fbpx
Дэлхий дахинд
2020/09/23
С.Лавров Монгол Улсад айлчлахыг хүссэн урилгыг хүлээн авчээ

/Urdu News Point/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны эх орондоо айлчлахыг хүссэн урилгыг хүлээн авчээ.

2020/09/22
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.ЭНХТАЙВАН ОХУ-ЫН ХОЛБООНЫ ХУРЛЫН ТӨРИЙН ...

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевтай 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр уулзав.

2020/09/03
Навальныйг Зөвлөлтийн үеийн химийн зэвсэг болох Новичокоор ...

Оросын сөрөг хүчний удирдагч, Ерөнхийлөгч Путины засаг захиргааг шүүмжлэгч Алексей Навальный наймдугаар сарын 20-ны өдөр Сибириэс Москва руу явах замдаа гэнэт ухаан алдаж, түүний онгоц Омск хотноо яаралтай газардсан. Тухайн өдөр ганц аяга цайнаас өөр юу ч ууж идээгүй түүнийг хордуулсан байж болзошгүй гэж хамтрагчид нь сэжиглэсэн. Тэр комад орсон байсан ба Омск хотод эмнэлгийн техник технологи, багаж хэрэгсэл хангалтгүй учир өөр газар эмчлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

2020/08/31
А.Баатархуяг: Бичиг ба мөнгө!

Хятадын төрийн бодлого айхтар юм. 10 гаруй жилийн өмнө Өрөмчид очоод тод үсгээр гардаг, 40 гаруй мянган хувь хэвлэгддэг Шинжааны "Өдрийн сонин"-ыхонтой уулзаж билээ. Ерөнхий редактор (найруулагч гэнэ) нь Нацагдорж гэж торгууд хүн байсан. Гэрт нь очиж архи ууж, мах идэж, дуулж, хуучилсан.

2020/08/31
Шинзо Абэг огцорсны дараа Японд юу болов?

Япон улсыг хамгийн удаан удирдсан, ирэх сард 66 хүрэх  гэж байгаа Ерөнхий сайд Шинзо Абэгийн бие муудаж, нэг өдөр хоёр ч удаа эмнэлэгт очсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсноо баасан гаригт мэдэгдлээ. Түүний бүрэн эрхийн хугацаа 2021 оны есдүгээр сард дуусах байсан юм. Абэ 2006 онд Япон улсын Ерөнхий сайдаар томилогдоод нэг жил ажилласныхаа дараа ходоод гэдэсний өвчний улмаас өөрийн хүсэлтээр огцорч байв.Түүний өмнөх олон жил Ерөнхий сайдаар ажилласан дээд амжилтыг 50-аад жилийн өмнө ерөнхий сайдаар ажиллаж байсан түүний нагац ах Сато Эйсаку эзэмшдэг. Абэ цар тахлын үед 150 орчим хоног амралтгүйгээр ажилласан. Мөн эдийн засгийн хямрал, ажилгүйдэл гэсэн олон асуудалтай тулгараад байсан юм.

2020/08/24
Хүн төрөлхтөн, коронавирус хоёрын тэмцэлд хэн нь ялах бол?

Дэлхий даяар шинэ төрлийн вирус тархаад хэдийнэ зургаан сар гаруй хугацаа өнгөрчээ. Нэгдүгээр сарын сүүл үе гэхэд коронавирусаар 10 мянган хүн халдварлаж, 200 хүн нас бараад байв. Түүнчлэн Хятадаас өөр улсад нэг ч хүн амиа алдаагүй байсан. Гэвч гэнэтхэн олон оронд хурдацтай тархаж бидний амьдрал төсөөлж байгаагүйгээр өөрчлөгдлөө. Өнөөдрийн байдлаар 23 сая хүн халдвар авч

2020/08/12
ОХУ "COVID-19"-ийн эсрэг вакциныг бүртгэсэн анхны улс боллоо

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Засгийн газрын хуралдааны үеэр “Шинэ коронавирусийн эсрэг дэлхийн анхны вакциныг бүртгэж авсан улс боллоо” гэж албан ёсоор мэдэгджээ. Энэ тухай Риа новости болон Ассошэйтэд пресс агентлаг онцлон мэдээлэв.

2020/08/12
Түүхэн дэх хамгийн аймшигтай /цөмийн бус/ 5 дэлбэрэлт

Бейрут хотын боомтод болсон дэлбэрэлтэд өртөн 150 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун мянган хүн орох оронгүй боллоо. Дэлбэрэлтийн цар хүрээ, учруулсан хохирол нь дэлхийн олон нийтийг цочроож, атомын бөмбөг дэлбэрсэн байж магадгүй гэх цуу яриа хүртэл дэгджээ. Гэнэтийн их гай зовлонг даван туулахад нь Ливаны ард түмэнд дэлхий даяараа тусалсаар байна. Дэлбэрэлтийн шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд эрх баригчдын үзэж байгаагаар, ажил хариуцсан хүмүүсийн цалгар назгай, хайнга хандлага нь ийм эмгэнэлт явдалд хүргэж, Ливаны нийслэл хотыг эвдлэн нураалаа.  

2020/07/29
СЕСКИЙН ГАЖ УЛАМЖЛАЛТАЙ ОМОГ АЙМГУУД ОДОО Ч БАЙСААР БАЙНА

Соёлт хүн төрөлхтөний хувьд секс гэдэг эр эм хоёрын нөхөн үржлээс гадна сэтгэлийн таашаал, хайр дурлал, итгэлцэл бас эрх чөлөөг хэлж болно. Гэхдээ сексийн гаж уламжлал, сонин хачин явдал хаа сайгүй байдаг аж. Зарим омог, үндэстнүүд секстэй холбогдолтой байж боломгүй ёс жаягийг мөрддөг байна. Бидний хувьд энэ нь зэрлэг балмад явдал мэт санагдавч тэдний хувьд бол энгийн үзэгдэл юмсанж.

2020/07/21
ХЯТАДЫН ТЭРБУМТНУУДЫГ АНУ РУУ АЯЛАХЫГ ХОРИГЛОНО

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын Коммунист намын бүх гишүүн болон тэдний гэр бүлийнхнийг АНУ руу аялахыг хориглох талаар хэлэлцэж буйг CNN мэдээллээ. Энэ нь  Хятадын хамгийн баян 90 сая гаруй хүнд хамаатай шийдвэр юм. Учир нь Коммунист намд Хятадын томоохон корпорацийн олон гишүүн багтдаг.  Жишээлбэл, “Алибаба” группийн үүсгэн байгуулагч Жек Ма, дэлхийн хамгийн том кино театруудыг нэгтгэсэн “Dalian Wanda” группийн үүсгэн байгуулагч Ван Жианлин,  цахилгаан машин  үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “BYD” компанийн үүсгэн байгуулагч Ван Чуанфу нар Коммунист намын гишүүн юм. Хэрэв энэ хориг батлагдвал дээр нэр дурдсан томоохон компаниуд асуудалд орно.

2020/07/04
​БОТСВАНА УЛСАД 360 ГАРУЙ ЗААН НУУЦЛАГ ШАЛТГААНААР НАС БАРЖЭЭ

Сүүлийн гурван сарын хугацаанд 360 гаруй заан Ботсвана улсад учир битүүлэг нөхцөл байдалд нас барсан гэж нутгийн байгаль хамгаалагчид мэдэгджээ. Ботсванагийн засгийн газар үхсэн заануудын дээжийг туршиж байгаа боловч үхлийн шалтгааныг тогтоогоогүй байна.

2020/06/26
АНУ Монголын шинэ Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн ...

Монгол Улсад болсон парламентын сонгуулийг АНУ өндрөөр үнэлж байгаа бөгөөд тус улсын шинэ Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байна гэж Төрийн департаментын пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ. “Зургадугаар сарын 24-нд Монголын ард түмэн өөрсдийн салшгүй эрх болох парламентын сонгууль явуулах эрхээ хэрэгжүүлснийг АНУ сайшааж байна. 

2020/06/22
Коби Брайантын сууж явсан нисдэг тэрэг манантай байсны улмаас ...

НЬЮ-ЙОРК. /Associated Press/. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга Коби Брайант болон түүний охины сууж явсан нисдэг тэрэг осолдсон харамсалтай хэрэг өнгөрсөн 1 дүгээр сард гарсан билээ. Манантай байсны улмаас нисгэгч жолоодлогоо алдсан нь осол гарах болсон шалтгаан байж магадгүй юм гэж АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын газрын шинжээчид дүгнэж байна. 

2020/06/12
Хар тамхи зөөвөрлөсөн монгол дипломатчид 11 жил хорих ял өглөө

Дрезден хотын шүүх хар тамхи зөөсөн гэх Б.Баттүшиг, Э.Сосорбарам нарт тус бүр 11 жилийн хорих ял оноожээ.  Шүүх хурал энэ сарын 11-нд болсон байна.  Германы Дрезден хотын цагдаа нар 2019 оны тавдугаар сарын 3-нд Монгол Улсын консул Б.Баттүшиг болон түүний туслах Э.Сосорбарам нарын зорчиж явсан дипломат бензийг зогсоон шалгасан билээ.

2020/06/03
Foreign Policy: Цар тахлын дараах хүйтэн дайны явцад америкчууд Европыг ...

АНУ, Хятад хоёрын сөргөлдөөн улам даамжирч буй энэ үед Европ тивийнхэн хэнийх нь талд орох вэ гэдгээ шийдэж ядан байгаа, гэхдээ Америкийн талд орох нь юу л бол хэмээн дорх нийтлэлийг бичсэн судлаач Ноа Баркин эргэлзэж байна. Германы Маршаллын санд зочин судлаачаар ажиллаж буй тэрбээр эргэлзэх болсон шалтгаанаа тайлбарлахын тулд Герман, Их Британи, Франц, Италид явуулсан санал асуулгуудын дүнг иш татжээ. Байдлыг ажвал, АНУ-ыг дэмжигчид Европт цөөрч, Хятадыг дэмжигчдийн тоо нэмэгдэж буй нь илт харагдана.

2020/05/29
Гүнж Кейт Миддлтон яагаад гурван бөгж зүүдэг вэ?

Кэмбрижийн гүнж Кейт Миддлтон заримдаа ядам хуруундаа гурван гайхалтай сайхан бөгж зүүдэг. Харин яагаад энэ бөгжийг зүүдэг шалтгааныг нэг үнэт чулууны мэргэжилтэн тодруулсан байна. Гүнж Кейт Миддлтон, ханхүү Уильям нар анх сүй тавих үеэр тэрээр Диана гүнжийнх байсан саффир чулуутай  сүйн бөгжийг бэлгэнд авчээ. Голдоо саффир чулуутай алмааз чулуугаар чимсэн энэ бөгж

2020/05/27
Ялалтын баярын парадыг VI/24-нд албан ёсоор зохион байгуулахаар ...

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзаж, Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан сүрт жагсаалын бэлтгэл ажлыг эхлүүлэхийг үүрэг болгожээ.

2020/05/25
Ким Жон Ун цөмийн зэвсгээ сайжруулах үүрэг өгөв

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун тус улсын цөмийн зэвсгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар холбогдох албаныхантай уулзсан тухай Ням гарагт төрийн төв хэвлэл нь мэдээлжээ.

2020/05/19
“Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн зураг төсөл-хайгуул ...

МОСКВА. /TASS/. ОХУ-аас Монголын нутгаар дайруулан БНХАУ-д байгалийн хий экспортлох шинэ суваг болох “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн зураг төсөл-хайгуул шинжилгээний ажлыг эхлүүлсэн тухай "Газпром" компанийн тэргүүн Алексей Миллер мэдэгджээ.

2020/05/18
В.Путин: Оросын соёл иргэншлийн ирээдүй өндөр технологийн ...

Оросын соёл иргэншлийг хадгалж үлдэхийн тулд улс орон өндөр технологийг тулгуур болгох ёстой гэдэгт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин итгэлтэй байна. "Орос улс бол зүгээр нэг улс орон төдийгүй, бие даасан тусгаар соёл иргэншил юм. Энэ бол асар их уламжлал, соёл, шашин шүтлэгтэй олон үндэстэн ястан бүхий улс орон. Хэрвээ бид соёл иргэншлээ хадгалж үлдэхийг хүсч байгаа бол, мэдээж, чухамхүү өндөр технологи, ирээдүйн хөгжлөө тулгуур болгох ёстой” хэмээн “Россия-1” сувгаар өнгөрсөн ням гаригт нэвтрүүлсэн “Москва. Кремль. Путин” хөтөлбөртэй ярилцахдаа төрийн тэргүүн онцолжээ.

2020/05/14
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ: 2070 ОН ГЭХЭД 3 ТЭРБУМ ГАРУЙ ХҮН ХЭТ ХАЛУУНД ...

Хүлэмжийн хийн ялгарал буурахгүй бол олон тооны хүмүүс 29С-ийн дундаж температурт амьдрах болно. Шинэ судалгаагаар 2070 он гэхэд гурван тэрбум гаруй хүн “амьдрах боломжгүй” температуртай газарт амьдрах болно. Хүлэмжийн хийн ялгарал буурахгүй бол олон тооны хүмүүс 29C-ээс илүү дундаж температурыг мэдрэх болно.

2020/05/14
БИДЭНТЭЙ ЗЭРЭГЦЭЭД МАНАЙ ДЭЛХИЙ ДЭЭР ХАРЬ ГАРИГИЙНХАН АМЬДАРЧ ...

Пентагон тун саяхан нэгэн сонирхолтой бичлэгийг нийтэд дэлгэсэн. Уг нь жирийн үед бол дэлхийгээр нэг шуугьж өдийд чимээ нь намжаагүй харин ч бүр хүчээ авчихсан, мэдээ мэдээллийн гол сенсаци болоод балайрч байх ёстой уг бичлэг нь үл таних нисдэг биетийн(ҮТНБ) тухай юм л даа. Даанч коронавирустэй тэмцэж байгаа дэлхий “юун харь гаригийнхан, өөрсдийгөө яая гэж байхад” гээд тоосонгүй хаячихлаа.

2020/05/13
Б.Обама, Ж.Байден нарыг "Оросын хуйвалдаан"-ыг зохион байгуулсан ...

АНУ-ын Прокурорын ерөнхий газраас Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан, генерал Майкл Флиннийг эрүүгийн хэрэгт татах шийдвэр гаргасан нь Ерөнхийлөгчийн засаг Захиргаа улс төрийн өрсөлдөгчдийг ялан дийлж байгаагаас гадна "Оросын хуйвалдааныг мөрдөн байцаалтын ажиллагаа" бүхэлдээ хуурамч болохыг харууллаа. АНУ-ын Ардчилсан нам ба русофобск сэтгэлгээтэй хэсгийн үзэж байгаагаар Флинн Д.Трампын баг болон ОХУ-ын эрх баригчдыг холбох гүүр байсан (генерал буруутай гэдгээ хоёр ч удаа хүлээн зөвшөөрсөн) аж.

2020/05/09
​Хамтын Ялалтын 75 жил

Энэ жил Аугаа их ялалтын 75 жилийн ой тохиож байна.  Гитлерийн эсрэг эвслийн ялалт нь цэрэг арми төдийгүй энгийн ард түмний сая, сая амийг авч оджээ. Фашист түрэмгийлэгчдийн гол цохилтыг ЗХУ өөр дээрээ авч 30 сая орчим иргэнээ алдсан ба эдийн засагт учирсан хохирлыг өнөөдрийг хүртэл тооцох аргагүй байна. Аугаа ялалт байгуулахад холбоотнуудын үзүүлсэн чин сэтгэлийн  тусламж хувь нэмэр оруулсан гэдэг нь маргаангүй билээ. Дайны жилүүдэд Монгол Улс Зөвлөлт Холбоот Улсын үнэнч анд нөхдийн нэг болсон байлаа.

2020/05/05
АНУ-ын анхны тэрбумтан өнгөт арьстан эмэгтэй Мадам Си Жей Уолкер

Халдварт өвчний улмаас тогтоосон хөл хорионы үеэр телевизээр олон ангит кино нь өдрийн зарим цагийг өнгөрүүлэхэд тусалж байна. Энэ олон ангит цувралын нэг нь “Нетфликс” компани үзэгчдийн хүсэлтээр бодит байдал нь ямар нэгэн зохиолоос илүү хүчтэй болохыг баталсан бодит түүхээс сэдэвлэж бүтээсэн кино юм. Октавиа Спенсер “Зарц нар болон хатагтай нар”кинонд АНУ-ын анхны  өнгөт арьстан тэрбумтан, буяны үйлстэн Мадам Си Жей Уокерийн дүрийг амилуулсан байна. Харин Сара Бридлав буюу Мадам Си Жей Уокер нь  Лузиана мужийн Мэдисон Париш де Роберт

2020/05/04
Д.Трамп: Ким Жөн Уныг сайн байгаад баяртай байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уныг олны өмнө гарч ирсэнд баяртай байгаагаа илэрхийлжээ.

2020/05/03
Дуучин Мадонна коронавирусийн халдвар авч эдгэснээ өөрөө ч ...

Дуучин Мадонна энэ сарын 1-нд шинжилгээ өгсөн аж. Өөрийгөө коронавирусийн халдварын эсрэг биеттэй болсон гэдгээ мэдсэний дараа дуучин Мадонна “Маргааш маш урт аялалд гарна. Цонхоо онгойлгож, шинэ коронавирусийн агаар амьсгалмаар байна. Коронавирус баян ядуу ялгалгүй тэгш халдварлах нь гайхамшигтай” гэж инстаграмдаа бичжээ.

2020/05/03
КАЛАШНИКОВ

-ДУУСГААГҮЙ ДУНД СУРГУУЛИЙН БОЛОВРОЛТОЙ Ч ГЭЛЭЭ ДЭЛХИЙН ТАЛЫГ ЗЭВСЭГЛЭСЭН ХҮНИЙ ТУХАЙ-

2020/05/01
ОХУ-ын Ерөнхий сайд коронавирусийн халдвар авчээ

ОХУ-ын Ерөнхий сайд коронавирусийн халдвар авчээ

2020/04/30
Өнөөдрийн асуудал: Oрос улсад авлигагүйгээр амьдарч болох уу?

Анатолий ВЫБОРНЫЙ, Төрийн Думын Авлигатай тэмцэх хорооны гишүүн: -Муу зүйлийг ялах гэж байгаа бол өөрөөсөө эхлэ. Жудагтай бизнесменүүд, албан тушаалтнууд байна. Тэд авлига авахгүй, өгөхгүйгээр амьдарч ажиллаж байна. Хэрвээ хүн өөрийн эрхээ мэдэхгүй бол өөрийн асуудлаа хурдан шийдүүлнэ гэж бодон албан тушаалтанд авлига өгдөг. Гэхдээ шударгаар амьдрах нь илүү дээр. Манайд авлигагүйгээр ажиллах боломж байна. Үүнийг Ерөнхий прокурорын газраас гаргасан авлигын гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллээс харж болно.