Нийслэлийн БЗД-ийн Нэгдсэн эмнэлгээс гаралтай томоохон голомтоос үүдэлтэй коронавирусийн халдвараар “Тэнүүн Огоо” автобус баазын жолооч өвчилжээ.
Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвараар 38 хүн өвчилсөн нь батлагджээ.
Монгол Улсын барилгын салбарын бүтээн байгуулагчид, хөрөнгө оруулагчид, үе үеийн барилгачиддаа шинэ оны баярын мэнд дэвшүүлье.
Өдгөөгөөс 109 жилийн тэртээ 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж чин гүрний ноёрхлыг эцэс болгон монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж байв.
Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох сүү, өндөг, ногоо, жимс, мах, гурил, төмс, тос зэрэг 8 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэглээг хангах, хүнсний аюулгүй байдлыг хангах, ХАА-н бүтээгдэхүүний экспорт зэргийг тус дунд хугацааны бодлогод тусгав.
Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, ургамлын гарц, малын тоо, бэлчээрийн талбай зэргийг нарийвчилж гаргасан.
Засгийн газрын хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудын малчдад чиглэсэн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гарсан.
Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст холбооны инженер мэргэжилтэй алба хаагчийн БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ар гэрийн хүнээс нь коронавирус илэрсэн байна.
Азын дугаар гэгддэг автомашины улсын дугааруудын дуудлага худалдаанд оруулахаар болсныг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгджээ. Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 12.5-д Сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар худалдан борлуулна хэмээн заасан байдаг. Энэ дагуу "азын" гэх тодотголтой улсын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулахаар болжээ.
Увс аймгийн Наранбулаг сумын нутагт өнгөрсөн шөнө газар хөдлөлтийн чичирхийлэл болжээ. Энэ талаар ОБЕГ "Тус аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Бөгдөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 23 километрт /Ө-49°30’00”,У-92°43’12″/ 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны 05:21 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 05:33 цагт ирүүлсэн.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн коронавирусний шинэ хувилбараар халдварласан хоёр тохиолдол Швейцарт бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн удирдах газар мэдээлжээ.
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах саналыг Эрүүл мэндийн яам гаргасан талаар мэдээлэл гараад байгаа юм. Энэ асуудлаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хариу тайлбар өглөө.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн дотор нийт 8894 хүнд PCR шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрчээ. Тэдний 10 нь нийслэлийн БЗД-ийн Нэгдсэн эмнэлгээс голомтоос гаралтай байна. 2 нь өвчтөн, 8 нь гэр бүлийн хүмүүс, бусад нь эмч ажилтнууд, сувилагч, ариутгагч, жолооч нар байгаа аж. Ингэснээр БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт гарсан нийт халдвар 194 болжээ.
Утаа ихэссэн гэх яриа үнэн эсэх талаар мэргэжилтнүүд тайлбарлаж байна
БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс 2020 оны арванхоёрдугаар сарын 14-нд ээжийгээ гаргасан Зэвсэгт хүчний 120-р ангийн салааны дарга эмэгтэйгээс өнөөдөр коронавирус илэрсэн байна.
Америкийн алдарт "Car and Driver" сэтгүүлээс шинэ мэдээллийг дэлхий нийтэд хүргэж байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Монголын толгой баян "Магнай трейд" группийн ерөнхийлөгч Б.Ганзоригийн бага хүү Г.Содбаяр бусдын биед ноцтой гэмтэл учруулсан мэдээлэл гарч эхэллээ. Түүний хохирогч Ю.Кундыз хэмээх фитнесээр хичээллэдэг бүсгүй аж.
Коронавирусийн халдвар дотоодод гарсан холбогдуулан ирэх оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжээд буй.
Нийслэл хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлан, цар тахлын хүнд үед тэргүүн эгнээнд ажилласан нийслэлийн үйлчилгээний байгууллагуудын 2020 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо.
Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 39 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрчээ. Үүний 38 нь БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн голомтоос, 1 нь гадаадаас ирсэн иргэн байна.
Замын-Үүдын боомтоор бараа таваар нэвтрүүлэх ажил удаашралтай байгаа талаар олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа билээ. Боомт дээр нөхцөл байдал ямар байгаа, хэрхэн анхаарч байгаа талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраас тодруулав.
Хавдар судлалын үндэсний төвд коронавирусийн халдвартай 2 тохиолдол батлагдсанаар тус төвд өчигдрөөс эхлэн хөл хорио тогтоогоод байгаа юм. Одоогоор халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлын 81 хүнийг тусгаарлан шинжилгээ авч эхэлжээ.
ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай 22 хүн эмчлүүлж байгаагаас 25 настай жирэмсэн эмэгтэй маш хүнд байгаа ажээ. Эмч нар халдварын эсрэг эмчилгээ болон ураг хамгаалах эмчилгээг цаг алдалгүй хийсээр байгааг дуулгалаа.
Нийслэлийн БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт 76 настай иргэн энджээ. Талийгаач коронавирусийн халдвартай байсан байна. Харин үндсэн онош нь цээжний булчингийн сулралтай, чихрийн шижинтэй, элэгний C вирусийн архаг өвчлөлтэй байсан гэв.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн ... дугаар заставт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч О нь энэ сарын 19-ний шөнийн 03:00 цагийн орчимд харуулын байрнаас гарч яваад олдохгүй байна гэсэн дуудлага мэдээлэл тухайн өдрийн 12:40 цагт цагдаагийн байгууллагад иржээ.