Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж эхэллээ. Төслийн танилцуулгад төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа нь анхаарах ёстой асуудал гэж дурдсан байна. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?
Автотээврийн үндэсний төвөөс зөвшөөрлийн бичиг олгох явцыг нээлттэй байдлаар зохион байгуулахын тулд 2019 онд аж ахуй нэгж байгууллагууд болон бусад төрийн байгууллагууд хооронд мэдээлэл солилцох боломж бүрдүүлж “Тээврийн нэгдсэн систем” цахим программыг нэвтрүүлсэн.
Төгрөг он гарснаас хойш 4.4 хувиар суларсан ч 8 дугаар сарын 23-аас хойш тогтворжиж эхэллээ. Учир нь валютын ханшид нөлөөлөгч эдийн засгийн суурь хүчин зүйл, үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлт гарч, хүлээлт өөрчлөгдсөнтэй холбоотой юм. Тухайлбал, гадаад худалдаа, валютын урсгал талаас харвал экспортын хэмжээ 2020 оны 1 дүгээр улирлаас 3 дахин нэмэгдэж, төлбөрийн тэнцлийн алдагдал
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй Мөнгөний бодлогын хорооны 9-р сарын хурлын шийдвэр (Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 8% болгохын зэрэгцээ Төв банк урт хугацаат репо хэрэгсэл нэвтрүүлэхээр болсон) болон макро эдийн засгийн талаар ярилцлаа. -Төв банк энэ жил бодлогын хүүг 3 дахь удаагаа бууруулж 8% болголоо. Энэ удаагийн мөнгөний бодлогын шийдвэр юунд чиглэж байна вэ?
Мэдээллийн сан ашиглалтад ороод хоёр жил гаруй хугацаанд авто үйлчилгээний ангилал тогтоолгох 290 цахим хүсэлтийг хүлээн авч, шаардлага хангасан 246 аж ахуйн нэгж, иргэнд ангилал тогтоожээ.
Улс, хот хоорондын авто замд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдыг зам тээврийн гэмт хэрэг, осолд орохоос урьдчилан сэргийлэх, нийтийн зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, бусад холбогдох хууль, тогтоомж, стандартын хэрэгжүүлэх зорилгоор Хяналт, шалгалтын ажлыг 2020 оны 09 сарын 15-ны өдрөөс 10 сарын 05 -ны өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Лүн сум, Өлзийт пост , 61-р гарам дээр тогтмол эргүүл гаргаж, 21 аймаг дахь Авто тээврийн төв, замын цагдаагийн хяналтын постуудад зохион байгуулж байна.
2020 оны 60 хувийг бид хөл хорио, хязгаарлалт дунд өнгөрөөжээ. Тодорхойгүй нөхцөл байдлын улмаас эхний хагас жилд Евро бүсийн эдийн засаг жилийн 40 хувь, АНУ-ынх 32 хувиар агшсан байна. Хүмүүс хөл хорионд удаан тэссэнгүй. Хязгаарлалтууд хэсэгчлэн багасах тусам хөл хөдөлгөөн улам идэвхжиж эхлэв. Эдийн засаг ч ялгаагүй. Монгол Улсын хувьд 5 дугаар сараас нүүрсний экспорт нээж эхэлсэн ч эдийн засаг 2020 оны эхний хагас жилийн байдлаар 9.7 хувиар агшжээ.
Иргэн та өөрийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нь ашиглах боломжгүй болсон эсвэл бусдад худалдсан, бэлэглэсэн боловч шилжилт хөдөлгөөн, хасалтын бүртгэл хийлгээгүй тохиолдолд таны нэр дээр тухайн автотээврийн хэрэгслийн татвар, торгууль хуримтлагдах мөн болзошгүй бусад эрсдэл үүссээр байхыг анхаарна уу.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 4-ний өдөр Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ нүүрс тээврийн жолооч нарын төлөөлөлтэй уулзсан билээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна.
2020 сарын 07 дугаар сарын 25-ны өдөр буюу нэг сарын өмнө нүүрс ачсан 919 тээврийн хэрэгсэл хил нэвтэрсэн бол өнөөдөр 2001 болж нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үе буюу КОВИД-19 цар тахлын өмнөх үетэй адил хэмжээнд очсон гэсэн үг юм. Тодруулбал Гашуунсухайт боомтоор 1272, Шивээхүрэн боомтоор 570, Ярант боомтоор 150, Ханги боомтоор 9 тээврийн хэрэгсэл гарчээ. Экспорт нэмэгдэж байгаа нь Засгийн газар цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хүрээнд БНХАУ-тай “Ногоон гарц” түр журмыг хамтран хэрэгжүүлж эхэлсний үр дүн гэж болно. Монгол Улс энэ онд 40 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч цар тахлаас шалтгаалан 13 сая гаруй тонныг экспортлоод байна.
Голомт банкнаас худалдааны бизнес эрхлэгчдэд зориулан нэвтрүүлж буй зээлийн талаар тус банкны Бизнес хөгжлийн менежер Э.Нямбаяртай ярилцаж, тодрууллаа.Эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдалтай байгаа энэ цаг үе дотоодын худалдаа үйлчилгээний салбарынханд хүндхэн сорилт болж байгаа тухай бизнес эрхлэгчид хэлж байгаа. Тэр дундаа жижиглэн худалдааны салбарт үзүүлж буй нөлөө цаашид хэрхэх төлөвтэй байна вэ?
Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний гол гарц болох Гашуунсухайт боомтоор өдөрт дундажаар 400-500, Шивээхүрэн боомтоор 350-450 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байгаа дүн мэдээ бий.
SocialPay, UnionPay International олон улсын Төлбөрийн картын байгууллага хамтран EMV UnionPay QR олон улсын стандартын дагуу гадаадад болон Монголдоо дижитал хэтэвчээ ашиглан төлбөр тооцоо хийх үйлчилгээг нэвтрүүллээ. Ингэснээр SocialPay аппликэйшн нь олон улсын QR/Barcode төлбөрийн системд нэгдсэн Монголын анхны дижитал хэтэвч болж, дотоодод төдийгүй олон улсад гар утсаараа төлбөр тооцоо хийх боломжийг харилцагчдадаа олгож эхэлсэн байна.
АМГТГ: Ам.долларын ханшийн өсөлт шатахууны үнэд нөлөөлнө Өнгөрсөн тавдугаар сард шатахууны үнийг литр тутамд нь 50-200 төгрөгөөр бууруулсан. Цаашид үнийг тогтвортой барих, 2020 оныг дуустал үнэ нэмэгдүүлэхгүй байх бодлого барьж байгаа талаар ашигт малтмал газрын тосны газраас мэдээлж байсан. Гэсэн хэдий ч ам.долларын ханш өсч, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 2.4 орчим хувир өсөөд байна. Үүнтэй холбоотойгоор шатахууны үнэд өөрчлөлт орох эсэх талаар АМГТГ-аас тодрууллаа.
"Улаанбаатар Түншлэл-2020“ Олон улсын үзэсгэлэн 45 дахь жилдээ Мишээл экспо төвд 9 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, энэ удаагийн үзэсгэлэнд дотоодын нийт 110 гаруй ААН-үүд оролцож бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан юм. Үзэсгэлэнд оролцогчдын бараа бүтээгдэхүүнийг МҮХАҮТ, ХХААХҮЯ, НЗДТГ, НМХГ, СХЗГ, Улаанбаатар хотын худалдааны танхим нар хамтран нийт 10 номинацаар сонгон шалгаруулж шагналыг гардууллаа. Улаанбаатар Инновацын төв дээр бойжиж буй "Непко кидс" болон "Эй Ай Контрол" хэмээх хоёр байгууллага бүтээгдхүүн үйл ажиллагаагаа танилцуулж амжилттай оролцлоо. Мөн Сүхбаатар дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дэргэдэх жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч ААН оролцсон байна.
Бид амьдралын зөв хэв маягийг хэвшил болгож, шаардлагатай витаминуудыг хэрэглэснээр эрүүл, эрч хүчтэй байж чаддагийн адилаар хуримтлалыг зуршил болгох нь санхүүгийн дархлааг дэмжиж, ямар ч сорилттой цаг үеийг ажралгүй давах санхүүгийн витамин болж өгдөг билээ.
МОНГОЛ УЛСАД АВТОТЭЭВРИЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 95 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Монгол Улс ФАТФ-ын стратегийн дутагдалтай улсуудын жагсаалтаас гарахтай холбоотой төрийн болон мэргэжлийн холбоодын тасралтгүй хамтын ажиллагааны үр дүнд 2019 оны 10 дугаар сард ФАТФ-аас өгөгдсөн 6 үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн.
Covid-19 дэлхий нийтэд хурдтай тархсан нь бусад улс орнууд төдийгүй Монгол Улсын эдийн засагт ч багагүй нөлөө үзүүлж буйг судалгааны дүнгүүд харуулж байна. Монголбанкнаас эрхлэн гаргадаг гадаад худалдааны тойм мэдээнээс харахад энэ оны 5 дугаар сарын сүүлийн байдлаарх импортын хэмжээ 1.9 их наяд ам.доллар байгаа нь өмнөх оны мөн үеэс 14 хувиар буюу 323 сая ам
Төрийн мөнгөний бодлогыг тодорхойлох төв банк эрх баригчдын талд үйлчилсээр энэ дөрвөн жилийг барж байна. Засгийн газрын яам, хэрэгжүүлэгч агентлаг аятай л байв. Мөнгөний бодлогын хараат бус байдал сүүлийн дөрвөн жилд хамгийн их зөрчигдөж, хариу үр дүнд нь төгрөгийн ханш түүхэнд байгаагүйгээр навс уналаа. Түүхэнд байгаагүй эдийн засгийн уналтын эзэд нь өнөөдрийн эрх баригчид болж байна
Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр үхрийн махны үнэ 20 мянган төгрөгт хүрсэн талаар мэдээлсэн байлаа. Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндуламаас тодруулахад “Ийм мэдээлэл гарсан нь иргэдэд буруу ташаа ойлголт төрүүлж, “COVID-19” цар тахлын үед зах зээлийг сөргөөр удирдах эрсдэлтэй юм.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тариаланчдад шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг хямдруулсан үнээр олгож дэмжлэг үзүүлэх ажлаа яаравчлахыг ХААДСанд үүрэг болголоо. Засгийн газрын 138 дугаар тогтоолын дагуу БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн трактор, хөдөө аж ахуйн техник, усалгааны тоног төхөөрөмжийн үнийг 50 хувь хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох ажлыг зохион байгуулж байна.
Хүнсний томоохон зах, худалдааны төвүүдэд мах, махан бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг сарын дотор огцом өсчээ. Өчигдрийн байдлаар “Шонхор” зах дээр үхрийн цул мах кг нь 17000, хонины цул 12500, адуу 9000, ямаа 9500, тэмээ 8500 төгрөгийн үнэтэй борлуулж байв. Махны үнийн өсөлт нь орон нутгаас мах ховор ирж байгаатай холбоотой хэмээн худалдаачид тайлбарлаж байна.
"10 жилийн өмнө Монгол Улсад шатахууны дээрх үнээр борлуулагдаж байжээ. Өөрөөр хэлбэл, шатахууны үнэ 10 жилийн өмнөх дээрээ очжээ"
Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай” 167 дугаар тогтоолын дагуу малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэллээ.
“Би сая 320 мянган төгрөгөөр эр хонь авлаа. Цагийн сайханд энэ мөнгөөр бог мал авдаг байлаа шүү дээ. Одоо харин нэг “муу” хонь л ийм үнэтэй болчихсон байна. Арай ч дэндэж байна аа. Махны үнэ тэнгэрт хадаж, тансаг хэрэглээнд тооцогдоод хоёр жил өнгөрч байна. Жижиглэнгийн захаас авбал бүр ч дийлэх юм биш. Нэг кг нь 10 гаруй мянган төгрөг байсан. Арай хямд байгаа болов уу гээд энд ирлээ” хэмээн бухимдан халаглах хижээл насны эртэй “Эмээлт” захын үүдэнд таарлаа. Үнэхээр ч махны үнэ өсжээ. Эмээлтэд төлөг 150-160 мянга, эр хонь 270-320 мянган төгрөгийн ханштай байна. Харин одоогоос хоёр сарын өмнө тарга, тэвээрэг сайтай эр хонь хамгийн дээд тал нь 220 мянгад хүрч байсныг малчид, худалдан авагчид хэлж байлаа.
Монгол Улсын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа нь 100 хувь импортоос хамааралтай. Манай улс жилд дунджаар 50 000 тонн цагаан будааг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд үүний 50 орчим хувийг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас импортолдог. Гэвч Ковид – 19 цар тахлын нөлөөгөөр улс, орнууд эдийн засгийн онцлогтоо тохируулан зарим хүнсний бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах арга хэмжээг авч эхэлсэн. Тухайлбал БНСВУ-ын Засгийн газраас энэ оны 06 дугаар сарыг дуустал цагаан будааны экспортод хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч Монгол Улсад цагаан будааны хомстол бий болж цаашлаад зах зээлд үнэ өсөх бодит эрсдэл үүсээд байсан юм.
Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-ын Ш.Раднаасэдийн тавьсан асуулгын хариуг баасан гарагт УИХ-ын чуулганаар сонслоо. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Энэ жил Монгол Улс 10 мянган тонн ноолуур бэлтгэнэ. Үүнээс 30 хувийг нь дотоодын нөөц бололцоондоо бэлтгэж байгаа бол үлдсэн 70 хувийг гаднын хөрөнгө оруулагчдын дэмжлэгээр боловсруулахаар тооцож байна. Үнэ ханшийн асуудлыг төрийн бодлогоор зохицуулж, аймаг бүрээр өмнөх жилүүдийн дундаж түвшинг харьцуулан, доод түвшинг тогтоосон. Зүүн аймгуудаас ноолуур бэлтгэж эхэлсэн. Өмнөд хөршийн ноолуур бэлтгэж байгаа үнэ манайхаас 20-30 хувиар үнэтэй байгаа тул гаднын хөрөнгө оруулагчид орж ирэхэд таатай нөхцөл бүрдүүлнэ гэж үзэж байгаа” гэв. Харин гишүүд ид ноолуур бэлтгэлийн цагаар уг бүтээгдэхүүний дотоодын ханш унаснаас үүдэн малчид орлогогүй, мөнгөгүй болох нөхцөлд орсныг салбарын сайдад нь сануулж, ихээхэн шүүмжлэв.
Монгол Улсын Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг батлан гаргасан