fbpx Э.Бат-Үүл айв уу, З.Энхболд эмээв үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 26 секунд

Э.Бат-Үүл айв уу, З.Энхболд эмээв үү

УИХ-ын сонгуульд бие даан  өрсөлдөх хүмүүс Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өнгөрөгч сарын 24-ний өдөр өгсөн. Тэр үеэр Нийслэлийн Засаг дарга асан, Улсын баатар Э.Бат-Үүл бие даан нэр дэвших нь тодорхой болсон юм. Тэр өдөр Э.Бат-Үүл баатар "АН-ын жинхэнэ дарга З.Энхболд тэргүүтэй, Ардчиллын дайснуудтай тэмцэхийн тулд би бие дааж дэвшихээр шийдсэн. Би З.Энхболдыг хаана нэр дэвшинэ тэнд очиж бие дааж нэр дэвшинэ”  гэж мэдэгдэж байлаа. Твиттер хуудсаараа ч гэсэн "Зи-г зайлуул гэж сануулсан байх аа" хэмээн "агсарч" байсан тэрбээр өчигдөр гэнэтхэн бодлоо өөрчилсөн гэдгээ дуулгав.

Өөрөөр хэлбэл, АН-ын дарга ахлах зөвлөх, З.Энхболдыг "амалж" буйгаа больж, МАН-ын удирдлагуудыг "ирүүл тулаан"-д дуудав.  Мань эр "Миний бие МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг УИХ-ын 2020 оны сонгуулиар нийслэлийн сонгуулийн тойрогт, тэр тусмаа гэр хороололд, "Грандлайн" компанийн дахин төлөвлөлт хийсэн Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, надтай өрсөлдөж, сонгогчдын шударга шүүхээр шүүлгэхийг уриалж байна" хэмээв. Үндсэндээ шоу хийж, өөрийгөө анхаарлын төвөөс гаргахгүй байх тактик хэрэглэж байгаа хэрэг.  Түүний уриалсан, дуудсан, амласан зоргоор хэн нэгэн нь тойргоо солиод, хав дөрвөлжин барилцана гэж ч юу байх билээ.  Харин Улсын баатар маань Баянзүрхэд нэр дэвшинэ гэдгээ битүүхэндээ хэлчихэв үү дээ. Уг нь хаана өрсөлдөхөө хэлэхгүй, "амалсан" Зи нь айгаад өөр тойрог руу явихна гэсэн утгатай юм ярьж байсан нь саяхансан. Нэгэнт ам "бөх"-өө өөрчилж байгаа болохоор хамаагүй өрсөлдөхөөр санаархаж байгаа тойргоо зарлая гэж шийдсэн юм байлгүй. 

Харин тэр яагаад улаан галзуу "мөргөх"-өөр дайрч байсан З.Энхболдыгоо "уучлав" гэдэг нь сонирхолтой байна.  Өчигдөр тэрбээр мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчдийн асуултад Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх хоёрын дайралт хэрээс хэтэрсэн учраас тэдэнтэй шударгаар өрсөлдөхийг уриалж байгаа хэмээн хариулсан юм.  Яг нарийн учир үүнд байв уу.  Шүүхийн асуудал байгаа нь байгаа, ганц нэг нэвтрүүлэг энэ тэр ч гарсан, түүний талаар. Мэдээж сөрөг мэдээлэлтэй. Гэхдээ тэрүүхнээс болоод эрх баригч намын удирдлагууд руу асаж, эхнийхээ "тулаан"-аас эвтэйхэн бултаж байгаа нь нэгийг өгүүлж байх шиг. 

Үүний цаана Э.Бат-Үүл айв уу, З.Энхболд эмээв үү гэдэг асуулт гарч ирнэ. Нэгэнт л сонгуульд өрсөлдөж байгаа хүн УИХ-ын гишүүн болох л зорилготой. Түүнээс биш нэг хүнийг "дэгээдээд", хоёулаа шороо манаргаад унахыг хэн хүсээ аж.  Тиймээс арай л хатуу "ам авч" буйгаа ойлгосон Улсын баатар маань сонголтоо эргэж нэг харсан байх. Тэгээд ч тэгтлээ их занасан "жинхэнэ дарга" нь Дархан руу явах сураг гараад байгаа. Магадгүй Өвөрхангайг ч зорихыг үгүй гэх газаргүй.  Үүл баатрын хувьд хөдөө очвол ногоон гэрлээр гарчихна гэсэн баталгаа байхгүй.  Тиймээс хотдоо, аль нэг тойрогт, тэр дундаа олон мандаттай газар өрсөлдвөл сонгогдох магадлал өндөртэй гэж тооцсон байх.  Ингээд л Зи "найз"-аа уучлаад, "чоно үүрэндээ" гэгчээр хотоо тойлохоор шийдсэн болов уу.  Нэг ёсондоо Э.Бат-Үүл баатар айж. 

Эсвэл З.Энхболд эмээсэн ч байж болно.  Тэр Дарханд байна уу, Өвөрхангайд ч юм уу, эсвэл хотод өрсөлдлөө гэж бодъё. Тэнд нь Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл очоод, бие дааж өрсөлдлөө.  АН-ын лидерүүдийн тоонд орохоор хоёр хүн саналаа хувааж л таараа. Өөр санал хуваах хүн ганц нэгээр дуусахгүй. Ингээд л АН-ын лидер З.Энхболд ч, бие даагч Э.Бат-Үүл ч дахиад дөрвөн жил чуулганы танхимыг зурагтаар харах магадлал өндөр. Тиймээс Үүлийгээ ингэж дөвчигнөхөө боль гэж зөвлөсөн ч юм бил үү.  Шүүхийн асуудлыг нь нэг тийш нь болгохыг санал болгосон ч байж болох л юм.  Ингээд л хууччуул "тулаан"-ы талбарт халз тулгарахаас зайлж, өөр өөр учраатай үзэхээр болсон байж ч болно.  Хэрвээ тийм бол АН-ын томчууд эв зүйгээ олсон гэсэн үг, сайхан л хэрэг. Магадгүй Э.Бат-Үүл баатар сонгуульд ялчихаад, намдаа эргээд орох ч юм бил үү.   

М.Даваабат ХАБЭА-н урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн байгууллагууд уялдаа холбоотой ажилласан нь үр дүнгээ өгч байгаа
М.Даваабат ХАБЭА-н урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн байгууллагууд уялдаа холбоотой ажилласан нь үр дүнгээ өгч байгаа
 
Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...
Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

П.Энхцэцэг: Байгальтайгаа хүйн холбоогоо сэргээж, нүүдлийн соёл иргэншлийн өвөө дэлхийтэй хуваалцах цаг болсон

П.Энхцэцэг: Байгальтайгаа хүйн холбоогоо сэргээж, нүүдлийн соёл иргэншлийн өвөө дэлхийтэй хуваалцах цаг болсон

30 мянган кинонд дуу хоолойгоороо дүр бүтээсэн Ө.Наранбаатар

30 мянган кинонд дуу хоолойгоороо дүр бүтээсэн Ө.Наранбаатар

Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

Гадаад нөхцөл байдал таатай сайхан байна гэнэ үү? О.Цогтгэрэлийн ухаан санаа зүгээр үү?

Гадаад нөхцөл байдал таатай сайхан байна гэнэ үү? О.Цогтгэрэлийн ухаан санаа зүгээр үү?

Д.Баярхүү: Социалист Монголд чехүүд бослого дэгдээх шахсан тухай

Д.Баярхүү: Социалист Монголд чехүүд бослого дэгдээх шахсан тухай

Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Хар зүрхний хөх нуур-Хамаг Монголын түүхт нуур

Хар зүрхний хөх нуур-Хамаг Монголын түүхт нуур

Хотынхон юугаар амьсгалахыг С.Даваасүрэн дарга мэднэ

Хотынхон юугаар амьсгалахыг С.Даваасүрэн дарга мэднэ

Трамп Ирантай хийх хэлэлцээг зогсоохыг багтаа үүрэг болгожээ

Трамп Ирантай хийх хэлэлцээг зогсоохыг багтаа үүрэг болгожээ

Лидергүй АН

Лидергүй АН

Голомт банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн “БУМБАТЫН ХӨВ ЦӨӨРӨМ” ашиглалтад орлоо

Голомт банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн “БУМБАТЫН ХӨВ ЦӨӨРӨМ” ашиглалтад орлоо

Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

А.Амаржаргал: “KHARKHORUM 360°” фестивалиар дамжуулан Монголчууд яг хэн бэ гэдгийг дэлхийд харуулахыг зорьж байна

А.Амаржаргал: “KHARKHORUM 360°” фестивалиар дамжуулан Монголчууд яг хэн бэ гэдгийг дэлхийд харуулахыг зорьж байна

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү

Ё.Батбаяр: Амжилтын ард багийн гишүүн бүрийн хөдөлмөр байдаг

Ё.Батбаяр: Амжилтын ард багийн гишүүн бүрийн хөдөлмөр байдаг

Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа

Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа

Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Монгол Улс дэлхийн газрын бодлогыг хэлэлцэх манлайллын төв болов

Монгол Улс дэлхийн газрын бодлогыг хэлэлцэх манлайллын төв болов

Мандалговь чиглэлийн автозамд эрсдэлт нөхцөл байдал үүсчээ

Мандалговь чиглэлийн автозамд эрсдэлт нөхцөл байдал үүсчээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​