэе л гэж бодож байсан юм. Яалтчгүй тэгээд надаас хамаархааргүй хүн амын тоо гэдэг хэцүүхэн асуудалтай л таарчих шиг боллоо. Гэхдээ тэгээд энэ өнгөрсөн хугацаанд хөгшин залуугүй, нам эвсэл харгалзахгүй, жалга довны үзэлгзйгээр  #agtvote8 гэж бусад орны өрсөлдөгч нарыг айтал хашгирцгаасан та бүхэндээ дахин дахин баярлалаа" хэмээсэн байна. 

2017/12/15
Х.Булгантуяа: Шинэ оны өмнө урамшуулал, тэтгэмжийг олгоно

Засгийн газраас төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг, хүүхэд бүрт он дуустал хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Энэ талаар Сангийн дэд сайд Х.БУЛГАНТУЯАГААС тодрууллаа. -Дэд сайд аа, Засгийн газраас төрийн албан хаагч бүрт 300 мянган төгрөгийн урамшуулал, хүүхэд бүрт 20 мянган төгрөгийг олгохоор болсон. Энэ шийдвэр хэвээрээ байгаа гэж ойлгож байна, зөв үү?

2017/12/15
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 12 сарын 15, Сугар гараг. Билгийн тооллын 28, Хонгорцог одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар

2017/12/15
Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн байна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

2017/12/14
Ирэх оны технологийн өнгө

Хүн төрөлхтөн технологийн салбарыг зогсолтгүй хөгжүүлсээр өнөөдөр хөгжлийнхөө дээд үед хүрч ирээд байна. Магадгүй үүнээс цааш хөгжил байж болох ч өнөөдрийн хувьд энэ түвшинд нь барьж зогсоох шаардлагатай байж болох юм. Зарим технологийн инноваци нь бидэнд хорвоо ертөнцтэй өөрөөр харьцах сонголтыг ч шууд тулгаж буй. Тухайлбал, санхүүгийн зах зээлийн нэг оролцогч болоод буй биткойныг олборлоход ашиглаж буй цахилгаан эрчим хүчний өнөөгийн хэрэглээ Европын 20 орны цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс ч давсан гэдгийг тогтоосон байна.

2017/12/14
48000 багшид зориулсан “Монгол хүн” дижитал сэтгүүлийн нээлт ...

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “Монгол хүн” хүмүүжлийн аяны 4 дэх удаагийн зөвлөгөөн UB PALACE-ын концертын их танхимд өчигдөр зохион байгуулагдлаа.

2017/12/14
Марк Зукерберг: Хүүхдээ багаас нь олны дунд оруулж, хамт олонтой ...

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг хоёр дахь охин болох шинээр мэндэлсэн Аугустдаа зориулан захидал бичсэн талаараа хуваалцаж байсан.

2017/12/14
Өмнөговь аймгийн иргэдийг 9.3 тэрбум төгрөгөөр хохироожээ

Өмнөговь аймагт АН-ынхан  орон нутгийн удирдлагыг өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд удирдахдаа аймгийн МАН-ын хорооны зарим увайгүй нөхөдтэй нийлж олон бусармаг зүйл хийж байсан нь илэрч эхлэхтэй зэрэгцэн дахин улстөр хийж, булхай луйвраа далдлах гэсэн оролдлого гаргаж байна. Энэ бүхнийг тус аймгийн ИргэдийнТөлөөлөгчдийн  Хурлын дарга Х.Сугир “Нам дамжсан бизнесийн бүлэг аймгийн удирдлагуудыг огцруулж өөрсдийнхөө хүнийг томилуулах гээд чадсангүй” гэж товч бөгөөд  тодорхой илэрхийлсэн.

2017/12/14
Н.ЦЭРЭНБАТ: ОЙН НӨӨЦӨӨ ХАМГААЛАХ, НЭМЭГДҮҮЛЭХ ЗАМААР ХҮЛЭМЖИЙН ...

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар “Ойн доройтол, хомсдлыг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах Үндэсний хөтөлбөрийг боловсруулах шаардлага, хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт уулзалт боллоо. Уулзалтад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг, Цэвэр технологи, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга

2017/12/14
Монголын бахархал Дэлхийн аваргуудад зориулав

Орхон түшээ мөрөндөө шүншиглэсэн адислал Олон түмэндээ хүндлэгдсэн бахархал Баян Улаан хайрханы цовоо сэргэлэн охин Багш хэмээх бурханыхаа итгэлийг алдаагүй хүслэн

2017/12/14
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР ЗЭРЛЭГ ГАХАЙ АГНАХЫГ ЗӨВШӨӨРЛӨӨ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас тусгай зориулалтаар 2018 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоолоо. Тодруулбал, ирэх онд тусгай зориулалтаар угалз 60, тэх 75, халиун буга 32, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 100, агнуурын шувуу 500 хүртэл толгойг агнуулахийг зөвшөөрөв. Мөн тул загас 450 хүртэл толгойг барьж буцаан тавихаар, бусад загас 10 мянга хүртэл толгойг агнуулахаар Засгийн газраас тогтоожээ.

2017/12/14
Эзэн богд Чингис хааны зургийг доромжилсон Хятад эрийг нэг ...

Тэгвэл уг этгээдийг Хятадын шүүх нэг жилийн хорих ялаар шийтгэжээ. Энэ тухай мэдээллийг өчигдрөөс эхлэн Хятадын мэдээллийн хэрэгсэлээр цацаж эхэллээ. Цаашид Чингис хааныг доромжилсон хэнийг ч чанга хатуу шийтгэдэг болж байгаа юм байна. Энэхүү зураг цахим ертөнцөд цацагдсан даруй Өвөр Монголчууд маш олноор дургүйцэл илэрхийлж, уг Хятад эрийн амь нас аюул заналд ороод байсан юм. 

2017/12/14
А.Баатархуяг: Монголчууд ба чоно

Монголчууд бол цэрэг гэдэг үнэн. Нурхач “Үүл нэгдвэл бороо, монгол нэгдвэл цэрэг” гэсэн нь дайснаа маш зөв тодорхойлсон хэрэг. Тэгвэл асуулт? Цэрэг гэж хэн бэ? Цэрэг бол тушаалыг үг дуугүй биелүүлдэг, сахилгажсан, амиа өөрөө гамнадаг зохион байгуулалтын нэгж. Давш гэвэл давших ёстой үхлээс айхгүй байх ёстой, ухар гэвэл бас ухрах ёстой дэмий баатарлаж “гай”, “гарз” нэмэх хэрэггүй. Аль алийг зөрчвөл ганцхан “үхэл” гэдэг шийтгэлтэй. Энэ шинжээрээ “хүн биш”.

2017/12/14
ХХААХҮЯ-ны ТНБД-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны /ХХААХҮЯ/ Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Тодруулбал, тэрбээр удаан хугацаагаар суралцахаар болсон тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Хүсэлтийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хүлээн авсан байна.  Одоо ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хэн өрсөлдөх нь тодорхойгүй байна. 

2017/12/14
Зах хязгааргүй ертөнцөд ч зааг, хяналт хэрэгтэй

Бидний өдөр тутмын амьдрал техник технологиос ихээхэн хамааралтай болж байна. Тэр тусмаа интернэт хэмээх “дэлхийг хэрсэн аалзны тор”-той салшгүй холбоотой болов. Хүн төрөлхтөн бодит болон хийсвэр ертөнцөд зэрэгцэн амьдрах болсон нь сайны хажуугаар саар зүйлийг ч авчирч байна. Зарим улс цахим нийгэм бүтээн байгуулж эхлэв. Иргэд нь гэрээсээ гарахгүйгээр сонгуульд саналаа өгч, бүх төрлийн тайлан, мэдээ бэлтгэн, холбогдох маягт, гэрээ хэлцэл дээр гарын үсгээ гар утаснаасаа “зурж” буй. Компаниа хэдхэн минутийн дотор бүртгүүлж, хөрөнгө болон холбогдох хуулийн мэдээллийг гар утсаараа шалгаж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ төр засаг нь баталгаажуулан, интернэтээр аюулгүй борлуулж байна. Төр засгийн байгууллагууд нь ч бүх төвшиндөө мэдээллээ холбож, иргэддээ онлайнаар үйлчлэх болжээ.

2017/12/14
МАН-ын залуус Н.Энхбаяртай тохирохыг оролдож байна

Өнгөрөгч 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын дотоодын дайн өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Дотоодын самуунд идэгдсэн эрх баригч намын хувьд энэ улс орныг өөд татах нь бүү хэл улам доройтуулж байна. Засгаа, намаа авсан эрх мэдэлтнүүд ажил гэхээсээ илүүтэй томилгоонд улайрсан өдрүүд үргэлжилсээр. Ерөнхийлөгчийн сонгуулиар энэхүү гал улам асч, өдгөө туйлдаа хүрснийг саяхан болж өнгөрсөн нууц гэмээр уулзалт хэлж өгнө.

2017/12/14
Д.Сарангэрэлийн томилгоонд саад болсон дархан аваргын эхнэр

Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяаг авлигын хэргээр баривчлан хорьсон хэрэг өнөөдрийн дуулиан болж байна. Хэвлэлүүд Б.Нарантуяаг хорьж цагдсан, авлига авсан хэм хэмжээний тухайд л таамаг дэвшүүлж байгаагаас цаад учрыг нь сайн ухахгүй байна. Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хүн Эрүүл мэндийн хөгжийн төвийн даргаар очих болж, тус төвийн даргаар ажиллаж байгаа

2017/12/14
Онцгой байдлын зарим дарга нарыг солино

    У.Хүрэлсүхийн Засгийн газар ажил хийхээсээ илүүтэй томилгоонд ихээхэн яарч байгааг аргагүй байдал гэж үзэхээс өөр аргагүй. Яагаад гэхээр Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг УИХ, Байнгын хороо, МАН-ын Их, Бага хурал хэмээн шат дамжсан олон хуралдаанд дэмжсэн багуудын нөхдөд өрөө төлөх ариун үүрэгтэйг хаа хаанаа ухамсарлах хэрэгтэй болов уу. Улстөр бол улстөр учраас ойлгож үзэхээс өөр аргагүй юм.  

2017/12/14
“АПУ”-гүйгээр Г.Батхүү хэн ч биш

Сонгуульд өрсөлдсөн ч архи тараана, санал авсан ч архиар авна, олон түмэнтэй уулзсан ч архиар түрий барина, орон гэр байлаа ч архины мөнгөөр худалдаж авна,  унадаг унаа, уядаг морь гээд бүгд л архины мөр замаар орж ирсэн өв хөрөнгө. Магадгүй нэг өдөр архи шигээ урсаад гарах зүйл байхыг үгүйсгэх аргагүй. Нөгөө талд Монгол Улсын олон иргэд архинаас болж уй гашуунд автаж байна. Тэр тусмаа “АПУ”-г нулимстайгаа зүхэж суугаа эмэгтэйчүүд цөөнгүй бий. Ийм л хүний зовлонт нулимсаар

2017/12/14
Монголчуудын буруу хооллолт дэлхийг цочоож байна

Аливаа үндэстний хоол хүнс, ахуйн соёл, эрүүл аж төрөх дадал зуршил ямархуу түвшинд байгааг дэлхийд тунхаглаж байдаг элэг, ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа Монгол улс нэгдүгээрт жагсаж эхэллээ. Монгол Улсын Эрүүл мэндийн яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамтран зохион байгуулж буй “Хүний хөгжил ба амьдралын хэв маяг” үндэсний зөвлөгөөн өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эхэлсэн бөгөөд тус зөвлөгөөний үеэр дээрх мэдээлэл яригдсан юм.